НИТХ-ын ээлжит бус хуралдаан болж, НИТХ-ын дарга А.Баярыг олонхын саналаар огцруулсан. Тодруулбал, хуралдаанд нийт 31 төлөөлөгч оролцсоноос 29 нь дэмжжээ.
Сануулахад, НИТХ-ын дарга А.Баярыг төсвийн мөнгийг зориулалтын бусаар зарцуулсан гэх үндэслэлээр 30 гаруй төлөөлөгч гарын үсгээ зураад байсан юм.
Түүний оронд НИТХ дахь МАН-ын бүлгийн даргаар ажиллаж буй Д.Ихбаярыг нэр дэвшүүлж буйгаа бүлгээс танилцуулжээ.
Үүнтэй холбоотойгоор нийслэлийн МАН-ын хорооны тэргүүлэгчид хуралдсан байна. Хуралдаанаар намын үндсэн дүрмийн дагуу Д.Ихбаярыг НИТХ-ын даргад нэр дэвшүүлэх саналыг МАН-ын Удирдах зөвлөлд танилцуулахаар болжээ.













































































