Владимир Зеленский Германы ZDF телевизэд ярилцлага өгөхдөө “АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп олон нийтийн өмнө Киевээс илүү Москвад эерэгээр хандаж байна” гэж мэдэгджээ.
Тэр Трампын өгч буй дохио заримдаа Украин руу чиглэснээс Орост илүү эерэгээр хандаж байна. Энэ бол баримт” гэж хэлсэн байна.
Киевийн эрх баригч Зеленский мөн Трамп анхнаасаа Украины асуудлаар “төвийг сахисан байр суурь баримтална” гэж амалж байсан ч тийм биш байгаад сэтгэл дундуур буйгаа илэрхийлжээ.
АНУ-ын Ерөнхийлөгч Трамп харин Зеленскийг мөргөлдөөнийг дуусгах хэлэлцээр байгуулах сонирхолгүй байгаад олон удаа бухимдлаа илэрхийлж байв.
Нөгөө талаас Москва Украины хямралыг хэлэлцээний замаар шийдвэрлэхэд бэлэн гэдгээ удаа дараа мэдэгдэж, үүнд Аляскад болсон дээд хэмжээний уулзалтын үеэр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин болон Трамп нарын хүрсэн ойлголтуудыг, тэр дундаа өөрийн үндэсний аюулгүй байдалд учирч буй заналхийллийн суурь шалтгаануудыг арилгах асуудлыг үндэс болгоно гэж онцолжээ.
Эх сурвалж: RIA NOVOSTI













































































