Григорийн тооллын жилийн 118 дахь (өндөр жил бол 119 дэх) өдөр юм. Мөн он дуустал 247 өдөр үлдэж байна.
Онцлох үйл явдал
- 357 – Ромын эзэн хаан II Константинус Парфын улсын хаан V Артабанусыг хөнөөж, дайнд ялалт байгуулжээ.
- 1253 – Японы буддын шашны томоохон зүтгэлтэн болох Ничирен буддын шинэ сургуулийг байгуулж, Ничирен буддимз үүсэн бий болжээ.
- 1294 – Хубилай хааны залгамжлагчаар Төмөр Өлзийт хаан хаан ширээнд суув.
- 1503 – Черинолагийн дайнд анх удаа дарьт буу ашиглав.
- 1611 – Филиппиний Санто Томас хотод католик шашны их сургууль байгуулагдав. Энэ сургууль нь дэлхийн католик шашны хамгийн том сургууль юм.
- 1788 – АНУ-ын Үндсэн хуулийг Мэрилэнд муж дэмжиж АНУ-ын 7 дахь муж болсон байна.
- 1792 – Францын цэргүүд одоогийн Люксембург, Бельгийн нутаг дэвсгэрийг эзлэн түрэмгийлж, Францын хувьсгалын дайн дэгдсэн юм.
- 1796 – Францын эзэн хаан Наполеон Бонапарт, Сардинийн хаан III Амедео нар харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурав. Ингэснээр Сардинийн нутаг Францын харьяанд шилжжээ.
- 1869 – Хятад болон Ирландын ажилчид Номхон далайн галт тэрэгний төв сүлжээний ажлыг эхлүүлжээ.
- 1887 – Улс орондоо дайн дэгдээх гэж байсан гэх үндэслэлээр баривчлагдсан Пруссийн цагдаагийн нууц газрын ажилтан Гуйллайме Шанабелийг суллав.
- 1920 – Азербайжан улс ЗХУ-ын бүрэлдэхүүнд элсэв.
- 1923 – Английн хамгийн нэр хүндтэй “Уэмбли” цэнгэлдэх хүрээлэн албан ёсоор үүдээ нээжээ. Тухайн үедээ “Эмпайр” нэртэйгээр үүдээ нээж байсан гэдэг.
- 1941 – Сербүүд Хорватын захиргаанаас гарах тухай ярилцаж эхлэхэд Хорватын засаг захиргаа Гудовац тосгонд цуст яргалал үйлджээ. Уг яргалалын улмаас 200 гаруй сербчүүд амиа алдсан юм.
- 1945 – Италийн удирдагч асан Бенито Муссолини болон түүний гэргий Клара Петаччи нарыг цаазаар авав.
- 1948 – Оросын нэрт хөгжмийн зохиолч Игорь Стравинский АНУ-ын Нью-Йорк хотын Орфеус теарт бүжгэн жүжиг удирджээ.
- 1949 – Филиппиний коммунистууд тэргүүн хатагтай асан Аурора Куецоны амь насанд халдав. Хэдийгээр эмнэлэгт хүргэгдсэн ч тусламж авалгүй өөд болсон юм. Тэрээр амиа алдахаасаа таван жилийн өмнө нөхөр, охиноо халдлагын улмаас алдаад байсан билээ.
- 1952 – Умард Атлантын цэргийн эвсэл буюу НАТО-гын Дээд зөвлөлийн командлагч Дуайт Д.Айзенхауэр өөрийн хүсэлтээр албан тушаалаа хүлээлгэн өгчээ.
- Холбоотон гүрний дээд командлал Япон улсад нэвтрээд байсан Америкийн цэргүүдийг ажиллагаагаа дуусган нутаг буцахыг даалгажээ. Учир нь Япон улсыг чөлөөлж, сэргээн босгож дууссан гэж үзсэн юм.
- Япон-Хятадын энхийн хэлэлцээ батлагдав. Ингэснээр Хятад-Японы хоёрдугаар дайн албан ёсоор дууссан байна.
- 1965 – Бүгд найрамдах Доминикан улсад Америкийн цэргүүд нэвтэрснээр Доминиканыг чөлөөлөх цэргийн ажиллагаа эхэлжээ. АНУ-ын арми коммунист дарангуйллаас чөлөөлөх үүднээс энэ ажиллагааг эхлүүлсэн юм.
- 1967 – Вьетнамын дайн: Алдарт боксчин Мохаммед Али цэргийн зарлангаас татгалзаж, дайныг эсэргүүцэх үзэлтэйгээ олон нийтэд илэрхийлэв.
- 1969 – Францын Ерөнхийлөгч Шарль де Голль албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр татгалзжээ.
- 1970 – АНУ-ын Ерөнхийлөгч Ричард Никсон Камбожийн коммунист дэглэмтэй тулалдахад бэлэн гэдгээ зарлав.
- 1973 – Дэлхийн хөгжмийн урлагт өөрийн гэсэн байр суурь үлдээж, хамгийн шилдэг цомог болсон “Dark Side of the Moon” цомог АНУ-ын хөгжмийн жагсаалтыг тэргүүлж эхлэв. Пинк Флойд хамтлагийн энэ цомог 741 долоо хоног шилдэг цомгийн жагсаалтыг тэргүүлсэн юм.
- 1975 – Өмнөд Вьетнамын генерал Цао Ван Вень Америкийн дэмжлэгтэй Хойд Вьетнамын армийг буулган авсан гэдгээ олон нийтэд зарлажээ.
