УИХ-ын чуулганы өнөөдөр (2026.04.17)-ийн нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн Н.Алтаншагай нарын 21 гишүүнээс өргөн мэдүүлсэн “Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх” тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийхээр төлөвлөсөн.
УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл дээрх хуулийн төслийг даваа гаргийн бүлгийн хурлаараа хэлэлцэх шаардлагатай гэж үзэн, улмаар ажлын нэг хоногийн завсарлага хүссэн тул УИХ-ын дарга С.Бямбацогт нэг хоногийн завсарлага өгөв.
АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл “Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх” тухай гээд гоё нэртэй хуулийн төсөл явж байна. Гэвч энэ хуулийн төсөл дээр тодорхой байр суурь илэрхийлэхгүй бол болохгүй байна.
Нэр нь их гоё. Гэвч үүний цаана төсвийн тогтвортой байдлын тухай хууль, өр зээлийн хязгаар, олон олон зүйлүүдийг хуулийн гадуур гаргах Монгол Улсыг хоёр төсөвтэй болгох үзэл санаа энэ хуулийн цаана агуулагдаж байна.
Энэ хуулийн төслийн хүрээнд 3.5 тэрбум ам.долларыг Монгол Улсын өрөнд тооцохгүй байя, төсвийн хязгааруудад тооцохгүй байя, тэр тусмаа орон нутгийн төсвүүдийн хязгаарт ч хамааралгүй болгоё гэж байна. Тэгэхээр энэ бол зарчмын олон талаасаа байж боломгүй, нөгөө талаас үүнийг маш нухацтай судалж үзэх ёстой” гэсэн юм” гэв.













































































