• Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Нууцлалын бодлого
  • Холбоо барих
2026 оны 04 сарын 17, Баасан | 20:35 цаг
Khumuun.mn | Монголчуудын Мэдээллийн Хөтөч
  • Улс төр
    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсад төрийн айлчлал хийнэ

    ЧУУЛГАН: УИХ дахь Ардчилсан намын бүлэг завсарлага авав

    УИХ: Хэлэлцэх асуудал, тов, дараалал (2026.04.13-04.17)

    УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ

    ЧУУЛГАН: Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлэв

    Л.Оюун-Эрдэнэ: С.Бямбацогт парламентыг “хадган дээр тавиад” Ерөнхийлөгчид өгсөн хамгийн ичгүүртэй спикер

    САЙД НАРЫН ТОМИЛГОО: Зоосны хоёр тал

    ЧУУЛГАН: “Ганц хүний засаглал, дарангуйлал руу орж байгаад харамсаж байна, УИХ-ын дарга аа”

  • Эдийн засаг
    Ханбогд суманд мах бэлтгэх үйлдвэрийн шав тавив

    Энэтхэг рүү коксжих нүүрсний дээжийг туршилтаар тээвэрлэнэ

    Хөнгөн цагааны үнэ огцом өсөв

    Хөнгөн цагааны үнэ огцом өсөв

    Нөхөн сэргээлтийн барьцаа хөрөнгийг бүрэн төлүүлжээ

    Европ эдийн засгийн том цохилтод бэлдэж байна

    БИДНИЙ ТУХАЙ: Монголд 150 мянган тонн нефтийн бүтээгдэхүүний агуулах 2026 онд ашиглалтад орно

  • Нийгэм
    • Бүгд
    • Байр суурь
    • Цаг агаар
    ЦАГ АГААР: Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар бороо, цас орно

    З.Батбаяр: Туул гол бүрэн бохирдсон байна

    ЦАГ АГААР: Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар бороо, цас орно

    “Утсаа оролдсоноос урландаа ирэх нь илүү гоё”

    ЦАГ АГААР: Төв болон зүүн аймгуудын нутгаар бороо, цас орно

    ЦАГ АГААР: Баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо, цас орно

  • Хууль
    • Бүгд
    • Гэмт хэрэг
    ШҮҮХ ХУРАЛ: З.Энхболд, Б.Энх-Амгалан нарт холбогдох хэргийг шүүн хэлэлцэж байна

    Д.Тогтохсүрэнд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв

    Д.Амарбаясгалангийн хилийн хоригийг хэвээр үлдээв

    АУДИТ: “Эрдэнэс Тавантолгой”-д 5.3 их наядын, “МИАТ”-д 178.4 тэрбум төгрөгийн зөрчил тус тус илэрчээ

    “Ногоон автобусны” хэрэгт 27 этгээдийг яллагдагчаар татан шалгаж, 134.5 тэрбумын хохирол барагдуулжээ

    ЗТЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Насантогтохын 7.5 тэрбум төгрөгийн хөрөнгийг битүүмжлэв

  • Энтертайнмент
    • Бүгд
    • Өнөөдөр
    “UB food festival-2026” олон улсын хоолны өдөрлөг эхэллээ

    Дэлхийн түүхэнд: Дөрөвдүгээр  сарын 17

    Дэлхийн түүхэнд: Дөрөвдүгээр сарын 17

    Мазаалайд сансрын дохиолол бүхий хүзүүвч зүүв

    Үндэсний музей “Алс газар сурахаар одогсод-100” тусгай үзэсгэлэн дэлгэж байна

    COP-17: Монгол Улс “Тал хээрийн төлөвлөгөө” нэгдсэн санаачилга дэвшүүлнэ

    Дэлхийн түүхэнд: Дөрөвдүгээр сарын 16

    Дэлхийн түүхэнд: Дөрөвдүгээр сарын 16

    • Өнөөдөр
  • Гадаад мэдээ
    • Бүгд
    • Дайн
    • Технологи
    БНСУ-ын нефть тээвэрлэсэн хөлөг Улаан тэнгисийг амжилттай гаталжээ

