Григорийн тооллын жилийн 94 дэх (өндөр жил бол 95 дахь) өдөр юм. Мөн он дуустал 271 өдөр үлдэж байна.
Онцлох үйл явдал
- МЭӨ 503 – Ромын зөвлөлийн гишүүн Агриппа Менениус Ланатус Сабинесийн тулааны ялалтыг тэмдэглэн, цэргийн сүрт парад зохион байгуулах шийд гаргажээ.
- 1147 – Москва хотын талаар түүхэн сурвалж бичигт анх удаа дурдав.
- 1460 – Базелийн их сургууль байгуулагджээ.
- 1581 – Английн аялагч, дэд-адмирал Френцис Дрейк дэлхийн эргэлтийн талаарх өөрийн үзлээ боловсруулав.
- 1660 – Бредагийн тунхаг батлагдсанаар II Чарльз Их Британийн хаан ширээнд суужээ.
- 1721 – Их Британийн анхны ерөнхий сайдаар Сэр Роберт Уолпол томилогдов.
- 1768 – Английн нийслэл Лондон хотод Филип Астли орчин үеийн циркийг байгуулжээ.
- 1796 – Нэрт палеонтологич Жорж Кувье анхны лекцээ оюутнуудад уншсан байна.
- 1812 – АНУ-ын ерөнхийлөгч Жеймс Мэдисон Их Британи улсад 80 өдрийн худалдааны хориг тавьжээ.
- 1814 – Наполеон Бонапарт эрх ямбаасаа татгалзаж өөрийн хүүдээ эрх мэдлээ шилжүүлснээр Францын хаан ширээнд II Наполеон суув.
- 1818 – АНУ-ын Конгресс 13 улаан, цагаан хөндлөн зураас, цэнхэр дэвсгэр дээр нэгж од нь нэг мужийг төлөөлсөн төрийн далбааг соёрхон баталжээ. Тухайн үед АНУ-ын далбаан дээрх од 20 ширхэг байсан юм.
- 1841 – АНУ-ын ерөнхийлөгч Уиллиам Хенри Харрисон хатгалгааны улмаас насан эцэслэв. Тэрээр АНУ-ын ерөнхийлөгчийн түүхэнд бүрэн эрхийнхээ хугацаанд насан эцэслэсэн анхны ерөнхийлөгч болжээ. Мөн тэрээр АНУ-ын ерөнхийлөгчийн албан тушаалыг хамгийн богино хугацаанд буюу ганцхан сарын хугацаанд хашсан юм.
- 1850 – АНУ-ын Лос-Анжелес хот байгуулагджээ.
- 1865 – Америкийн иргэний дайн: Холбоотны арми Виржини мужийн Ричмонд хотыг эзэлсний дараахан АНУ-ын ерөнхийлөгч Абрахам Линкольн тус хотод айлчилжээ.
- 1866 – Хаант Оросын Санкт Петербург хотод хаан II Александр амь насанд халдах оролдлогоос арай гэж амь мултрав. Түүнд радикал үзэлтэй Дмитрий Каракозов халдахыг завдсан байна.
- 1887 – АНУ-ын Канзас мужийн Аргонио хотын захирагчаар Сюзанна М.Солтер сонгогджээ. Ингэснээр АНУ-ын засаг захиргаа удирдлагын нэгжийн түүхэнд энэ суудалд суусан анхны эмэгтэй болсон юм.
- 1905 – Энэтхэгийн Кангри хөндийд хүчтэй газар хөдөлж 20,000 гаруй хүн амиа алдаж, ихэнх барилга, байгууламж нурж сүйджээ.
- 1913 – Балканы анхдугаар дайн: Элленикийн нисэх хүчний нисгэгч Эмманули Аргиропулос онгоцтойгоо осолдсон анхны нисгэгч болов.
- 1925 – Герман улсад СС буюу Шутцштаффел байгуулагджээ.
- 1939 – Иракийн хаан ширээнд II Файзал суув.
- 1944 – Дэлхийн II дайн: Англи-Америкийн цэргийн хамтарсан хүч Бухарестын газрын тосны агуулахыг бөмбөгджээ. Үүний улмаас 3,000 гаруй энгийн иргэн амиа алдсан байна.
