БНСУ-ын Ерөнхийлөгч Ли Жэ Мён баасан гарагт Өмнөд Солонгосын нефть тээвэрлэгч хөлөг Улаан тэнгисийг амжилттай туулсан тухай мэдээг хуваалцжээ. Энэ нь Ормузын хоолой хаагдсанаас хойш анх удаа тус улс руу түүхий нефть тээвэрлэсэн тохиолдол болсон байна.
Өмнөд Солонгосын загас агнуур, далайн яамны мэдээлснээр, Саудын Арабаас нефть ачсан хөлөг Улаан тэнгисийг амжилттай гаталжээ. Учир нь, Ойрхи Дорнод дахь дайны улмаас Ормузын хоолой бараг хаалттай байгаа билээ.
Ли Жэ Мён “Ормузын хоолой хаагдсанаас хойш анх удаа манай хөлөг Улаан тэнгисээр нефть тээвэрлэж байгаа нь сайн мэдээ юм” гэж хэлжээ.
Тэрбээр үүнийг төрийн байгууллагуудын уялдаа холбоо, далайчдын хүнд нөхцөлд ажилласны үр дүн гэж онцолсон байна.
Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч мөн “Засгийн газар бүх нөөцөө дайчилж байна. Иргэдийнхээ амьжиргаа, улсын эрх ашгийг хамгаална” гэж мэдэгджээ.
Ормузын хоолой нь дэлхийн хамгийн чухал нефтийн тээврийн гарц. Одоогийн байдлаар хаагдсан тул Улаан тэнгис альтернатив маршрут болж буй юм.
Эх сурвалж: YONHAP












































