    Дайны сүүдэр: Украинд амиа алдсан Оросын цэргүүдийн мэдээлэл (4-р сарын байдлаар)

    АНУ тулалдааныг үргэлжлүүлэхэд бэлнээ мэдэгдэж, Хятад Ормузын хоолойг нээхийг уриалав

    Чөлөөт уналт 5”: Сансрын нисэгчид Сарны түүхэн нислэг, дэлхий рүү буцсан сэтгэл хөдлөм мөчийнхөө тухай ярив

    ОХУ Украинд олон зуун дрон, пуужингаар томоохон цохилт өгч, 18 хүн амь үрэгджээ

    FACT CHECK: Монгол дахь Хан улсын үеийн булшны зургийг Газынх хэмээн ташаа тайлбарлажээ

  • Спорт
    • Бүгд
    • E-спорт
    • Жүдо
    • Сагс
    • Сүмо
    • Үндэсний бөх
    • Холимог тулаан
    Х.Баттулга, Я.Содбаатар нарыг Азийн наадам, Олимпын багийн ахлагчаар томилов

    ААШТ-2026: ОУХМ Ж.Анударь, М.Нандин-Эрдэнэ нар алтан медаль хүртэж, төрийн дууллаа эгшиглүүлэв

    Архангайн хүчтэнүүд “Алтан цом”-ын финалд шалгарлаа

    ААШТ-2026: Эрэгтэй тамирчид гурван медаль хүртлээ

    БАНГКОК-2026: Хөдөлмөрийн баатар Э.Содномпилжээ алтан медаль хүртлээ

    БИШКЕК-2026: Эмэгтэй тамирчид таван медаль хүртэв

  • Хандив
No Result
Бүгдийг үзэх

Нүүр Нийгэм

Т.Даваадалай: “Туул усан цогцолбор” төслийн ТЭЗҮ-ийг боловсруулж байна

Э. Цэцэн Нийтэлсэн Э. Цэцэн
2026-04-13
Унших хугацаа-3 мин
1
0
Т.Даваадалай: “Туул усан цогцолбор” төслийн ТЭЗҮ-ийг боловсруулж байна
15
Үзсэн

Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн болж, үүрэг даалгаврын хэрэгжилт, нийслэлийн худалдан авах ажиллагааны явц, 2028 он хүртэл хэрэгжүүлэх 16 мега төслийн явцын талаар хэлэлцэв.

Өмнөх шуурхай зөвлөгөөнөөр хотын дарга Х.Нямбаатар 21 үүрэг даалгавар өгсөн бөгөөд хэрэгжилт 75.7 хувьтай байгаа аж. НЗДТГ-ын Хяналт-Шинжилгээ, үнэлгээний газрын дарга Б.Мөнхбаяр өмнөх шуурхай зөвлөгөөний биелэлт, явцын талаар танилцуулав.

Тэрбээр “Гандангийн тохижилтын ажлыг эрчимжүүлж, бусад газар чөлөөлөлтийг шуурхай зохион байгуулах үүрэг өгсөн. Энэ хүрээнд 2026 оны 4 дүгээр сарын 8-ны өдрийн байдлаар нийслэлийн Засаг даргын 41 удаагийн захирамжаар 130 нэгж талбарын 16.89 га талбайг чөлөөлөөд байна.

Мөн Гандангийн жишиг гудамж тохижилт, бүтээн байгуулалтын газар чөлөөлөх нэгж талбарыг нэмэгдүүлж, 160 нэгж талбар чөлөөлөхөөр болсон. Өнөөдрийн байдлаар 36 нэгж талбарыг чөлөөлж, 82 нэгж талбарт үнэлгээ хийсэн.

Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, 32-ын тойрог орчимд байгаа том оврын тээврийн хэрэгслийг байршуулах газрын асуудлыг шийдвэрлэж, нүүлгэх ажлыг эрчимжүүлэх үүрэг өгсөн.

Энэ хүрээнд тус хороонд хийгдэх том оврын авто машины зогсоолын нөлөөлөлд өртсөн 23 нэгж талбарыг нөхөх олговортойгоор чөлөөлж, 12 нэгж талбарт эд хөрөнгийн үнэлгээ хийж байна.

Тухайн байршилд зураг, төсөв хийлгэхээр зургийн ажлын судалгаанд оруулсан. Том оврын тээврийн хэрэгслийг нүүлгэн шилжүүлэх бэлтгэл ажлыг хангаж байна” гэж онцоллоо.

Үргэлжлүүлэн НЗД-ын нэгдүгээр орлогч Т.Даваадалай нийслэлд хэрэгжүүлж буй 16 төслийн явцын талаар танилцуулав.

Нийслэлд дараах 16 мега төсөл хэрэгжиж буй. Үүнд:

  • Улаанбаатар метро
  • Тусгай замын автобус(BRT)
  • Улаанбаатар Трам шугам -1
  • Улаанбаатар Трам шугам -2
  • Агаарын дүүжин замын тээвэр
  • Тойрог зам
  • Сэлбэ хот орон сууцжуулах төсөл
  • Туул усан цогцолбор
  • Дулааны тавдугаар цахилгаан станц
  • Хөрсний ус, үерийн хамгаалалт
  • Дэд төвүүдийг түшиглэн орон сууцжууулах төсөл
  • Баянхошуу орон сууцжуулах төсөл
  • Ханын материал орон сууцжуулах төсөл
  • Лаг шатаах үйлдвэр
  • Хог шатааж, эрчим хүч үйлдвэрлэх
  • Олон түвшний уулзвар
  • Туул хурдны зам төсөл
  • Хүннү хотын дэд бүтцийн төсөл
  • Эмээлт эко аж үйлдвэрийн парк зэрэг төслүүд багтан хэрэгжүүлж буй.

16 мега төслийн ажлын явцаас дурдвал,

“Улаанбаатар метро” төслийн ерөнхий гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийн I шатанд 6 улсын 27 компани сонирхлоо илэрхийлсэн бөгөөд II шатны тендерийг долоодугаар сарын 3-нд нээнэ. Улаанбаатар метроны эхний шугам Толгойтоос Амгалан хүртэл 19.4 км бөгөөд туулах хугацаа 31 минут байх юм. Метро ашиглалтад орсноор замын хөдөлгөөний дундаж хурд 23.3 хувиар нэмэгдэнэ.

Азийн хөгжлийн банкны зээлээр “Тусгай замын автобус” төслийг хэрэгжүүлнэ. Өнөөдрийн байдлаар ТЭЗҮ боловсруулах ажил 90 хувьтай үргэлжилж байна. Төслийг Ард Аюуш өргөн чөлөө-Их тойруу-Намьяжугийн гудамж-Нийслэл хүрээ өргөн чөлөө чиглэлд төлөвлөж буй бөгөөд нийт 12.9 км урт, 19 буудалтай тусгай замын автобусны шугам байх юм.

“Улаанбаатар Трам” төслийн хоёрдугаар шугамын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендерийг өнгөрсөн гуравдугаар сарын 13-нд зарласан бөгөөд тендерийн материал хүлээн авч байна. Төслийн нийт төсөв 1.2 их наяд төгрөг бөгөөд 2026 онд санхүүжих дүн 325 тэрбум төгрөг байна. Тендер нь EPC (Engineering, Procurement, Construction) нөхцөлтэй.

Гүйцэтгэгч нарийвчилсан зураг төсөл боловсруулах, тоног төхөөрөмж, материалын худалдан авалт хийх, барилга угсралтын ажлыг бүрэн хариуцах юм. Нисэхийн бүсийг хотын төвтэй холбох “Улаанбаатар Трам” төслийн хоёрдугаар шугамыг 2028 онд барьж дуусгана. Оргил цагт тухайн чиглэлд цагт 6989 зорчигч тээвэрлэж, авто замын ачаалал 12.2 хувиар багасах урьдчилсан тооцоо гарсан.

