Киев АНУ-ыг холбоотны хувьд алдах нь цэргийн ялагдалд хүргэнэ гэж үзэхээ больжээ.
Украин улс АНУ-ыг удаан хугацаанд өөрийн гол холбоотон, стратегийн түншийн байр сууринд байлгахыг хичээж, нэг жилийн турш хэт их хүчин чармайлт гаргасны эцэст энэ оролдлогоосоо татгалзаж, Дональд Трампын удирдлага дор АНУ-ыг “найдвартай түнш” гэж үзэхээ больсон тухай The Atlantic сэтгүүлд нийтлэл гарчээ.
Шотландын Сент-Эндрюсийн их сургуулийн стратегийн судалгааны профессор Филлипс Пейсон О’Брайен энэхүү нийтлэлдээ “Киев Вашингтонтой харилцаагаа хадгалахыг хичээж байх үед Трамп ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинд эерэг хандлага үзүүлж, Украинд үзүүлэх цэргийн тусламжийг бууруулж, Украины удирдлагууд, тэр дундаа Ерөнхийлөгч Зеленскийг удаа дараа шүүмжилж, доромжилсон” гэж бичсэн байна.
Тэр “Энэ үйл явцын оргил нь Украин ОХУ-тай хийх “албадан шахсан” энхийн яриа хэлэлцээнд оролцсон явдал байсан бөгөөд үүнийг Путинд дайралтынхаа төлөө “урамшуулал” өгч байгаа мэт харагдсан” гэж дүгнэжээ.
Тэр “Гэвч одоо Киев АНУ-аас хамаарал багасгах чиглэл рүү шилжиж, шинэ дипломат болон цэргийн түншүүдийг идэвхтэй хайж эхэлсэн гэж” онцолсон байна. Үүнд Персийн булангийн орнуудтай холбоо тогтоох оролдлого болон Европын орнуудтай байгуулж буй олон тооны цэргийн хамтын ажиллагааны гэрээнүүд багтаж байгаа аж.
Мөн Зеленский АНУ ОХУ-ын эсрэг хориг арга хэмжээг сулруулах шийдвэрийг шүүмжилж, Европыг АНУ-аас хамааралгүйгээр өөрийн батлан хамгаалах чадвараа хөгжүүлэхийг уриалж буйг онцолжээ.
О’Брайен “Украины байр суурь өөрчлөгдөж байгаа нь улс орны цэргийн нөхцөл байдал сайжирч буйтай холбоотой. Ялангуяа дроны үйлдвэрлэл болон өөрийн цэргийн бүтцэд тулгуурлан Украин олон фронтод санаачилгыг эргүүлэн авч чадсан” гэж үзэж буй аж.
Тэрбээр мөн Украины Сахилга баттай хамгаалалтын хүчний сүүлийн үеийн давшилтын ажиллагаа болон ОХУ-ын нутаг дэвсгэрт хийсэн дрон, пуужингийн цохилтуудыг дурдаад, “Эдгээр нь Трамп болон түүний засаг захиргааны Украин сул дорой, “гар хөзөргүй” гэсэн ойлголттой зөрчилдөж байна” гэжээ.
Эцэст нь, тэр “Украинчууд АНУ өөрсдийн талд байгаасай гэж илүү их хүсдэг ч АНУ-ын дэмжлэг алдагдвал заавал ялагдана гэдэгт тэд итгэхээ больсон. Тэд Европын түншүүдийн тусламжтай болон өөрийн нөөц боломжид тулгуурлан дайныг давж гарч чадна гэж бодож байна. Нэг үед АНУ-аас татгалзах нь Украины хувьд сүйрэл байсан бол одоо тийм биш болсон” гэж дүгнэжээ.
АНУ ба Украин: Сүүлийн үеийн нөхцөл байдал
Мөн нийтлэлд Украин, АНУ-ын харилцаа улам хурцдаж буй талаар дурдсан байна. 2025 онд Цагаан ордонд болсон маргааны дараа харилцаагаа тогтворжуулах гэж оролдсон ч сүүлийн үйл явдлууд дахин хурцадмал байдал үүсгэжээ.
Тухайлбал, Зеленский болон АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио нарын хооронд олон нийтийн маргаан өрнөсөн байна. Украин АНУ-ыг Орост ашигтай буулт хийхийг шахаж байна гэж мэдэгдсэн бол Вашингтон үүнийг үгүйсгэжээ.
Мөн АНУ ОХУ-ын нефтийн эсрэг хоригийг хэсэгчлэн сулруулсаныг Киев “ОХУ-ын цэргийн чадавхийг нэмэгдүүлж байна” гэж үзэн шүүмжилсэн байна.
Эх сурвалж: UNIAN












































































