Үндэсний статистикийн хорооноос Монгол Улсад бүртгэлтэй суудлын автомашины тоо өнгөрсөн онд 725.108 байсан талаар мэдээлэв.
Тэдгээрийн 90.3 хувийг нь 10-аас дээш жил унаж ашигласан бөгөөд шатахууны төрлөөр нь ангилвал бензин цахилгаан хосолсон нь 62.4, бензин хөдөлгүүртэй нь 32.7 хувийг эзэлж байгаа аж.
Түүнчлэн улсын хэмжээнд нефтийн бүтээгдэхүүнийг уул уурхайн, олборлолтын салбар хамгийн их буюу 25.3 хувийг нь эзэлж ашигладаг бол тээвэр, агуулахын салбарт 17.1, өрхийн хэрэглээнд 13.5, бөөний, жижиглэн худалдааны салбарт 12.3 хувийг хэрэглэдэг байна.















































































