Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр бороо, нойтон цас орж, Алтайн салбар уулс болон говь, тал, хээрийн нутгаар салхи, шороон шуургатай байна.
2026 оны дөрөвдүгээр сарын 30-ны 08.00-20.00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн өмнөд, төвийн аймгуудын нутгийн баруун өмнөд хэсгээр бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар хур тунадас орохгүй.
Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.
Сэрүүсэж Завхан, Заг, Байдраг голын эх, Идэр голын хөндийгөөр +1…+6 градус, Их нууруудын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон, Тэрэлж голын хөндийгөөр +6…+11 градус.
Говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +15…+20 градус, бусад нутгаар +10…+15 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүл багасна. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Өмнөх өдрөөс 11 градусаар сэрүүсэж +10…+12 градус дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүл багасна. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Өмнөх өдрөөс 12 градусаар сэрүүсэж +10…+12 градус дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүл багасна. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Өмнөх өдрөөс 11 градусаар сэрүүсэж +8…+10 градус дулаан байна.
05.00 цагт Улаанбаатар: 2 градус дулаан, харьцангуй чийг 55 хувь, агаарын даралт 873 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.
Эх сурвалж: ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ГАЗАР













































































