Улс төрийн тоймч Такер Карлсон Дональд Трампыг дэмжиж байсандаа гэнэтийн байдлаар уучлалт гуйжээ.
Консерватив үзэлтэй подкастер тэрбээр өөрийн дэмжлэгийн талаар ярьж байхдаа “Харамсалтай мэдрэмж төрж байна” гэж хэлсэн байна. Тэрбээр өөрийн подкаст дээрээ ийнхүү харамслыг илэрхийлжээ.
Fox News-ийн хөтлөгч асан Карлсон өмнө нь Трампын хүчтэй дэмжигч байснаа хүлээн зөвшөөрсөн. Энэ удаа буюу даваа гарагт өөрийн The Tucker Carlson Show нэвтрүүлэг дээрээ энэ талаар ярьсан байна.
Тэрбээр “Бид энэ талаар удаан хугацаанд шаналж магадгүй. Би өөрөө ч шанална. Хүмүүсийг төөрөгдүүлсэндээ уучлалт гуйж байна. Энэ нь санаатай байгаагүй, үүнээс илүү хэлэх зүйл алга” гэж хэлжээ.
Карлсоны энэхүү гэнэтийн байр сууриа Трампын Ираны дайны асуудалтай холбоотой шүүмжлэл нэмэгдэж буй үед илэрхийлсэн байна.
Тэр мөн “Зүгээр л ‘Би бодлоо өөрчиллөө’ гэж хэлэх хангалтгүй. Эсвэл ‘Энэ буруу байна, би гарах нь’ гэж хэлэх ч хангалтгүй. Бидний хийж буй зүйл бодит үр дагавартай, үүнээс болж олон сая хүнд нөлөөлж байна” гэж ярьжээ.
Карлсон өмнө нь ч Трампын талаар шүүмжилж байсан аж. Энэ сарын эхээр тэр “Христийн шашинтнууд Трамп биднийг хаашаа авч явж байгааг ойлгох ёстой” гэж X дээр бичжээ.

Трамп Ираны талаар хатуу үг хэлж, Truth Social дээрээ доромжилсон өнгөтэй пост бичсэний дараа энэ явдал болсон байна.
Карлсон “Та Улаан өндөгний баярын өглөө улс орондоо ингэж яаж хандаж чадаж байна вэ?” гэж шүүмжилжээ. Үүний хариуд Трамп Карлсоныг “оюуны чадавх муутай хүн” гэж нэрлээд, түүний хэлсэн зүйлсийг няцаасан байна.
Мөн Трамп Карлсоны дуудлагад хариу өгдөггүй, “Ухаантай хүмүүстэй ажилладаг” гэж хэлжээ.

Трампыг дэмжигчдийн тоо сүүлийн үед буурсан байна. Одоогийн байдлаар (2026 оны дөрөвдүгээр сарын байдлаар) америкчуудын ердөө 36 хувь нь түүний үйл ажиллагааг дэмжиж байгаа аж.
Түүнчлэн Трамп Ирантай холбоотой бодлого, инфляци, амьжиргааны өртгийн өсөлт зэрэг асуудлаас болж олон нийтийн шүүмжлэлд өртсөөр буй юм байна.
Эх сурвалж: UNILAD












































