- 1977 – Баруун Германы социалист үзэлт “Улаан арми” хөдөлгөөний Андриас Баадер, Гудрун Энсслин, Ян-Карл Расп нарыг дөрвөн удаагийн хүн амьны хэрэг, хүн алах гэсэн 30 удаагийн оролдлогод буруутай гэж үзлээ.
- 1978 – Афганистаны Ерөнхийлөгч Мохаммед Дауд Ханыг коммунист босогчид хороосноор тус улсад төрийн эргэлт дэгдэв.
- 1986 – Чернобылын атомын цахилгаан станцын улмаас цацраг идэвхит бодис дэгдсэн гэдгийг ЗХУ-ын удирдлагууд олон нийтэд зарлав. Цацраг идэвхит бодисыг улам дэгдэхээс сэргийлэх ажилд Шведтэй хамтран ажиллахаар болжээ.
- 1994 – АНУ-ын Тагнуулын төв газрын Сөрөг тагнуулын газрын ажилтан Алдрих Амесыг ЗХУ болон ОХУ-д улсын нууц задруулж байсныг тогтоов.
- 1996 – Тасманийн арлын Порт Артур хотод Мартин Брайнт гэх этгээд гал нээсний улмаас 35 хүн амиа алдаж, 23 хүн шархаджээ.
- 2011 – НҮБ-ын аюулгүйн зөвлөл 1980 онд Зааны ясан эрэгт бослог тэмцэл болж, хямрал дэгдсэн гэдгийг хүлээн зөвшөөрөв.
Мэндэлсэн алдартнууд
- МЭ 32 – Ромын эзэн хаан Ото (69 онд нас барсан)
- 1442 – Английн хаан IV Эдуард (1483 онд нас барсан)
- 1758 – АНУ-ын тав дахь Ерөнхийлөгч Жеймс Монро (1831 онд нас барсан)
- 1838 – Нобелийн энхтайвны шагналт Голландын хуульч Тобиас Ассер (1913 онд нас барсан)
- 1878 – Академийн наадмын шагналт нэрт жүжигчин Лионель Берримор (1954 онд нас барсан)
- 1886 – Олимпын хүрэл медальт Америкийн халхалттай гүйгч Артур Шо (1955 онд нас барсан)
- 1889 – Португалийн ерөнхий сайд Антониу де Оливьера Сальазар (1970 онд нас барсан)
- 1897 – БНХАУ-ын дарга, генерал Йе Жианинг (1986 онд нас барсан)
- 1908 – Олимпын аварга Канадын өндрийн харайгч Итель Катервүүд (1987 онд нас барсан)
- 1916 – Автомашины алдарт Ламборгини компанийг үндэслэгч Ферруччио Ламборгини (1993 онд нас барсан)
- 1924 – Замби улсын анхны Ерөнхийлөгч Кеннет Каунда
- 1930 – АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Жеймс Бейкр
- 1937 – Иракын тав дахь Ерөнхийлөгч, удирдагч Саддам Хуссейн (2006 онд нас барсан)
- 1941 – Нобелийн шагналт Америкийн химич Карл Берри Шарплесс
- 1952 – “Чонотой бүжиглэгч”, “Донни Дарко”, “Тусгаар тогтнолын өдөр” киноны од, жүжигчин Мери МакДоннелл
- 1970 – Аргентин улсын нэрт хөлбөмбөгч, дасгалжуулагч Диего Симеоне
- 1973 – “Орхидогсод”, “Хавай 5-0” киноны од, жүжигчин Хорхе Гарсиа
- 1974 – Академийн шагналт Испанийн жүжигчин Пенелоп Круз
- 1975 – Олимпын мөнгөн медальт, дэлхийн аварга Австрийн уулын цаначин Михайль Валшхофер
- 1981 – “Гайхамшигт дөрөв”, “Нүгэлт хот”, “Амжилт хүсье, Чак” киноны од жүжигчин Жессика Альба
- 1988 – Испанийн хөлбөмбөгч Хуан Мануэль Мата
Нас барсан алдартнууд
- 1370 – Монголын их хаан Тогоонтөмөр (1320 онд төрсөн)
- 1813 – Хаант Оросын фильд маршал Михайль Кутузов (1745 онд төрсөн)
- 1918 – Нарны зайн үүсгүүрийг зохион бүтээгч Френк Шуман (1862 онд төрсөн)
- 1936 – Египеийн хаан I Фуад (1868 онд төрсөн)
- 1945 – Италийн ерөнхий сайд, Фашист дарангуйлагч Бенито Муссолини (1883 онд төрсөн)
- 1954 – Нобелийн энхтайвны шагналт Францын улстөрч Леон Жуха (1879 онд төрсөн)
- 1963 – Олимпын мөнгө, хүрэл медальт Германы гимнастикч Вилгельм Вебер (1880 онд төрсөн)
- 1973 – Олимп, дэлхийн тав, европын дөрвөн удаагийн аварга Финландын гүйлтийн тэшүүрч Клас Тунберг (1893 онд төрсөн)
- 1999 – Нобелийн шагналт Америкийн физикч Артур Леонард Шавлоу (1921 онд төрсөн)
Тэмдэглэлт өдөр
Афганистан Мужахийдийн ялалтын өдөр
Барбадос Үндэсний баатруудын өдөр
Япон Тусгаар тогтнолоо сэргэн мандуулсан өдөр- Олон улсын хөдөлмөрийн аюулгүй байдлын өдөр
Эх сурвалж: WIKIPEDIA













































