Франц улсын нэн хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлж буй “Дүүжин замын тээвэр” төслийн барилга угсралт 58 хувьтай үргэлжилж байна. Яармаг, Арцат-Хархорин, Өнөр хороолол чиглэлийн Дүүжин замын тээврийн 19 тулгуур баганыг бүрэн угсарч дууссан.

“Нэгдүгээр тойрог зам” төслийн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах олон улсын нээлттэй тендерт “China first highway engineering company limited”,
“Shandong Luqiao Group Co., Ltd”, 
“China Railway 16th Bureau Group Co., Ltd”, 
“Чайна Гэжуба Групп Лимитэд Компани” тус тус материалаа ирүүлсэн.

Нэгдүгээр тойрог замын трассын нийт урт 24.7 км бөгөөд үүнээс 13.7 км нэг түвшний 10 эгнээтэй гол гудамж зам, 2.08 км туннелийн хэсэгтэй, 9.03 км хоёр түвшний гүүр, гүүрэн байгууламжтай байна. Мөн долоон байршилд олон түвшний дайран өнгөрөх уулзвар, явган хүний гурван гүүр, дөрвөн нүхэн гарцтай. 

Төслийн нийт санхүүжилт 918.57  сая ам.доллар юм. Тус замыг 2028 онд ашиглалтад оруулна. Харин “Хоёрдугаар тойрог зам” төслийн ТЭЗҮ боловсруулах ажил 95 хувьтай үргэлжилж байна.

Чингэлтэй дүүргийн 14, 18 дугаар хороо, Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо буюу 5, 6, 7 буудал орчимд нийт 158 га газарт 8575 айлын орон сууц бүхий анхны жишиг “Сэлбэ 20 минутын хот” төслийн долоон багц бүтээн байгуулалтын ажил үе шаттай үргэлжилж байна. Сэлбэ хот төслийн эхний ээлжийн 3818 айлын орон сууцыг 2027 оны III улиралд ашиглалтад оруулна.

Мөн нийт талбайнхаа 37 хувьд ногоон байгууламж төлөвлөж, сургууль, цэцэрлэг, эрүүл мэндийн төв, төрийн үйлчилгээ, спорт цогцолбор, кино театр, худалдаа, үйлчилгээний төвүүдийг барина. Өнөөдрийн байдлаар төслийн нийт явц 21 хувьтай үргэлжилж байна.

“Туул усан цогцолбор” төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулж байна. Уг төслөөр гадаргын усыг хуримтлуулах шинэ эх үүсвэр бий болгож, урьдчилсан судалгаагаар 5569 га талбайд ус хуримтлуулж, 50-100 сая шоо метр ус нөөцлөх хүчин чадалтай байх юм. Далангийн урт 685.15 метр, өндөр 35.8 метр, хурдасны гүн 19.84 метр байх инженерийн шийдэл нь нийслэлийн өсөн нэмэгдэх усны хэрэгцээг урт хугацаанд хангах боломжтой.

Төслийн хүрээнд Туул голын дээд хэсэгт (далайн түвшнээс дээш 1352 м өндөрт) боомт байгуулж, уг боомтын доод хэсэгт ус цэвэршүүлэх үйлдвэр болон бага оврын усан цахилгаан станц барих, мөн цэвэршүүлсэн усыг Улаанбаатар хотын төвлөрсөн ус хангамжийн системтэй холбох шугам хоолойг цогцоор нь байгуулна.

Дулааны тавдугаар цахилгаан станцыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барина. Уг бүтээн байгуулалтын ажлын хүрээнд 26 нэгж талбар чөлөөлөхөөс өнөөдрийн байдлаар 20 нэгж талбарыг чөлөөлөөд байна. Уг станцыг 2028 онд ашиглалтад оруулна.

