Григорийн тооллын жилийн 110 дахь (өндөр жил бол 111 дэх) өдөр юм. Мөн он дуустал 255 өдөр үлдэж байна.
Онцлох үйл явдал
- 1303 – Ромын пап VIII Бонифачийн зарлигаар Сапиенза их сургуулийг байгуулжээ.
- 1534 – Францын нэрт аялагч Жак Картье анхны аялалаараа Канадын зүүн эрэгт хүрэв.
- 1653 – Их Британийн улстөрийн зүтгэлтэн Оливер Кромуэль тухайн үеийн парламентаа татан буулгажээ.
- 1657 – Тенериф орчимд болсон тулаанд Роберт Блейкын доор тулалдсан Английн усан цэрэг Испанийн усан цэргүүдийг бут ниргэв.
- Хойд Америкийн Нью Амстердам буюу одоогийн Нью-Йорк хот шашны эрх чөлөөг соёрхон баталжээ.
- 1689 – Суудлаасаа буусан Английн хаан II Жеймс Дерри хотод бүслүүлэв.
- 1770 – Гүрж, Оросын хамтарсан цэргийн хүч Османы цэргийн хүчийг Аспиндзагийн тулаанд буулган авчээ.
- 1775 – Америкийн хувьсгал: Бостоны бүслэлт эхэлжээ.
- 1789 – АНУ-ын Ерөнхийлөгч Жорж Вашингтон Филаделфи хотын Грейс Ферри хотод тангараг өргөв.
- 1792 – Францы улс Унгар болон Бохемын хаант улсад дайн зарлав. Төд удалгүй Францын хувьсгалын дайн дэгдсэн билээ.
- 1800 – Йонын аралд орших орос болон осман үндэстнүүдтэй Септинсуларын бүгд найрамдах улс байгуулагдав.
- 1809 – Абенсбергийн тулаанд оролцсон Австрийн хоёр арми Францын армид ялагдав.
- 1810 – Каракасын амбан захирагч Испаниас тусгаар тогтнож байгаагаа зарлажээ.
- 1826 – Британийн аялагч хошууч Гордон Лейнг одоогийн Нигерийн нутагт нэвтэрсэн анхны европ хүн болжээ.
- 1836 – АНУ-ын конгресс Уисконсин мужийн нутаг дэвсгэрийг соёрхон батлав.
- 1861 – Америкийн иргэний дайн: Холбооны армийн командлагч Роберт И.Лий албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр татгалзжээ.
- 1876 – Болгар улсад “Дөрөвдүгээр сарын хувьсгал” дэгджээ.
- 1884 – Ромын пап XIII Лео “Хүний гарал үүсэл” номыг хэвлэн гаргав. Энэ номонд шинжлэх ухаан болон шашны талаас хүний гарал үүслийн талаар тайлбарласан бүтээл байсан юм.
- 1898 – АНУ-ын Ерөнхийлөгч Уиллиам МакКинли Испани улсад дайн зарлах Конгрессын тогтоолд гарын үсэг зурснаар Испани-Америкийн дайн дэгджээ.
- 1902 – Нэрт физикч Пьерр болон Мари Кюри нар радын хлоридыг боловсруулав.
- 1914 – АНУ-ын Колорадо мужийн Лудлоу хотод байрлах нүүрсний уурхайн ажилчид ажил хаях үеэр цагдаагийнхан хүч хэрэглэж 19 хүн амиа алджээ.
- 1918 – “Улаан Барон” нэрээрээ алдаршсан Германы офицер Манфред фон Рихтофен 79 болон 80 дахь хохирогчоо буудан хороов. Тэрээр дараа өдөр нь холбоотон гүрнүүдийн агаарын довтолгоонд өртөн амиа алсан юм.
- 1922 – Зөвлөлт Гүржийн нутагт орших Өмнөд Осетын нутгийг ЗХУ-ын Засгийн газар автономи эрхтэй болгожээ.
- 1939 – Герман даяар удирдагч Адольф Гитлерийн 50 насны ойг тэмдэглэв.
