Saudi Pro League-ийн 30 дугаар тойргийн тоглолтод Al-Nassr өөрийн талбайд Al-Ahli багийг 2:0 харьцаагаар хожив.
Тоглолтын гоолуудыг Криштиану Роналду 76 дахь минутад, Кингсли Коман 90 дэх минутад тус тус оруулжээ. Хөлбөмбөгийн түүхэн дэх шилдэг довтлогчдын нэг Криштиану Роналдугийн хувьд энэ гоол нь түүний мэргэжлийн замналын 970 дахь гоол болж байна.
Энэ ялалтын дараа “Аль-Наср” 79 оноотойгоор лигийн хүснэгтийг тэргүүлж буй бол “Аль-Ахли” 66 оноотойгоор гуравдугаар байрт бичигджээ.
Нийт 34 тоглолттой улиралд өрсөлдөж буй Al-Nassr баг хоёрдугаар байрт яваа Al-Hilal багаас 8 оноогоор илүү байна. Лигийн дараагийн тоглолтод “Аль-Наср” тавдугаар сарын 12-нд өөрийн талбайд “Аль-Хилал”-ыг хүлээн авч тоглох ажээ.
Эх сурвалж: TASS













































































