ОХУ-ын Аюулгүйн зөвлөлийн нарийн бичгийн дарга Сергей Шойгу “Европын зөвлөл Киевт зээл олгох асуудлыг баталсан нь Европын нийслэлүүд тусгаар тогтнолоо бүрэн алдаж, Европыг зогсонги байдалд орсон бүс нутаг болгон хувиргах зам руу түлхсэн бас нэгэн алхам” гэж үзэж байгаагаа илэрхийлжээ.
Тэрбээр сэтгүүлчдэд хэлэхдээ “Европын зөвлөл дөрөвдүгээр сарын 22-нд Украин дахь мөргөлдөөнийг өдөөх зорилготой Киевийн дэглэмд дахин 90 тэрбум еврогийн зээл олгохоор баталсаныг бид анзаарсан.
Энэхүү шийдвэр нь Европын нийслэлүүд өөрийн тусгаар тогтнолоо алдах, Европыг дэлхийн нэг тулгуур төвөөс зогсонги байдалд орсон бүс нутаг болгох зам руу түлхсэн бас нэг алхам боллоо” гэжээ.
Тэр мөн “Евростат” статистикийн агентлагийн сүүлийн тайланг иш татаж, Итали улсын төрийн өр 3 их наяд евро давж, Францынх 3.5 их наяд еврод хүрсэн гэж онцолсон байна.
Шойгугийн хэлснээр, Украины дэглэмийг санхүүжүүлэх шинэ зардлууд нь Европын энгийн иргэдийн нуруунд нэмэлт дарамт болох бөгөөд тэд хэдийнэ тэтгэвэр болон нийгмийн халамжийн хөтөлбөрүүдийн таналтад өртөөд байгаа аж.
Тэрбээр мөн “Европын Холбооны нийт өр 15 их наяд евро давсан” гэж мэдэгджээ.
Сергей Шойгу “Өөрсдийнхөө зардлаар амьдарч сурсан эрх баригчдын адал явдалт бодлогын төлбөрийг Европын жирийн иргэд төлөх болно” гэж хэлсэн байна. Мөн тэрбээр “Өөрсдийнх нь иргэдийн сайн сайхан байдал ЕХ-ны албан тушаалтнуудын санааг төдийлөн зовоохгүй байгаа бололтой” хэмээн нэмж хэлжээ.
Эх сурвалж: TASS












































