- 1945 – Дэлхийн хоёрдугаар дайн: Нацистын Германы Лайпциг хотыг АНУ-ын цэргүүд эзлэн авчээ.
- Дэлхийн хоёрдугаар дайн: Нацистын Германы удирдагч Адольф Хитлер өөрийн нуувчиндаа Гитлерийн залуусын хөдөлгөөний удирдагчдад “Төмөр загалмай” одонг гардуулав. Түүний эсэн мэнд харагдсан сүүлийн тохиолдол энэ байсан гэдэг.
- 1946 – “Үндэстнүүдийн Лиг”-ийг татан буулгаж, Нэгдсэн үндэстний байгууллагыг байгуулжээ.
- 1972 – Аполло сансрын хөтөлбөрийн хүрээнд сар руу ниссэн “Аполло 16” хөлөг саран дээр амжилттай газарджээ.
- 1999 – Колумбин ахлах сургуулийн халдлага: АНУ-ын Колорадо мужийн Колумбин ахлах сургуульд Эрик Харрис, Дилан Клеболд нар зэвсэглэн халдаж 13 хүнийг хороож, 24 хүнийг шархдуулжээ. Тэд халдлагынхаа дараа өөрсдийнхөө амийг хорлосон юм.
- 2007 – Жонсоны сансрын төвийн халдлага: АНУ-ын Техас мужийн Хьюстон хотод байрлах “Жонсоны нэрэмжит сансар судлалын төв”-д Уиллиам Филипс гэгч халдаж, хүн барьцаалав. Тэрээр барьцаалсан хүнээ хороож, улмаар өөрийнхөө амийг бүрэлгэжээ.
- 2008 – Автомашины “Инди кар” уралдаанд оролцсон эмэгтэй жолооч Даника Патрик Японы гараанд түрүүлсэн анхны эмэгтэй тамирчин болов.
- 2010 – Мексикийн буланд орших газрын тос олборлолтын “Дийпуотер Хорайзон” өрөмдлөгийн станцад гал гарч дэлбэрэн 11 ажилтан амиа алджээ. Үүнээс хойш бүтэн 6 сарын турш газрын тос далайд алдагдсан юм.
- 2012 – Пакистан улсын Исламабад хотоос холгүй орших “Беназир Бхуттогийн нэрэмжит олон улсын нисэх буудал”-аас хөөрөөд удаагүй байсан нисэх онгоц иргэд суурьшсан бүсэд осолдож 127 хүн амиа алджээ.
- 2013 – БНХАУ-ын Сычуань мужийн Лүшан аймагт 6.6 магнитудын хүчтэй газар хөдөлж 150 гаруй хүн амиа алдан, 1,500 хүн бэртэж гэмтэв.
- 2015 – Сомали улсын Пунтлэнд аймгийн Гароу тосгонд НҮБ-ын ажилчид хүнсний тусламж үзүүлж байхад тэсрэх бөмбөг дэлбэрч 10 хүн амиа алджээ.