ДЦС-5 нь Улаанбаатар хотын дулаан хангамжийн эх үүсвэрийг нэмэгдүүлж, хотын баруун бүсийн өсөн нэмэгдэж буй дулааны хэрэглээг хангахад чухал ач холбогдолтой. Станц цахилгаан үйлдвэрлэлийн 90 хувийг төвийн сүлжээнд нийлүүлнэ.

Ингэснээр нийслэлийн баруун бүс буюу 40 мянган айл бүхий Таван шар, 21 дүгээр хороолол, “Хилчин” хотхон, Баянхошуу, 3, 4 дүгээр хороолол, нэгдүгээр хорооллыг дулаанаар, 100 мянга орчим өрх, аж ахуйн нэгжийг найдвартай цахилгаанаар хангах нөхцөл бүрдэх юм.

Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Хаягдал бохир ус цэвэрлэх байгууламжийг өргөтгөж, шинээр барьж, стандартын шаардлага хангасан ариун цэврийн байгууламжийг нэмэгдүүлнэ” гэж заасан.

Энэ хүрээнд Улаанбаатар хотод лаг хатаах, шатаах үйлдвэр байгуулах төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа бөгөөд төслийн нийт талбай ойролцоогоор 40 мянган ам.метр байхаар тооцож, хотын төв цэвэрлэх байгууламжийн урд хэсэгт барихаар төлөвлөөд байна. “Лаг шатаах үйлдвэр” төслийн техник, санхүү болон эрх зүйн нарийвчилсан судалгааны ажил үргэлжилж байна.

Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах, замын хөдөлгөөний нэвтрэх чадварыг нэмэгдүүлэх зорилгоор “Олон түвшний уулзвар” төслийг 2028 он хүртэл үе шаттай хэрэгжүүлэхээр болсон.

Энэ хүрээнд төслийн таван байршилд инженерийн шугам сүлжээний зураг төсөл боловсруулах ажил дуусаж, Зам тээврийн яамны Хөгжлийн төвөөр магадлуулж байна. Төслийг хэрэгжүүлснээр Улаанбаатар хотын авто замын хөдөлгөөний дундаж хурд 7.1 хувиар нэмэгдэнэ.

Сэдвүүд: НийгэмТ.Даваадалай
Э. Цэцэн

Э. Цэцэн

Холбоотой мэдээ

“Утсаа оролдсоноос урландаа ирэх нь илүү гоё”
Нийгэм

2026-04-15
Усны төлбөрөөс улсын төсөвт 93.5 тэрбум төгрөг төвлөрчээ

2026-03-19
ЦАГ АГААР: Ихэнх нутгаар бороо, нойтон цас орж, цасаар шуурна

2026-03-12
Цааш үзэх
Next Post
Арагчи: АНУ-ын буруугаас Исламабадад меморандум байгуулсангүй

Хариулт үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Би Үйлчилгээний нөхцөл болон Нууцлалын бодлогыг хүлээн зөвшөөрч байна Нууцлалын бодлого

  • Их үзсэн
  • Шинэ мэдээ
  • Сэтгэгдлүүд
АНУ-Ираны дайн: Хоёр долоо хоногийн дараах бодит байдал

2026-03-14
Трамп Дэлхийн III дайны талаар шинэ мэдэгдэл хийж, америкчуудыг гайхашруулав

2026-03-17
Дэлхийн III дайн дэгдвэл хоёрхон улс “амьд” үлдэнэ гэв

2026-03-11
Жеффри Эпштейний үлдээсэн хөрөнгийг хэн хэн зарцуулж байсан бэ?

