Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо хуралдав. Тус хуралдаанаар:
-Үндэсний их баяр наадмын бөхийн барилдааны үеэр допингийн шинжилгээтэй холбоотой маргаан үүсгэхгүй байх зохицуулалтад онцгой анхаарч, холбогдох асуудлыг судалж, танилцуулах,
-Хурдан морины уралдааныг стандарт, дүрэм, журмын дагуу зохион байгуулах, уяачид болон салбар холбоодын саналыг зайлшгүй авч тусгах,
-Хүй долоон худаг, Төв цэнгэлдэх хүрээлэнгийн ариун цэврийн байгууламжийн хүрэлцээний асуудлыг шийдэх, хүнсний аюулгүй байдлыг хангах, холбогдох стандартад хяналт тавьж, оновчтой зохион байгуулалт хийх зэрэг хэд хэдэн асуудлыг хэлэлцжээ.
Үндэсний их баяр наадмыг зөв зохион байгуулалттай, наадамчин олонд хүртээмжтэй тэмдэглэхэд шаардлагатай ажлуудыг шуурхай эхлүүлж, холбогдох бэлтгэл ажлуудыг хангахыг үүрэг болгосон байна.














































































