Японы улс төр судлаач, нийтлэлч Кадзухиро Хаясида ТАСС агентлагт ярилцлага өгөхдөө “Ерөнхий сайд асан Абэ Шинзогийн амь насыг хөнөөсний дараа Японы телевиз, радиогийн салбар бүрэн хэмжээгээр АНУ-ын нөлөөнд орж, Украин дахь мөргөлдөөний талаар зөвхөн барууны байр суурийг түгээх болсон” гэж мэдэгдсэн байна. Тэрбээр Япон Донбасст Украинтай холбоотой гарсан гэмт хэргийн талаар юу мэддэг талаар асуултад хариулжээ.
Тэр “Мэдээлэл сайтай хүмүүс болон бага мэддэг хүмүүсийн хооронд асар том ялгаа бий. Мөн Японы телевиз, радиогийн салбарын тухайд, тодорхой нэг үеэс эхлэн АНУ-д захирагдах болсон. Үүнээс өмнө тэд бодитой үнэлэлт өгдөг байсан ч Абэ Ерөнхий сайдыг хөнөөснөөс хойш юу ч өөрчлөх боломжгүй болсон. Үүний үр дүнд япончууд барууны хэвлэл мэдээлэлд итгэж, түүнийг үнэн гэж үзэх болсон” гэж хэлжээ.
Японы тэнгисийн цэрэгт алба хааж байсан Тэцуя Ямагами 2022 оны долдугаар сарын 8-нд Хонсю арлын баруун өмнөд хэсэгт орших Нара хотын гудамжинд сонгуулийн сурталчилгааны үеэр үг хэлж байсан Ерөнхий сайд асан Абэ Шинзог гар хийцийн буугаар буудан хөнөөсөн билээ.
Токио 2022 оноос хойш Оросын эсрэг хэд хэдэн багц хориг арга хэмжээ авч, үүний улмаас хоёр улсын эдийн засгийн харилцаа мэдэгдэхүйц хумигджээ.
Үүний хариуд ОХУ Японтой энхийн гэрээ байгуулах асуудлаарх хэлэлцээг зогсоож, Курилийн өмнөд хэсэгт эдийн засгийн чиглэрээр хамтран үйл ажиллагаа явуулах тухай яриа хэлэлцээнээс гарсан байна.
Мөн өмнө нь тухайн бүс нутагт амьдарч байсан япончуудын нутагтаа очих аялал бүрэн зогсчээ.
ОХУ-ын Гадаад хэргийн яам хоёрдугөөр сарын 2-нд “Японы тал Оросын эсрэг бодлогоосоо татгалзсан тохиолдолд Москва, Токио хоёрын яриа хэлэлцээ сэргэх боломжтой” гэж онцлон мэдэгдсэн байна.
Эх сурвалж: TASS











































