Мэндэлсэн алдартнууд
- 1633 – Японы эзэн хаан Комио-Го (1654 онд нас барсан)
- 1808 – Францын анхны Ерөнхийлөгч III Наполеон (1873 онд нас барсан)
- 1850 – Линкольны хөшөөг урласан алдарт уран барималч Даниель Честер Френч (1931 онд нас барсан)
- 1889 – Германы канцлер, Нацистын Германы удирдагч Адольф Хитлер (1945 онд нас барсан)
- 1890 – Австрийн зургаа дахь Ерөнхийлөгч Адольф Шарф (1965 онд нас барсан)
- 1918 – Нобелийн шагналт Шведийн физикч Кай Сигбан (2007 онд нас барсан)
- 1927 – Нобелийн шагналт Швейцарын физикч К.Алекс Мюллер
- 1936 – Фараогийн арлууд улсын зургаа дахь Ерөнхий сайд Паули Эллефсен (2012 онд нас барсан)
- 1938 – Олимпын дөрвөн удаагийн алтан медальт Австралийн гүйгч Бетти Кутберт (2017 онд нас барсан)
- Олимпын мөнгө, хүрэл медальт, Европын аварга Германы гүйгч Манфред Киндер
- 1939 – Норвегийн 22 дахь Ерөнхий сайд Гро Харлем Брундтленд
- 1945 – Бирмийн найм дахь Ерөнхийлөгч Тейн Сиен
- Олимпын аварга, хүрэл медальт Кенийн гүйгч Нафтали Темү (2003 онд нас барсан)
- 1949 – Олимп, дэлхийн хүрэл медальт Канадын уран гулгагч Толлер Кренстон (2015 онд нас барсан)
- Италийн 76 дахь Ерөнхий сайд Массимо Д’Алема
- Академийн наадмын хоёр, “Алтан Бөмбөрцөг” наадмын таван удаагийн шагналт нэрт жүжигчин Жессика Лейнж
- 1960 – Олимпын аварга, Дэлхийн мөнгөн медальт Австралийн гүйгч Дебби Флинтофф-Кинг
- 1962- Монголын Ардчилсан хувьсгалын удирдагч, улс төрийн зүтгэлтэн Санжаасүрэнгийн Зориг
- 1964 – “Ирээдүй рүү буцсан нь”, “Чарлигийн сахиусан тэнгэр” киноны од Криспин Глоуер
- Олимпын мөнгөн медальт, Дэлхийн аварга АНУ-ын уран гулгагч Росалин Самнерс
- 1966 – Хайлтын системийн “Yahoo!” компанийг үндэслэн байгуулалцсан Девид Фило
- 1968 – Олимпын гурван удаагийн аварга, дөрвөн удаагийн хүрэл медальт, Дэлхийн 14 удаагийн аварга Оросын цаначин Елена Вяльбе
- 1970 – Монгол Улсын Зууны манлай эстрадын дуучин, Гавьяат жүжигчин Батмөнхийн Сарантуяа
- 1972 – Америкийн загвар өмсөгч, жүжигчин Кармен Электра
- 1976 – Ирландын хөлбөмбөгч, хаалгач Шей Гивен
- 1983 – Америкийн загвар өмсөгч Миранда Керр
- 1984 – Олимп, дэлхийн аварга, Европын хошой аварга Португалийн гурвын харайгч Нелсон Эвора
- 1989 – “Флаш” телевизийн цувралын од, жүжигчин Карлос Валдес
Нас барсан алдартнууд
- 888 – Хятадын эзэн хаан Ши Зонг (862 онд төрсөн)
- 1248 – Монголын эзэнт гүрний их хаан Гүюг (1206 онд төрсөн)
- 1314 – Ромын пап V Клемент (1264 онд төрсөн)
- 1521 – Хятадын хаан Женгде (1491 онд төрсөн)
- 1812- Америкийн улс төрийн зүтгэлтэн Жорж Клинтон (1739 онд төрсөн)
- 1887 – Египетийн хоёр дахь Ерөнхий сайд Мухаммад Шариф Паша (1826 онд төрсөн)
- 1918 – Нобелийн шагналт Америкийн физикч Карл Фердинанд Браун (1850 онд төрсөн)
- 1947 – Данийн эзэн хаан X Кристиан (1870 онд төрсөн)
- 1951 – Италийн 25 дахь Ерөнхий сайд Иваное Бономи (1873 онд төрсөн)
- 2003 – Нобелийн шагналт Английн биофизикч Бернард Катц (1911 онд төрсөн)
- 2014 – Олимпын хошой аварга Туркийн бөх Митат Байрак (1929 онд төрсөн)
Тэмдэглэлт өдөр
- Хар тамхины эсрэг олон улсын өдөр
- НҮБ-ын Хятад хэлний өдөр
Эх сурвалж: WIKIPEDIA












































































