• Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Нууцлалын бодлого
  • Холбоо барих
2026 оны 04 сарын 30, Пүр | 16:22 цаг
Khumuun.mn | Монголчуудын Мэдээллийн Хөтөч
  • Улс төр
    С.Баярцогт: С.Зоригийг хөнөөсөн хэрэг удахгүй үнэн зөвөөр шийдэгдэнэ гэдэгт итгэлтэй байна

    АН-ын гишүүд С.Баярцогтыг ЕНБД-аар томилохыг эсэргүүцэж, шаардлага хүргүүллээ

    ЧУУЛГАН: Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийн тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийнэ

    ХЭЛЭЛЦҮҮЛЭГ: Тусгай хамгаалалттай газар нутгийн менежментийг шинэчлэх цаг болсон

    ЗГ: “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцаа өвлүүлэх асуудлыг шийдлээ

    Л.Оюун-Эрдэнэ: С.Бямбацогт парламентыг “хадган дээр тавиад” Ерөнхийлөгчид өгсөн хамгийн ичгүүртэй спикер

    Л.Оюун-Эрдэнийг шалгуулахаар Тагнуулын ерөнхий газарт ханджээ

    Д.Ихбаярыг НИТХ-ын даргад нэр дэвшүүлэх саналыг МАН-ын Удирдөх зөвлөлд танилцуулна

  • Эдийн засаг
    1072 хувьцааны ногдол ашгийг ирэх пүрэв гарагт олгоно

    1072 хувьцааны ногдол ашгийг өнөөдөр олгоно

    Н.Номтойбаяр: Чөлөөт бүсийг түшиглэн ХХАА-н бүтээгдэхүүний боловсруулалт, экспортыг нэмэгдүүлнэ

    “100 мянган ам.доллароос дээш үнэтэй автомашинд 33 хувийн татвар ногдуулахаар тусгасан”

    “Өв соёл” үйлдвэр сар бүр нэг сая төгрөгийн азтан шалгаруулна

    Мега төсөл амжилтад хүрэх жор: Нухацтай бодож, хурдан гүйцэтгэ!

    Н.Цэрэнсамбуу: Энэ онд 1072 хувьцааг хоёрдогч зах зээлд гаргахаар бэлтгэл хангаж байна

  • Нийгэм
    • Бүгд
    • Байр суурь
    • Цаг агаар
    “Буянт-Ухаа”-гийн үерийн хамгаалалтын далан дээгүүр ШШЕГ руу нэвтрэх гүүр барьж байна

    Дэлбэрэлтэд өртсөн 207-р байрыг ирэх сард дахин барьж эхэлнэ

    ЦАГ АГААР: Нутгийн баруун өмнөд хэсгээр бороо, цас орно

    ГИХГ: Индонезийн 26 иргэн хууль бусаар хил нэвтрэхийг завдсан үйлдлийг илрүүллээ

    ЦЕГ: Байлдагч өөрийгөө боомилж нас барсан хэргийг шалгаж байна

    Н.Мандуул: Налайхын ГХУСЗ-ийн санхүүжилтийг өмнөх жилүүдээс 50 хувиар бууруулж олгосон

  • Хууль
    • Бүгд
    • Гэмт хэрэг
    Гэмт хэргийн улмаас олсон 1.8 тэрбумыг ашиглаж, мөнгө угаасан байж болзошгүй хэргийг прокурорт шилжүүлжээ

    “Хуульчийн про боно-26”, “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг Сүхбаатарын талбайд болно

    ШҮҮХ ХУРАЛ: ЭЦА-ны хэлтсийн дарга асан Я.Билэгдэмбэрэлд 2.6 жилийн хорих ял оноов

    АТГ: Замын-Үүд дэх Гаалийн газрын гурван байцаагчийг сэжиглэн баривчлаад байна

    Гаалийн улсын байцаагчийг 50 сая төгрөгийн хахууль авсан үйлдэл дээр нь баривчилжээ

    Өөртөө буцалтгүй тусламж олгосон зэрэг хэргүүдийг прокурорт хүргүүлэв

    АТГ: Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Б.Сэргэлэнбаатар нарыг баривчилжээ

    Т.Даваадалайд хэрэг бүртгэлтийн хэрэг нээн, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна гэв

  • Энтертайнмент
    • Бүгд
    • Өнөөдөр
    Н.Энхбаярыг Тогтвортой хөгжлийн хүрээлэнгийн Олон улсын зөвлөхүүдийн хорооны гишүүнээр томилов

    Дэлхийн түүхэнд: Дөрөвдүгээр сарын 30

    Дэлхийн түүхэнд: Дөрөвдүгээр сарын 30

    Дэлхийн түүхэнд: Дөрөвдүгээр сарын 29

    Дэлхийн түүхэнд: Дөрөвдүгээр сарын 29

    Дэлхийн түүхэнд: Дөрөвдүгээр сарын 28

    Дэлхийн түүхэнд: Дөрөвдүгээр сарын 28

    Дэлхийн түүхэнд: Дөрөвдүгээр сарын 27

    Дэлхийн түүхэнд: Дөрөвдүгээр сарын 27

    Монгол бичгийн улсын XX олимпиадын шилдгүүд

  • Гадаад мэдээ
    • Бүгд
    • Дайн
    • Технологи
    ОХУ “эсэргүүцлийн давлагаа”-тай нүүр тулж байна