- 1945 – Дэлхийн II дайн: Германы Ордруфын бөөнөөр хорих лагерийг Америкийн цэргүүд чөлөөлөв.
- Дэлхийн II дайн: Америкийн цэргүүд Кассел хотыг эзлэжээ.
- Дэлхийн II дайн: Зөвлөлтийн цэргүүд Унгар улсыг эзлэв.
- 1949 – 12 улс Умард Атлантын гэрээнд гарын үсэг зурснаар НАТО байгуулагджээ.
- 1958 – Цагариган дунд хөндлөн зураас, хоёр хажуу талд ташуу зураас бүхий энхтайвны бэлгэ тэмдэг анх удаа ашиглагдав.
- 1960 – Францын засгийн газар Малийн холбооны тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрчээ. Уг холбоонд Судан болон Сенегал улс багтаж байжээ.
- 1964 – Америкийн алдарт Биллбордын шилдэг 100 дууны жагсаалтын эхний таван байрт алдарт Битлз хамтлагийн дуу бичигдэв.
- 1967 – Иргэний эрхийн төлөө цогтой тэмцэгч Мартин Лютер Кинг Нью-Йорк хотын Риверсайдын сүмд “Вьетнамын ард: Аниргүйг цочоосон цаг хугацаа” илтгэлээ олон нийтэд тавьжээ.
- 1968 – Иргэний эрхийн төлөө цогтой тэмцэгч Мартин Лютер Кинг Теннесси мужийн Мемфис хотын нэгэн мотельд Жеймс Өрл Рей гэгчийн гарт амь насаа алдав.
- Аполло сансрын хөтөлбөр: АНУ-ын Сансар судлалын агентлаг “Аполло 6” хөлгийг хөөргөжээ.
- Грекийн хөлбөмбөгийн А.Е.К Афин баг Европын цомд түрүүлж, тус улсын хөлбөмбөгийн түүхэнд энэ цомыг хүртсэн анхны баг болов.
- 1969 – Америкийн эмч Дентон Күүли хиймэл зүрх суурилуулах мэс ажилбарыг дэлхийн анагаах ухааны түүхэнд анх удаа гүйцэтгэжээ.
- 1973 – АНУ-ын Нью-Йорк хотод Дэлхийн худалдааны төв нээгдэв.
- 1975 – АНУ-ын Нью Мексико мужийн Албукерк хотод бизнесийн хамтрагчид болох Билл Гейтс, Пол Аллен нар “Майкрософт” компанийг байгуулжээ.
- 1976 – Камбожийн хунтайж Нородом Сианук эрх мэдлээсээ татгалзаж, гэрийн хорионд оров.
- 1979 – Пакистаны ерөнхий сайд Зульфикар Али Бхуттог цаазлав.
- 1983 – Сансрын “Шаттл” хөтөлбөрийн дагуу “Челленжер” хөлөг хөөрч, сансрын уудамд гарчээ.
- 1984 – АНУ-ын ерөнхийлөгч Роналд Рейган олон улс даяар химийн зэвсгийг хориглохыг уриалав.
- 1988 – АНУ-ын Аризона мужийн амбан захирагч Иван Мекам авлигын хэрэгт холбогдож, албан тушаалаасаа огцорчээ.
- 1991 – Хонг Конгийн үндэсний ассемблейн долоодугаар хуралдаанаар одоогийн төрийн далбааг соёрхон батлав.
- 1994 – Алдарт “Нетскейп” компанийг Марк Андреессен, Жим Кларк нар хамтран байгуулжээ.
- 1996 – Дэлхийтэй маш ойрхон өнгөрсөн “Хиакутаке” сүүлт одны зургийг АНУ-ын солир судлалын төв авчээ.
- 2002 – Анголын засгийн газар босогчидтой энхийн гэрээ байгуулснаар тус улсын иргэний дайн эцэслэв.
- 2013 – Энэтхэгийн Тане хотод орших нэгэн барилга нурсны улмаас наад зах нь 70 хүн амиа алджээ.
