“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлаар 2025 оны цэвэр ашгаас хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг хуваарилах шийдвэрийг өнгөрсөн хоёрдугаар сард танилцуулсан.
Тус компани 2025 онд 1.1 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажилласнаас нэгж хувьцаанд 65.55 төгрөгөөр тооцон нийт 786.6 тэрбум төгрөгийг ногдол ашигт хуваарилахаар болсон байна.
Үүнээс Монгол Улсын 3.5 сая иргэн-хувьцаа эзэмшигчдэд нийт 208.5 тэрбум төгрөгийн ногдол ашиг ногдохоор тооцжээ. Ингэснээр 1072 ширхэг хувьцаатай нэг иргэн татварын дараах байдлаар 63 мянга 242 төгрөгийн ногдол ашиг авах юм.
Ногдол ашгийн олголтыг 2026 оны дөрөвдүгээр сарын 30-ны дотор зохион байгуулахаар төлөвлөжээ. Иргэдэд өмнө нь 2019 онд 96 мянган төгрөг, 2022 онд 116 мянган төгрөг, 2023 онд 285 мянган төгрөг, 2024 онд 350 мянган төгрөг, 2025 онд 70 мянган төгрөг олгосон бол 2026 онд 63 мянган төгрөг олгоно.














































































