ОХУ-ын Батлан хамгаалах яамнаас мэдээлснээр, Оросын зэвсэгт хүчин Украины армийн ашиглаж буй дрон болон экипажгүй завины угсрах, хадгалах, хөөргөх байршлуудад цохилт өгчээ.
Мэдэгдэлд дурдсанаар, оператив-тактикийн нисэх хүчин, цохилтын зориулалттай нисгэгчгүй аппаратууд, пуужингийн болон артиллерийн анги нэгтгэлүүд хамтран Украины зэвсэгт хүчний ашиглаж буй эрчим хүч, тээврийн дэд бүтэц, мөн дрон болон экипажгүй завины угсралт, хадгалалт, хөөргөлтийн цэгүүдэд цохилт өгсөн байна.
ОХУ-ын зэвсэгт хүчин өмнө нь Украины зэвсэгт хүчний ашиглаж буй нисгэгчгүй онгоц болон экипажгүй завины угсрах, хадгалах, хөөргөх байршлуудад цохилт өгсөн аж.
Мөн Украины эрчим хүчний болон тээврийн дэд бүтцийн объектууд, түүнчлэн украин цэргийн анги нэгтгэлүүд болон гадаадын хөлсний дайчдын түр байрлаж буй цэгүүдэд нийт 139 бүс нутагт цохилт өгчээ.
Эх сурвалж: RIA NOVOSTI













































