    АЙЛЧЛАЛ: Их Британи АНУ-тай харилцаагаа засах урт хугацааны бодлого баримталж байна

    Трамп: Ираныг хэлэлцээнд оруулах хамгийн оновчтой арга бол “тэнгисийн хаалт”-ыг сунгах

    Путин Трамптай утсаар ярьж, “Тавдугаар сарын 9-нд Украинд түр гал зогсооход бэлэн” гэж мэдэгджээ

    ОХУ-ын зэвсэгт хүчин Украины дрон хөөргөдөг байршлуудад цохилт өгчээ

    АНУ Трампын хөргийг паспортын нүүрэнд байрлуулна

  • Спорт
    • Бүгд
    • E-спорт
    • Жүдо
    • Сагс
    • Сүмо
    • Үндэсний бөх
    • Холимог тулаан
    Саудын Арабын хөлбөмбөгийн лиг: Роналду 970 дахь гоолоо оруулав

    Улсын аварга О.Хангай аварга цолны хүндэтгэлийн барилдаанд түрүүллээ

    Аварга цолны хүндэтгэлийн барилдаанд зодоглох бөхчүүд

    Амралтын өдрүүдэд улс, аймгийн цолтой бөхчүүдийн барилдаан болно

    “Алтан бэрс-2026” тэмцээний аваргууд тодорч, шагналаа гардав

    “Улаанбаатар марафон 2026” олон улсын гүйлтийн бүртгэл үргэлжилж байна

  • Хандив
No Result
Бүгдийг үзэх

Нүүр Эдийн засаг

Мега төсөл амжилтад хүрэх жор: Нухацтай бодож, хурдан гүйцэтгэ!

Э. Цэцэн Нийтэлсэн Э. Цэцэн
2026-04-29
Унших хугацаа-3 мин
1
0
Мега төсөл амжилтад хүрэх жор: Нухацтай бодож, хурдан гүйцэтгэ!

{"remix_data":[],"remix_entry_point":"challenges","source_tags":["local"],"origin":"unknown","total_draw_time":0,"total_draw_actions":0,"layers_used":0,"brushes_used":0,"photos_added":0,"total_editor_actions":{},"tools_used":{"effects":2,"transform":1,"addons":1},"is_sticker":false,"edited_since_last_sticker_save":true,"containsFTESticker":false}

13
Үзсэн

Монгол Улсын Их Хурал (УИХ)-аас баталсан “Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-т 14 мега төслийг хэрэгжүүлэхээр тусгасан. Түүнчлэн нийслэл Улаанбаатар хотод 2025-2028 онд 27 том төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөж, нийтэд мэдээлсэн.

Мега төсөл нь 1 тэрбум ам.доллароос дээш үнэлгээтэй тул улс төр, амбиц, ашиг сонирхол, олон оролцогч талууд орж ирдэг, үүний хэрээр
илүү комплекс, хүндрэлтэй байдаг. Мега төслийг амжилттай хэрэгжүүлэх нь нийгэм, эдийн засагт чухал үүрэгтэй.

Гэхдээ ийм төсөл бүтэлгүйтэх тохиолдолд маш их төсөв, санхүүгийн алдагдал, цаг хугацааны хоцрогдол, цаашлаад осол аваар дагуулдаг.

Иймд мега төслийг амжилттай хэрэгжүүлэх олон улсын туршлага, сургамжийг судлан, үүсэж болзошгүй эрсдэл, үр дагаврыг төлөвлөлт, хэрэгжилтийн түвшинд анхаарч, төслийн манлайллын сайн дүрмийг мөрдөж ажиллах нь чухал болохыг Монголбанкны Лондон дахь төлөөлөгч, Эдийн засгийн шинжлэх ухааны доктор (D.Sc.), дэд профессор Д.Ган-Очир, Б.Батдэлгэр нар онцолжээ.

Тэдний бичсэн “Товхимол 20”-оос “Мега төсөл амжилтад хүрэх жор: Нухацтай бодож, хурдан гүйцэтгэ” хэсгийг онцлон хүргэж байна.

…Алсын хараа нь амжилттай төслийн төлөвлөгөө болж хувирсан жишээ бий. Амбицтай алсын хараа “гайхамшиг” ч бүтээж чадахыг харуулсан нэг жишээ бол Дани улсын тусламжаар Балбын Гималайн сургуулийн системд хэрэгжүүлсэн төсөл юм.

Хамгийн ядуу, алслагдсан бүлэгт чиглэсэн уг төсөл 1992 онд эхэлж, 20 жилийн хугацаанд 20000 сургууль, анги танхим барьж, тохижуулахаар төлөвлөжээ. Анхны санхүүжилтдээ багтаан анх тогтоосон хугацаанаас 8 жилийн өмнө буюу 2004 онд тус төсөл амжилттай
хэрэгжиж дуусжээ.