Одоо Д.Амарбаясгалан, Н.Номтойбаяр нарын “тоглолтын цаг”

2026-03-29
Трамп: Би олон улсын улс төрийн тавцанд хамгийн өндөр ёс суртахуунтай хүн

2026-01-14
О.Сэцэнгоо охинд амьдрал бэлэглэе

О.Сэцэнгоо охинд амьдрал бэлэглэе

2026-02-04
Дитер Болены Оросын талаар хэлсэн үгээс болж Литва Улс тоглолтуудыг нь цуцалжээ

2026-03-23
Медведчук: Зеленский тэргүүтнүүд “эзнийхээ гарыг хазах” нь жинхэнэ ухаангүй хэрэг

2026-02-16
Филиппинд Монгол Улсын иргэнийг “тагнуул хийсэн” гэх хэргээр сэжиглэн баривчилжээ

Филиппинд Монгол Улсын иргэнийг “тагнуул хийсэн” гэх хэргээр сэжиглэн баривчилжээ

2026-02-16
БНСУ-ын нефть тээвэрлэсэн хөлөг Улаан тэнгисийг амжилттай гаталжээ

БНСУ-ын нефть тээвэрлэсэн хөлөг Улаан тэнгисийг амжилттай гаталжээ

2026-04-17
Х.Баттулга, Я.Содбаатар нарыг Азийн наадам, Олимпын багийн ахлагчаар томилов

Х.Баттулга, Я.Содбаатар нарыг Азийн наадам, Олимпын багийн ахлагчаар томилов

2026-04-17
Дайны сүүдэр: Украинд амиа алдсан Оросын цэргүүдийн мэдээлэл (4-р сарын байдлаар)

Дайны сүүдэр: Украинд амиа алдсан Оросын цэргүүдийн мэдээлэл (4-р сарын байдлаар)

2026-04-17
“UB food festival-2026” олон улсын хоолны өдөрлөг эхэллээ

“UB food festival-2026” олон улсын хоолны өдөрлөг эхэллээ

2026-04-17
АНУ тулалдааныг үргэлжлүүлэхэд бэлнээ мэдэгдэж, Хятад Ормузын хоолойг нээхийг уриалав

АНУ тулалдааныг үргэлжлүүлэхэд бэлнээ мэдэгдэж, Хятад Ормузын хоолойг нээхийг уриалав

2026-04-17
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсад төрийн айлчлал хийнэ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсад төрийн айлчлал хийнэ

2026-04-17
ЧУУЛГАН: УИХ дахь Ардчилсан намын бүлэг завсарлага авав

ЧУУЛГАН: УИХ дахь Ардчилсан намын бүлэг завсарлага авав

2026-04-17
УИХ: Хэлэлцэх асуудал, тов, дараалал (2026.04.13-04.17)

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ

2026-04-17
Чөлөөт уналт 5”: Сансрын нисэгчид Сарны түүхэн нислэг, дэлхий рүү буцсан сэтгэл хөдлөм мөчийнхөө тухай ярив

Чөлөөт уналт 5”: Сансрын нисэгчид Сарны түүхэн нислэг, дэлхий рүү буцсан сэтгэл хөдлөм мөчийнхөө тухай ярив

2026-04-17
ААШТ-2026: ОУХМ Ж.Анударь, М.Нандин-Эрдэнэ нар алтан медаль хүртэж, төрийн дууллаа эгшиглүүлэв

ААШТ-2026: ОУХМ Ж.Анударь, М.Нандин-Эрдэнэ нар алтан медаль хүртэж, төрийн дууллаа эгшиглүүлэв

2026-04-17
АЙЛЧЛАЛ: Н.Учрал, В.В.Володин нар албан ёсны хэлэлцээ хийв

АЙЛЧЛАЛ: Н.Учрал, В.В.Володин нар албан ёсны хэлэлцээ хийв

1
Трамп: Би олон улсын улс төрийн тавцанд хамгийн өндөр ёс суртахуунтай хүн

Трамп: Би олон улсын улс төрийн тавцанд хамгийн өндөр ёс суртахуунтай хүн

0
АМНАТ 1.2 их наядаар багассан нь төсвийн алдагдалд шууд нөлөөлжээ

Зээлээс зөрчилд: ‘Грийн Энержи’ ба төрийн тендер

Уламжлалт “Дүнжингарав” хаврын морин уралдааныг сэргээн, тавдугаар сарын 1-нд зохион байгуулахаар тогтов

