Нийслэлийн прокурорын газрын Авлига, мөнгө угаах гэмт хэрэг хянан шийдвэрлэх хэлтсийн дарга А.Дүүрэнбилэгийн хэвлэлд мэдээлснээр, Авлигатай тэмцэх газраас Сэлбэ дэд төвд баригдах орон сууцны тендер шалгаруулалттай холбоотой асуудалтай холбогдуулан Эрүүгийн тухай хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр хэсгийн 2 дахь хэсэгт зааснаар мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа аж.
Тэрбээр “Нэр бүхий иргэдийг хойшлуулашгүйгээр баривчлах ажиллагаа явуулсан. АТГ-аас мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа учраас эрүүгийн хэрэгт зааснаар илүү нарийн тодорхой мэдээлэл өгөх боломжгүй.
Эрүүгийн цагдаагийн албанаас Эрүүгийн тухай хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.1, 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгээр хотын орлогч дарга Т.Даваадалайд хэрэг бүртгэлтийн хэрэг нээн, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.
Мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд нэр дурдагдаад буй иргэдийн орон байрт, мөн хуулийн этгээдүүдийн албан өрөө буюу иргэн Билгүүн, Болормаа нарын орон байрт нэгжлэг хийх үйл ажиллагаа явагдсан.
Мөн хошлуулашгүйгээр баривчлах ажиллагаа ч явагдсан. Эрүүгийн цагдаагийн албанаас мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж буй учраас дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байна” гэв.













































