Одоо энэ төслийн төлөвлөлт, загварыг Bill & Melinda Gates сан охидын сургуульд хамрагдалтыг нэмэгдүүлэх замаар эрүүл мэндийг сайжруулахад чиглэсэн төслүүдэд жишиг болгон ашигладаг байна.

Төлөвлөлтөд ач холбогдол өгөхийг зарим хүмүүс эсэргүүцдэг. Том төслүүдэд хүмүүс итгэл үнэмшилтэй болж, тэр даруйдаа эхлүүлж, тэдгээрийг хэрэгжүүлэхийн тулд ур чадварт найдах үед илүү сайн үр дүнд хүрдэг гэж тэд үздэг.

Харин нөгөө талд, алсын хараа бүр амжилтад хүрдэггүй. Том төслийг хэрэгжүүлэх хэрэгцээ, хүсэл хаа сайгүй бий. Гэхдээ эдгээр нь амжилтад хүрэхээс илүүтэй “хар дарсан зүүд” болж хувирах тохиолдолд бас олон. Үүний нэг жишээ нь, Лос Анжелес болон Сан Франциско хотыг холбох “Калифорний өндөр хурдны галт гэрэг” төсөл байв.

Хоёр хотын хооронд 2 цаг 30 минутад зорчдог болгох зорилготой 2008 онд эхэлсэн тус төслийг 33 тэрбум ам.долларын санхүүжилтээр 2020 онд дуусгахаар анх төлөвлөжээ.

Гэвч даруй 14 жилийн дараа ч төслийн цаашдын хувь тавилан тодорхойгүй, анх сонгогчдод амласан амлалт биелээгүй. Төслийн шаардлагатай санхүүжилтийн хэмжээ 43, 68, 77, 83 тэрбум ам.доллар зэргээр жил ирэх тусам нэмэгдсээр 2022 оны байдлаар 100 тэрбум ам.долларт хүрчээ.

2019 онд Калифорни мужийн захирагч 23 тэрбум ам.долларын санхүүжилтээр завсрын тодорхой хэсгийг холбоод төслийг зогсоохоо мэдэгдсэн, харин цааш үргэлжлэх эсэхийг ирээдүйн захирагчид шийдэх ажээ.

Үүнтэй адил, үүнээс ч муугаар төгссөн том төслийн жишээ олон (Сидней хотын дуурийн театрын зардлын хэтрэлт 1400 хувь гэх мэт) бөгөөд статистик мэдээллүүд нь төслүүд анх амласан зүйлсээ, тухайлбал, баталсан төсөв, тогтоосон хугацаа, хүрэхээр зорьсон үр дүн, үр ашиг зэргээ хэрэгжүүлж чаддаггүй, өндөр эрсдэлтэй болохыг харуулж байна (Flyvbjerg and Bester 2021).

Том төслүүд амжилттай хэрэгжихгүй байхад юу нөлөөлдөг вэ? Олон төсөл бүтэлгүйтэж байхад яагаад зарим нь амжилттай хэрэгжсэн бэ?

Төслийн бүтэлгүйтэл, амжилтын хоорондох ялгааг бий болгодог нийтлэг хүчин зүйлс юу вэ гэсэн асуулт зүй ёсоор гарна.

Ангараг гараг руу нисэхээс эхлээд тэнгэр баганадсан барилга барих, шинэ бүтээгдэхүүн зохион бүтээх, ном бичих, хурим хийх, байрны засварын ажил хүртэлх бүх төрлийн төслүүдийн амжилт, бүтэлгүйдлийн хойно сэтгэл зүй, эрх мэдэл (улс төр) гэсэн нийтлэг 2 хүчин зүйлс нөлөөлдөг.

Аливаа мега төсөл (том, төвөгтэй, амбицтай, эрсдэлтэй төсөл)-ийн хувьд хүмүүс бодож, дүгнэж, шийдвэр гаргадаг. Сэтгэн бодож, шүүн дүгнэж, шийдвэр гаргаж буй газар бүрд сэтгэл зүй чухал үүрэг гүйцэтгэдэг.

Төсөл том байхын хэрээр хүмүүс, байгууллагууд нөөц хөрөнгө, албан тушаалын төлөө өрсөлдөж уралддаг. Өрсөлдөөн, уралдаан хаана байна, тэнд эрх мэдэл, хүч байдаг. Эдгээрийн хойно улс төр бий. Энэ тухай гуравдугаар хэсэгт дэлгэрэнгүй авч үзнэ.

Эдгээр нийтлэг хүчин зүйлс төслийн хувь заяанд хэрхэн нөлөөлдгийг харуулсан нэг жишээ бол, дээр дурдсан Калифорнийн хурдны галт тэрэгний төслийн жишээ юм. Төсөл батлагдаж, ажил доголдож эхэлсэн. Удалгүй асуудал улам бүр нэмэгдсэн.

