УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны энэ сарын 22-ны өдрийн хуралдаанаар Байнгын хорооны даргыг сонгох тухай асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв.
УИХ дахь МАН-ын бүлгээс Байнгын хорооны даргад УИХ-ын гишүүн Б.Жавхлангийн нэрийг дэвшүүлж буйг тус бүлгийн дарга Ж.Батжаргал танилцуулав.
Нэр дэвшигчээс асуулт асууж, үг хэлэх гишүүн гараагүй бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн 81 хувь нь УИХ-ын гишүүн Б.Жавхланг Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар сонгохыг дэмжив.
Байнгын хорооны санал дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.











































































