Монгол Улсын Засгийн газар 2012 онд “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааны 20 хувь болох гурван тэрбум ширхэг хувьцааг 2012 оны дөрөвдүгээр сарын 11-нээс өмнө төрсөн, иргэний шинэчилсэн бүртгэлд хамрагдсан иргэн бүрт үнэ төлбөргүй эзэмшүүлэхээр болсон.
“Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компани 2025 онд 1.1 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж, үүнээс нэгж хувьцаанд 65.55 төгрөгөөр тооцон нийт 786.6 тэрбум төгрөгийг ногдол ашигт хуваарилахаар болсон.
Үүнээс Монгол Улсын 3.5 сая иргэн хувьцаа эзэмшигчдэд нийт 208.5 тэрбум төгрөгийн ногдол ашиг ногдохоор тооцсон байна.
Ингэснээр 1072 ширхэг хувьцаатай нэг иргэн татварын дараах байдлаар 63242 төгрөгийн ногдол ашиг авах юм. Ногдол ашгийн олголтыг энэ сарын 30-ны дотор зохион байгуулахаар төлөвлөжээ.
1072 хувьцаа гэж юу вэ ?
Монгол Улсын Засгийн газар 2012 онд “Эрдэнэс Тавантолгой” ТӨК-ийн 20% болох 3 тэрбум ширхэг хувьцааг 2012 оны дөрөвдүгээ сарын 11-нээс өмнө төрсөн, иргэний шинэчилсэн бүртгэлд хамрагдсан иргэн бүрт үнэ төлбөргүй эзэмшүүлэхээр болж байв. Ингэснээр Монгол Улсын иргэн бүрт 1072 ширхэг хувьцаа ногдсон.
Ногдол ашгийн түүх
2019 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК 1 тэрбум ам.долларын борлуулалтын орлого, 1 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж Төлөөлөн Удирдах Зөвлөл хувьцаа эзэмшигчдэдээ анх удаа ногдол ашиг өгөх шийдвэрийг гаргаж байв. Нэгж хувьцаанд 90₮ буюу иргэн бүрт 96480 төгрөгийн ногдол ашиг тараасан билээ.













































