Ахиц дэвшил удааширсан. Илүү олон асуудал гарч ирсэн. Ганц хурдалсан зүйл нь зардлын өсөлт байсан бол, бусад бүх ажил улам удааширсан. Төсөл цаашаа сунжирсан. Тус загварыг “Хурдан бодож, удаан гүйцэтгэх (Think fast, act slow)” гэж нэрлэдэг. Энэ нь
бүтэлгүйтсэн төслүүдийн нийтлэг шинж юм.

Харин амжилттай төслүүдийн хувьд эсрэгээрээ “Нухацтай бодож, хурдан гүйцэтгэх (Think slow, act fast)” зарчмыг баримталбал, барианы шугам руу хурдан урагшилж чадна.

Балбын сургуулиудын төсөл энэ зарчмаар явсан. Боинг 747-гийн анхны загвар зохион бүтээхэд ердөө 28 сар зарцуулсан. Apple iPod төсөл нь 2001 оны 3-р сард албан ёсоор батлагдаж, 2001 оны 11-р сард анхны iPod-ыг хэрэглэгчдэд хүргэсэн.

Amazon Prime төсөл 2004 оны 10 дугаар сард эхэлж, 2005 оны 2 дугаар сард нийтэд зарласан. Төслийн амжилтад “Нухацтай бодож, хурдан гүйцэтгэ” арга хэлбэр тусалдаг бол, үүнийг хэрхэн нутагшуулах вэ?

Гол шийдэл нь “удаашруулах замаар хурдасгах (Speed up by slowing down)” явдал юм.

Энэ шийдлээр төслийг хэрхэн хурдан гүйцэтгэхийг ойлгохын тулд төслийг хоёр үе шатанд хувааж үзье. Хялбаршуулсан хувилбар боловч
үр дүнтэй: Төлөвлөлт болон хэрэгжүүлэлт. Үндсэн санаа нь бүх төслийн хувьд ижил: “Эхлээд бод, дараа нь хий”.

Төсөл нь алсын хараанаас эхэлдэг. Төлөвлөлт нь алсын харааг нягт няхуур судалж, дүн шинжилгээ хийж, шалгаж, нарийвчилсан түвшинд
хүргэх бөгөөд цаашдын найдвартай замын зураглалтай болох явдал юм.

Ихэнх төлөвлөлтийг компьютер, цаас, физик загвар ашиглан хийх тул энэ үе шат нь харьцангуй зардал багатай, аюулгүй. Төлөвлөхөд удаан хугацаа орж болно.

Харин хэрэгжилт бол мөнгө зарцуулж, бодит байдалтай нүүр тулах үе шат юм. Төлөвлөлт бол аюулгүй, далайн боомт дээр усан онгоц зогсож байгаатай адил.
Хэрэгжилт нь шуурган дундуур далайг гатлахтай ижил. Төлөвлөлтийн шатанд бүх зүйлийг нарийвчилж, шалгаж, батлагдсан төлөвлөгөөг бий болгоно.

Төсөл хэрэгжүүлэлтийн үе шатанд шилжих үед энэ бүх ажлын үр дүн харьцангуй жигд,хурдан байхад төвлөрөх ёстой. Хэрэгжилт, үйлдвэрлэлийн үе шат бол “зардал тэсрэх” үе юм.

Төлөвлөлт нь бүтээлчээр, эргэцүүлж, анхааралтай бодож, сэтгэхийг шаарддаг. Удаан, сайтар төлөвлөх нь илүү аюулгүй төдийгүй, сайн үр дүнд хүргэдэг. Энд яригдаж буй “удаан бодох” гэдэг нь зүгээр л хүнд суртал харуулаад ажил урагшлуулахгүй хугацаа алдах бус, харин төслийн төлөвлөлтийг бүх түвшинд нарийн, сайтар хийх буюу шийдлүүдийг эрэлхийлэх, шинжлэх, шалгах, дахин дахин давтаж,
найдвартай байдлыг баталгаажуулах явдал юм.

Нарийн төвөгтэй асуудлуудыг эргэцүүлэн бодох, шийдлийг олох, туршилтад оруулах нь илүү их цаг хугацаа шаарддаг. Абрахам Линколин хэрвээ түүнд мод цавчих 5 минут байвал эхний 3 минутыг сүхээ ирлэхэд зарцуулна гэж хэлсэн байдаг.

Энэ бол том төслүүдийн хувьд зөв хандлага юм: Гүйцэтгэлийг саадгүй, хурдан хийхийн тулд төлөвлөлтөд асар их анхаарал тавьж, хүчин чармайлт гаргах хэрэгтэй. Шууд л шийдэл олж, “хариулт” гаргахаас өмнө “асуултууд” асуух нь чухал.

Ихэнх төслийн хувьд төслийн зорилго ойлгомжтой, өгөгдсөн зүйл гэж үзэж, ганц асуулт асуудаг нь төслөө хэзээ эхлүүлэх тухай бөгөөд үүнийгээ шийдсэн бол нарийвчилсан төлөвлөлт рүү ордог.

