2026 оны дөрөвдүгээр сарын 20-ноос 26-нд болох үйл явдлын товч мэдээллийг хүргэж байна.
Улаанбаатарт:
4 дүгээр сарын 20-нд: УИХ дахь намуудын бүлэг хуралдана.
4 дүгээр сарын 20-нд: “Үлдэх Зориг” баримтат киноны нээлт “Корпорейт конвейшн центр”-т болно.
4 дүгээр сарын 21, 22-нд: УИХ дахь Байнгын хороодын хуралдаан болно.
4 дүгээр сарын 22-нд: Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд болно.
4 дүгээр сарын 23, 24-нд: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно.
4 дүгээр сарын 20-нд: УИХ дахь намуудын бүлэг хуралдана.
4 дүгээр сарын 20-нд: Монголын Уран зургийн галерейд “Эсгий гайхамшиг-Шинэ дуу хоолой” багш шавийн уран бүтээлийн үзэсгэлэнгийн нээлт болно.
4 дүгээр сарын 21-нд: Дэлхийн бүтээлч байдал, инновацын өдөр тохионо.
4 дүгээр сарын 21, 22-нд: УИХ дахь Байнгын хороодын хуралдаан болно.
4 дүгээр сарын 22-нд: Олон улсын эх дэлхийн өдөр тохионо.
4 дүгээр сарын 22-нд: Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд болно.
4 дүгээр сарын 23-нд: Дэлхийн зохиогчийн эрхийг хамгаалах өдөр тохионо.
4 дүгээр сарын 23, 24-нд: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно.
4 дүгээр сарын 23-26-нд: “Боловсролын шинэчлэл-2026” үзэсгэлэн Мишээл экспо төвд болно.
4 дүгээр сарын 24-нд: Дэлхийн дархлаажуулалтын 7 хоног тохионо.
4 дүгээр сарын 24-нд: “Хүүхдийн зуслангийн хөгжил-100” Олон улсын онол, практикийн бага хурал болно.
4 дүгээр сарын 25-нд: УДБЭТ-ын тайзнаа Ж.Вердийн “Макбет” дуурийг толилуулна.
4 дүгээр сарын 25-нд: “Маппет” хүүхэлдэйн театрын уран бүтээлчид “Намайг дурсаарай Коко” хүүхдийн жүжгийг Улаанбаатар театрт тоглоно.
4 дүгээр сарын 26-нд: Оюуны өмчийг хамгаалах өдөр тохионо.
-Үндэсний Статистикийн Хорооноос таван жил тутам зохион байгуулдаг “Аж ахуйн нэгж, байгууллагын ээлжит тооллого” тавдугаар сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ.
Орон нутагт:
4 дүгээр сарын 20-нд: Завхан аймагт боловсролын эвэнт зохион байгуулна.
4 дүгээр сарын 24-нд: Архангай аймгийн ЗДТГ-т аялал жуулчлалын салбарын зөвлөлдөх уулзалт болно.
4 дүгээр сарын 24-нд: Архангай аймагт Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын аварга С.Ямаажав ахлагчтай Архангай аймаг, Алдар спорт хороо, “АПУ” ХК-ийн багийн мялаалга, үндэсний шагайн харвааны тэмцээн болно.
4 дүгээр сарын 24-нд: Дархан-Уул аймгийн Номгон эвент холлд “ICE TOP-30” тоглолт болно.
4 дүгээр сарын 26-нд: Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд 2026 оны нэгдүгээр ээлжийн цэрэг татлага эхэлнэ.
Хилийн чанадад:
4 дүгээр сарын 20-нд: АНУ-д зохион байгуулах дэлхийн нэр хүндтэй долоон марафоны нэг (World Marathon Majors) Бостоны марафонд МУГТ, марафонч Б.Сэр-Од оролцоно.
4 дүгээр сарын 22-нд: БНХАУ-ын Хайнан мужийн Саньяа аралд Азийн элсний VI наадам эхэлнэ.
-ОХУ-ын нийслэл Москва хотын Кремлийн музейд “Чингис хааны удмынхан: Оросууд ба даян дэлхий” үзэсгэлэн долоодугаар сарын 19-нийг хүртэл гарна.












































