Ерөнхий сайд Г.Занданшатарын шууд ярилцлагын онцлох ишлэлүүд

22 настай ютүбэр өдөрт хоёр цаг ажиллаж, жилд 700,000 ам.доллар олдог нууцаа дэлгэлээ

Н.Тавинбэх, П.Товуудорж нарыг саатууллаа, одоо Б.Чойжилсүрэнг суудлаас нь буулгах уу?

АНУ Сарны гадаргуу дээр цөмийн реактор суурилуулах төсөл хэрэгжүүлнэ

Рекорд экспорт, агшсан орлого: Монголын нүүрсний салбарын парадокс

  • 2.1k Дагагчтай
  • 25 Дагагчтай

Их уншигдсан | 7 хоногоор

  • Украин Мадьярын Путины талаар хийсэн мэдэгдэлд хариу өгчээ

    Украин Мадьярын Путины талаар хийсэн мэдэгдэлд хариу өгчээ

    3 хуваалцсан
    Хуцаалцах 1 Tweet 1
  • Трамп: Ирантай хийж буй хэлэлцээний үр дүн надад хамаагүй, АНУ хэдийнэ ялсан

    1 хуваалцсан
    Хуцаалцах 0 Tweet 0
  • Европын холбооноос Мадьярт “тулгасан” шаардлагууд

    1 хуваалцсан
    Хуцаалцах 0 Tweet 0
  • Чөлөөт уналт 5”: Сансрын нисэгчид Сарны түүхэн нислэг, дэлхий рүү буцсан сэтгэл хөдлөм мөчийнхөө тухай ярив

    1 хуваалцсан
    Хуцаалцах 0 Tweet 0
  • Ираны супертанкер АНУ-ын тэнгисийн бүслэлтийг сэтэлжээ

    1 хуваалцсан
    Хуцаалцах 0 Tweet 0

Шинэ мэдээ

БНСУ-ын нефть тээвэрлэсэн хөлөг Улаан тэнгисийг амжилттай гаталжээ

БНСУ-ын нефть тээвэрлэсэн хөлөг Улаан тэнгисийг амжилттай гаталжээ

2026-04-17
Х.Баттулга, Я.Содбаатар нарыг Азийн наадам, Олимпын багийн ахлагчаар томилов

Х.Баттулга, Я.Содбаатар нарыг Азийн наадам, Олимпын багийн ахлагчаар томилов

2026-04-17
Дайны сүүдэр: Украинд амиа алдсан Оросын цэргүүдийн мэдээлэл (4-р сарын байдлаар)

Дайны сүүдэр: Украинд амиа алдсан Оросын цэргүүдийн мэдээлэл (4-р сарын байдлаар)

2026-04-17
“UB food festival-2026” олон улсын хоолны өдөрлөг эхэллээ

“UB food festival-2026” олон улсын хоолны өдөрлөг эхэллээ

2026-04-17
Khumuun.mn | Монголчуудын Мэдээллийн Хөтөч

Монголчуудын мэдээллийн хөтөч

Биднийг дагаарай

Ангилал

  • E-спорт
  • Uncategorized
  • Байр суурь
  • Гадаад мэдээ
  • Гэмт хэрэг
  • Дайн
  • Жүдо
  • Нийгэм
  • Өнөөдөр
  • Редакцын сонголт
  • Сагс
  • Спорт
  • Сүмо
  • Технологи
  • Улс төр
  • Үндэсний бөх
  • Хандив
  • Холимог тулаан
  • Хууль
  • Цаг агаар
  • Эдийн засаг
  • Эмнэлгийн тусламж
  • Энтертайнмент
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Нууцлалын бодлого
  • Холбоо барих

© 2026 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Эрдэнэт Хүмүүн Медиа ХХК

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In