Төслийн зорилгоо зөв таньж мэдэх асуултууд асууж, түүний хариултад төвлөрсөн байдлаар төлөвлөлтөө хийдэггүй нь төсөл бүтэлгүйтэх язгуур шалтгаан юм. Эх газрыг аралтай холбохыг хүсэж байгаа улс төрчдийн асуулт нь гүүр барихад ямар зардал гарах вэ?, гүүрээ хаана барих уу?, барихад хэр хугацаа зарцуулах вэ? гээд л зогсдог. Гүүр бол хамгийн сайн шийдэл гэсэн хариултаас төлөвлөлт эхэлсэн.

Төслийн төлөвлөлтийн стандарт хэрэгсэл нь гант-схем бөгөөд “зүүнээс баруун тийш”юуг, хэзээ хийх ёстой гэдгийг тусгаж, баруун талын сүүлийн хайрцаг дахь төслийн зорилго хэрэгжсэн эсэхээр төслийг дүгнэдэг. Зүй нь яагаад эх газрыг аралтай холбох гэж байгаа вэ?, дараа нь төгсгөлийн үр дүндээ төвлөрөх ёстой. Үүнийг хийхийн тулд төсвийн төлөвлөлт дээр “баруунаас зүүн тийш бодох” аргачлалыг ашиглах хэрэгтэй болно. Энэ нь “хурдан бод, удаан гүйцэтгэ” гэсэн “шаварт” шигдэхгүйгээр төслийг
хэрхэн зөв төлөвлөж, эхлүүлэхэд тусална.

Энэ жишгээр нухацтай төлөвлөлт хийх аргачлалыг кино урлагийн Pixar компанийн туршлагаас харж болно.

Санаа, инновацыг хөгжүүлэхэд цаг хугацаа хэрэгтэй. Ялгаатай сонголт, арга барилын үр нөлөөг харьцуулахад цаг хугацаа их шаарддаг.
Сайн төлөвлөгөө нь давтан туршилт эсвэл туршлагыг сайтар ашиглаж байж гардаг.

Туршилт нь симуляц, шалгалт, давталт гэсэн олон хэлбэрээр бодит хэрэгжилт дээр учирч болох эрсдэлийг таних, бууруулахад чиглэнэ. Олон дахин давтаж, алдаа мадгийг олж, ирүүлж зассанаар анх тооцож, хараагүй олон зүйлсийг сайжруулах боломжтой болно.

Төслийн хувьд туршлага маш чухал. Гэхдээ том төслүүд туршлагыг бүрэн ашиглаж чаддаггүй. Ялангуяа, бусад зүйлд илүү өндөр ач холбогдол өгсөн үед энэ алдааг гаргадаг. Нэг том хүчин зүйл бол улс төр юм.

Эхнийх нь байх, хамгийн томыг хийх, хамгийн өндрийг барих, хурдан хийх, ямар нэг онцгой зүйл хийх зэрэг амбиц нь туршлагын ач холбогдлыг бууруулдаг.

Улс төрчид дотоодын компаниудад төслийн гэрээг өгөх нь нөлөө бүхий найз нөхөдтэй болох, олон нийтийн дэмжлэг авна гэдгээ мэддэг. Энэ нь томоохон төслийг хэрэгжүүлэх туршлагын зөрүүг бий болгох нэг хүчин зүйл болдог. Ийм хандлага нь эдийн засгийн хувьд үр ашигтай нь эргэлзээтэй, ёс суртахууны хувьд алдаатай, эсвэл бүр аюултай үр дагаварт хүргэдэг.

Том төслүүдийг их мөнгө, хувийн ашиг сонирхол дагалдана. “Хэн юу авах вэ” гэдэг нь улс төрийн гол цөм учраас төрийн ч бай, хувийн ч бай том төсөл бүрд улс төрийн нөлөө байдаг.

Боломжтой л бол төлөвлөлтөд туршлагыг дээд зэргээр тусгах хэрэгтэй. Яг үнэндээ, ихэнх том төслүүд нь анхных, хамгийн өндөр, хамгийн том, ямар нэгэн гайхалтай зүйлтэй байдаггүй. Таны төсөл онцгой, өвөрмөц гэж бодож байгаа бол, дахин бодохыг л зөвлөж байна. Энэ бол олон алдааны эхлэл. Таны төсөл олон төслүүдийн нэг гэдгийг ойлгож, бусдын туршлага тусална гэдгийг мэдэх нь төслийн санхүүгийн тооцоог зөв гаргах, эрсдэлийг удирдах гол түлхүүр юм.

Ард иргэд ч “анх”-ны гэх тодотголтой зүйлийг хүлээдэггүй. Тэд төсөвтөө багтаан, цаг тухайд нь, хийх ёстой зүйлээ сайн, найдвартай хийж, удаан хугацаанд үр ашгаа өгдөг зүйл болоосой л гэж хүсдэг. Ийм үр дүн хүрэхэд төслүүдэд туршлага л тусална. Төлөвлөлт дээр туршлагаас гадна, дээр дурдсан олон давталттай туршилтыг хийснээр төлөвлөгөө “мод шиг” хөшүүн бус, хувьсан хөгжиж, сайжрах боломжтой юм.