Мэндэлсэн алдартнууд
- 1879 – Олимпын аварга Германы завьчин Густаф Гослер (1940 онд нас барсан)
- 1916 – Сербийн арав дахь ерөнхийлөгч Никола Любичич (2005 онд нас барсан)
- 1928 – АНУ-ын Эрх чөлөөний медальт, яруу найрагч Майа Анжелу (2014 онд нас барсан)
- 1932 – Дуу бичлэгийн алдарт “Ариста” студийг үндэслэгч Клайв Дейвс
- Оросын нэрт найруулагч, зохиолч Андрей Тарковский (1986 онд нас барсан)
- 1933 – Европын аварга Британийн дундын зайн гүйгч Брайн Хьюс
- 1944 – Олимпын мөнгө, хүрэл медальт Бразилийн гурвын харайгч Нелсон Пруденсио (2012 онд нас барсан)
- 1950 – Академийн наадмын шагналт найруулагч, жүжигчин Кристин Лахти
- 1952 – Олимп, тивийн аварга Германы өндрийн харайгч Росмари Акерманн
- Олимпын мөнгөн медальт, Дэлхийн аварга Канадын уран гулгагч Карен Магнюссен
- 1965 – “Чаплин”, “Төмөр хүн” киноны од бага Роберт Дауни
- 1970 – Олимпын аварга Оросын өндрийн харайгч Елена Елесина
- 1979 – Академийн наадмын шагналт Австралийн жүжигчин Хийт Леджер (2008 онд нас барсан)
- 1981 – Дэлхийн хошой хүрэл, Европын хүрэл медальт Оросын гурвын харайгч Анна Пятых
- 1983 – “Менталист” цувралын од жүжигчин Аманда Ригетти
- 1984 – Олимпын хошой хүрэл, Дэлхийн гурван мөнгө, Европын дөрвөн удаагийн аварга Оросын усанд сэлэгч Аркадий Вятчанин
- 1987 – Германы хөлбөмбөгч Сами Хедира
- 1993 – Америкийн сагсанбөмбөгч Френк Камински
Нас барсан алдартнууд
- 1292 – Ромын пап IV Николай (1227 онд төрсөн)
- 1406 – Шотландын хаан III Роберт (1337 онд төрсөн)
- 1588 – Данийн хаан II Фредерик (1534 онд төрсөн)
- 1841 – АНУ-ын ес дэх ерөнхийлөгч Уиллиам Хенри Харрисон (1773 онд төрсөн)
- 1929 – Автомашины алдарт Мерседес-Бенц компанийг үндэслэгч Карл Бенц (1844 онд төрсөн)
- 1931 – “Мишелин” дугуйны компанийг үндэслэгч Андре Мишелин (1853 онд төрсөн)
- 1932 – Нобелийн шагналт Германы химич Вилхельм Оствальд (1853 онд төрсөн)
- 1951 – Исүс Христийн Хожмын үеийн гэгээнтнүүдийн сүмийн найм дахь тэргүүн Жорж Альберт Смит (1870 онд төрсөн)
- 1953 – Румын улсын хаан II Карол (1893 онд төрсөн)
- 1968 – Нобелийн энхтайвны шагналт, хүний эрхийн төлөө тэмцэгч Мартин Лютер Кинг (1929 онд төрсөн)
- 1983 – Америкийн тайз, дэлгэцийн нэрт жүжигчин Глориа Суонсон (1899 онд төрсөн)
- 1984 – Нисэх онгоцны “Антонов” компанийг үндэслэгч Украины зохион бүтээгч Олег Антонов (1906 онд төрсөн)
- 2004 – Дэлхийн хошой аварга Бельгийн дугуйч Бриек Шотте (1919 онд төрсөн)
- 2013 – Америкийн киноны нэрт шүүмжлэгч Рожер Эберт (1942 онд төрсөн)
- 2014 – Гвиней-Биссау улсын ерөнхийлөгч Кумба Лала (1953 онд төрсөн)
Тэмдэглэлт өдөр
Хонконг
Тайвань Хүүхдийн өдөр
Сенегал Тусгаар тогтнолын өдөр
Ангол Энхтайвны өдөр- Уурхайн ослоос хамгаалах, уурхайн үйл ажиллагаанд хяналт тавих олон улсын өдөр
Эх сурвалж: WIKIPEDIA













































































