Тайланд улсын нийслэл Бангкок хотод пара пауэрлифтингийн Ази, Номхон далайн орнуудын аварга шалгаруулах тэмцээн дөрөвдүгээр сарын 3-наас 13-ны өдрүүдэд болж байна.
Тус тэмцээнд Монгол Улсаас Сүхбаатарын одонт, гавьяат дасгалжуулагч Д.Баттулгын удирдлага дор таван тамирчин өрсөлдөж, 107 кг-ын жинд Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Э.Содномпилжээ алтан медаль хүртжээ.
Тэрбээр цээжнээс 236 кг-ыг өргөснөөр тус тэмцээний дөрөв дэх медалиа гардсан байна.Хөдөлмөрийн баатар Э.Содномпилжээ өмнө нь хоёр алт, нэг хүрэл медаль хүртэж байв.












































