Pixar кино студи бүтээлч, нягт нямбай, нарийвчилсан, найдвартай төлөвлөгөө гаргахын тулд загварчлал, давталтыг ашигладаг бөгөөд энэ нь гүйцэтгэлийг жигд, хурдан шуурхай болоход тусалдаг.

“Удаан нухацтай бод, хурдан гүйцэтгэ”: Энэ бол төслийн амжилтын нууц. Харамсалтай нь, томоохон төслүүдийг хэрэгжүүлсэн түүх нь “Хурдан бодож, удаан гүйцэтгэ” гэсэн хэлбэрээр явж ирсэн. Өөрөөр хэлбэл, төслүүд анхнаасаа буруу эхэлдэг буюу яарсан, дутуу дулимаг төлөвлөлтөөсөө болж балардаг.

Өмнө нь дурдсан Калифорнийн өндөр хурдны галт тэрэгний замын төслийн хувьд бүтээн байгуулалтын ажил эхлэхэд төлөвлөгөөтэй төстэй олон баримт бичиг, тоо баримтууд байсан. Гэхдээ нарийн гүнзгий судалж, сайтар шалгасан хөтөлбөр байгаагүй, өөрөөр хэлбэл бодит төлөвлөгөө байгаагүй.

Тухайн үед байсан зүйл нь “алсын хараа” эсвэл “хүсэл тэмүүлэл” л байсан гэж тодорхойлж болно. Тиймээс удалгүй асуудал олширч,
хэрэгжилтийн явц удааширч эхэлсэн нь гайхах зүйл биш.

Харамсалтай нь энэ нь нийтлэг зүйл юм. Төслөө яаравчлан эхэлсний дараа, түргэн, өнгөц төлөвлөлт хийж, хүмүүс нэг хэсэгтээ хөөрцөглөдөг. Гэхдээ төсөл нь үл тоомсорлож үлдээсэн эсвэл төлөвлөлтөд нухацтай дүн шинжилгээ хийж, шийдвэрлээгүй олон асуудалтай тулгарах нь гарцаагүй.

Энэ үед хүмүүс засах гэж гүйлдэж, илүү их зүйл эвдэрдэг. Үүнийг “эвдэх-засах мөчлөг” гэж нэрлэдэг. Энэ мөчлөг рүү орж ирж байгаа төсөл бол шаварт шигдсэн том заантай адил юм.

Хүмүүс төсөл “буруугаар эргэлээ” гэж хэлж, үүнийг хийдэг. Гэхдээ энэ бол төөрөгдөл. Төслүүд хэрэгжих хугацаа, гарах зардал дээр эхнээсээ буруу хүлээлт бий болгосноор ажил эхлэхээсээ бүтэлгүйтдэг. Төслүүд буруу эхэлдэг, буруугаар явдаггүй.

Төслийн зорилгыг зөв тодорхойлж, гант-схемийн баруун талд байрлуулж, баруунаас зүүн тийш бүх зүйлийг бодож, тооцож, туршилт, загварчлал, туршлага ашиглан төлөвлөгөөг боловсруулсны дараа, өмнөх төслүүдийн бодит гүйцэтгэлд тулгуурлан үнэн зөв таамаглал гаргаж, эрсдэлийг бууруулсны дараа, та удаан бодож, нухацтай боловсруулсан сайн төлөвлөгөөтэй болно.

Харин одоо хурдан ажиллаж, гүйцэтгэх цаг ирлээ. Сайн төлөвлөгөө нь хурдан, амжилттай гүйцэтгэх магадлалыг эрс нэмэгдүүлдэг. Гэхдээ хангалттай биш. Ямар ч туршлагатай төслийн менежер танд чадварлаг, тууштай гүйцэтгэлийн баг хэрэгтэй гэдгийг зөвлөх болно.

Аливаа төслийн амжилт нь багаа зөв бүрдүүлж ажиллуулахаас хамаарна. Автобусанд зөв хүмүүсээ оруулж, зөв сандал дээр нь суулга.
Зарим тохиолдолд буруу эргэсэн төслийг засаж, дуусгах гэж дайрахаас илүүтэй, дахин шинэ төслийг зөв эхлүүлэх нь илүү бага зардалтай байх тохиолдол бий.

Гэвч эхлүүлсэн төслийг зогсоох нь дэндүү ичгүүртэй байх тул улс төрчид бүтэлгүй төслийг зогсоох, шинээр эхлэх шийдвэр, зориг гаргадаггүй. Төсөл бүхэлдээ амласан хугацаанаас хоцорч, анхны баталсан төсвөөс маш ихээр хэтэрчхээд байхад хүртэл тэд
гүрийсээр байдаг.

Түүхэнд ийм зүйл маш олон тохиолдсон нь харамсалтай.

Э. Цэцэн

Э. Цэцэн

Холбоотой мэдээ

БАЙР СУУРЬ: Тэтгэврийн зээлийн бодлого шударга бус байна
Байр суурь

БАЙР СУУРЬ: Тэтгэврийн зээлийн бодлого шударга бус байна

2026-01-22
Дэлхийн түүхэнд: Дөрөвдүгээр сарын 26
Өнөөдөр

Дэлхийн түүхэнд: Дөрөвдүгээр сарын 26

2026-04-26
Дэлхийн түүхэнд: Гуравдугаар сарын 7
Өнөөдөр

Дэлхийн түүхэнд: Гуравдугаар сарын 7

2026-03-07
Цааш үзэх
Next Post
“Өв соёл” үйлдвэр сар бүр нэг сая төгрөгийн азтан шалгаруулна

“Өв соёл” үйлдвэр сар бүр нэг сая төгрөгийн азтан шалгаруулна

Хариулт үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Би Үйлчилгээний нөхцөл болон Нууцлалын бодлогыг хүлээн зөвшөөрч байна Нууцлалын бодлого

  • Их үзсэн
  • Шинэ мэдээ
  • Сэтгэгдлүүд
АНУ-Ираны дайн: Хоёр долоо хоногийн дараах бодит байдал

2026-03-14
Трамп Дэлхийн III дайны талаар шинэ мэдэгдэл хийж, америкчуудыг гайхашруулав

2026-03-17
Дэлхийн III дайн дэгдвэл хоёрхон улс “амьд” үлдэнэ гэв

2026-03-11
Жеффри Эпштейний үлдээсэн хөрөнгийг хэн хэн зарцуулж байсан бэ?

Одоо Д.Амарбаясгалан, Н.Номтойбаяр нарын “тоглолтын цаг”

2026-03-29
Трамп: Би олон улсын улс төрийн тавцанд хамгийн өндөр ёс суртахуунтай хүн

2026-01-14
О.Сэцэнгоо охинд амьдрал бэлэглэе

О.Сэцэнгоо охинд амьдрал бэлэглэе

2026-02-04
Дитер Болены Оросын талаар хэлсэн үгээс болж Литва Улс тоглолтуудыг нь цуцалжээ

2026-03-23
Медведчук: Зеленский тэргүүтнүүд “эзнийхээ гарыг хазах” нь жинхэнэ ухаангүй хэрэг

2026-02-16
Филиппинд Монгол Улсын иргэнийг “тагнуул хийсэн” гэх хэргээр сэжиглэн баривчилжээ

Филиппинд Монгол Улсын иргэнийг “тагнуул хийсэн” гэх хэргээр сэжиглэн баривчилжээ

2026-02-16
Н.Энхбаярыг Тогтвортой хөгжлийн хүрээлэнгийн Олон улсын зөвлөхүүдийн хорооны гишүүнээр томилов

Н.Энхбаярыг Тогтвортой хөгжлийн хүрээлэнгийн Олон улсын зөвлөхүүдийн хорооны гишүүнээр томилов

2026-04-30
Саудын Арабын хөлбөмбөгийн лиг: Роналду 970 дахь гоолоо оруулав

Саудын Арабын хөлбөмбөгийн лиг: Роналду 970 дахь гоолоо оруулав

2026-04-30
Гэмт хэргийн улмаас олсон 1.8 тэрбумыг ашиглаж, мөнгө угаасан байж болзошгүй хэргийг прокурорт шилжүүлжээ

Гэмт хэргийн улмаас олсон 1.8 тэрбумыг ашиглаж, мөнгө угаасан байж болзошгүй хэргийг прокурорт шилжүүлжээ

2026-04-30
С.Баярцогт: С.Зоригийг хөнөөсөн хэрэг удахгүй үнэн зөвөөр шийдэгдэнэ гэдэгт итгэлтэй байна

АН-ын гишүүд С.Баярцогтыг ЕНБД-аар томилохыг эсэргүүцэж, шаардлага хүргүүллээ

2026-04-30
“Буянт-Ухаа”-гийн үерийн хамгаалалтын далан дээгүүр ШШЕГ руу нэвтрэх гүүр барьж байна

“Буянт-Ухаа”-гийн үерийн хамгаалалтын далан дээгүүр ШШЕГ руу нэвтрэх гүүр барьж байна

2026-04-30
ОХУ “эсэргүүцлийн давлагаа”-тай нүүр тулж байна

ОХУ “эсэргүүцлийн давлагаа”-тай нүүр тулж байна

2026-04-30
“Хуульчийн про боно-26”, “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг Сүхбаатарын талбайд болно

“Хуульчийн про боно-26”, “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг Сүхбаатарын талбайд болно

2026-04-30
1072 хувьцааны ногдол ашгийг ирэх пүрэв гарагт олгоно

1072 хувьцааны ногдол ашгийг өнөөдөр олгоно

2026-04-30
АЙЛЧЛАЛ: Их Британи АНУ-тай харилцаагаа засах урт хугацааны бодлого баримталж байна

АЙЛЧЛАЛ: Их Британи АНУ-тай харилцаагаа засах урт хугацааны бодлого баримталж байна

2026-04-30
Дэлбэрэлтэд өртсөн 207-р байрыг ирэх сард дахин барьж эхэлнэ

Дэлбэрэлтэд өртсөн 207-р байрыг ирэх сард дахин барьж эхэлнэ

2026-04-30
АЙЛЧЛАЛ: Н.Учрал, В.В.Володин нар албан ёсны хэлэлцээ хийв

АЙЛЧЛАЛ: Н.Учрал, В.В.Володин нар албан ёсны хэлэлцээ хийв

1
Трамп: Би олон улсын улс төрийн тавцанд хамгийн өндөр ёс суртахуунтай хүн

Трамп: Би олон улсын улс төрийн тавцанд хамгийн өндөр ёс суртахуунтай хүн

0
АМНАТ 1.2 их наядаар багассан нь төсвийн алдагдалд шууд нөлөөлжээ

Зээлээс зөрчилд: ‘Грийн Энержи’ ба төрийн тендер

Уламжлалт “Дүнжингарав” хаврын морин уралдааныг сэргээн, тавдугаар сарын 1-нд зохион байгуулахаар тогтов

Ерөнхий сайд Г.Занданшатарын шууд ярилцлагын онцлох ишлэлүүд

22 настай ютүбэр өдөрт хоёр цаг ажиллаж, жилд 700,000 ам.доллар олдог нууцаа дэлгэлээ

Н.Тавинбэх, П.Товуудорж нарыг саатууллаа, одоо Б.Чойжилсүрэнг суудлаас нь буулгах уу?

АНУ Сарны гадаргуу дээр цөмийн реактор суурилуулах төсөл хэрэгжүүлнэ

Рекорд экспорт, агшсан орлого: Монголын нүүрсний салбарын парадокс

  • 2.1k Дагагчтай
  • 25 Дагагчтай

Их уншигдсан | 7 хоногоор

  • Эпштейний хүчирхийлэлд өртсөн хохирогч эмэгтэйн ноцтой мэдээлэл

    Эпштейний хүчирхийлэлд өртсөн хохирогч эмэгтэйн ноцтой мэдээлэл

    4 хуваалцсан
    Хуцаалцах 2 Tweet 1
  • ШҮҮХ ХУРАЛ: ЭЦА-ны хэлтсийн дарга асан Я.Билэгдэмбэрэлд 2.6 жилийн хорих ял оноов

    2 хуваалцсан
    Хуцаалцах 1 Tweet 1
  • Ц.Элбэгдорж: Л.Оюун-Эрдэнэ намайг 12 жил ярьж байна, УИХ-аас тэр явах ёстой

    2 хуваалцсан
    Хуцаалцах 1 Tweet 1
  • Трамп амьд, буудсан этгээд баривчлагдсан: Хэргийн эргэн тойронд

    1 хуваалцсан
    Хуцаалцах 0 Tweet 0
  • Д.Баярхүү: Үнэмшинэ үү, байна уу, өөрөө мэд!

    1 хуваалцсан
    Хуцаалцах 0 Tweet 0

Шинэ мэдээ

Н.Энхбаярыг Тогтвортой хөгжлийн хүрээлэнгийн Олон улсын зөвлөхүүдийн хорооны гишүүнээр томилов

Н.Энхбаярыг Тогтвортой хөгжлийн хүрээлэнгийн Олон улсын зөвлөхүүдийн хорооны гишүүнээр томилов

2026-04-30
Саудын Арабын хөлбөмбөгийн лиг: Роналду 970 дахь гоолоо оруулав

Саудын Арабын хөлбөмбөгийн лиг: Роналду 970 дахь гоолоо оруулав

2026-04-30
Гэмт хэргийн улмаас олсон 1.8 тэрбумыг ашиглаж, мөнгө угаасан байж болзошгүй хэргийг прокурорт шилжүүлжээ

Гэмт хэргийн улмаас олсон 1.8 тэрбумыг ашиглаж, мөнгө угаасан байж болзошгүй хэргийг прокурорт шилжүүлжээ

2026-04-30
С.Баярцогт: С.Зоригийг хөнөөсөн хэрэг удахгүй үнэн зөвөөр шийдэгдэнэ гэдэгт итгэлтэй байна

АН-ын гишүүд С.Баярцогтыг ЕНБД-аар томилохыг эсэргүүцэж, шаардлага хүргүүллээ

2026-04-30
Khumuun.mn | Монголчуудын Мэдээллийн Хөтөч

Монголчуудын мэдээллийн хөтөч

Биднийг дагаарай

Ангилал

  • E-спорт
  • Uncategorized
  • Байр суурь
  • Гадаад мэдээ
  • Гэмт хэрэг
  • Дайн
  • Жүдо
  • Нийгэм
  • Өнөөдөр
  • Редакцын сонголт
  • Сагс
  • Спорт
  • Сүмо
  • Технологи
  • Улс төр
  • Үндэсний бөх
  • Хандив
  • Холимог тулаан
  • Хууль
  • Цаг агаар
  • Эдийн засаг
  • Эмнэлгийн тусламж
  • Энтертайнмент
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Нууцлалын бодлого
  • Холбоо барих

© 2026 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Эрдэнэт Хүмүүн Медиа ХХК

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In