• Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Нууцлалын бодлого
  • Холбоо барих
2026 оны 04 сарын 19, Нар | 16:54 цаг
Khumuun.mn | Монголчуудын Мэдээллийн Хөтөч
  • Улс төр
    Үндэсний их баяр наадмаар допингийн маргаан үүсгэхгүй байхад онцгой анхаарна

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсад төрийн айлчлал хийнэ

    ЧУУЛГАН: УИХ дахь Ардчилсан намын бүлэг завсарлага авав

    УИХ: Хэлэлцэх асуудал, тов, дараалал (2026.04.13-04.17)

    УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ

    ЧУУЛГАН: Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлэв

    Л.Оюун-Эрдэнэ: С.Бямбацогт парламентыг “хадган дээр тавиад” Ерөнхийлөгчид өгсөн хамгийн ичгүүртэй спикер

  • Эдийн засаг
    Шадар сайд Ж.Энхбаяр үндэсний сөрөн тэсвэрлэх стратегийн талаар танилцуулжээ

    Ханбогд суманд мах бэлтгэх үйлдвэрийн шав тавив

    Энэтхэг рүү коксжих нүүрсний дээжийг туршилтаар тээвэрлэнэ

    Хөнгөн цагааны үнэ огцом өсөв

    Хөнгөн цагааны үнэ огцом өсөв

    Нөхөн сэргээлтийн барьцаа хөрөнгийг бүрэн төлүүлжээ

    Европ эдийн засгийн том цохилтод бэлдэж байна

  • Нийгэм
    • Бүгд
    • Байр суурь
    • Цаг агаар
    Тонн түлш асгарч, үлдсэн есөн тонныг нь бусад тээврийн хэрэгсэлд шилжүүлжээ

    ЦАГ АГААР: Зүүн аймгуудын нутгаар цас орж, цасаар шуурна

    Монголд бүртгэлтэй суудлын автомашины 90 гаруй хувь 10-аас дээш жилийн насжилттай байна

    “Auto service – Open day” арга хэмжээ ирэх сарын 8-наас 10-ны өдрүүдэд болно

    ЦАГ АГААР: Ихэнх нутгаар хүчтэй салхи, шороон болон цасан шуурга шуурна

    ЦАГ АГААР: Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар бороо, цас орно

  • Хууль
    • Бүгд
    • Гэмт хэрэг
    ШҮҮХ ХУРАЛ: З.Энхболд, Б.Энх-Амгалан нарт холбогдох хэргийг шүүн хэлэлцэж байна

    ШҮҮХ ХУРАЛ: З.Энхболд, Б.Энх-Амгалан нарт тус бүр хоёр жилийн хорих ял оноов

    Д.Тогтохсүрэнд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв

    Д.Амарбаясгалангийн хилийн хоригийг хэвээр үлдээв

    АУДИТ: “Эрдэнэс Тавантолгой”-д 5.3 их наядын, “МИАТ”-д 178.4 тэрбум төгрөгийн зөрчил тус тус илэрчээ

    “Ногоон автобусны” хэрэгт 27 этгээдийг яллагдагчаар татан шалгаж, 134.5 тэрбумын хохирол барагдуулжээ

  • Энтертайнмент
    • Бүгд
    • Өнөөдөр
    Монголын уран бүтээлчид “Мөнгөн илд” цом хүртжээ

    22 долоо хоногтой дутуу төрсөн нярай амьд үлдэж, гайхамшиг бүтээжээ

    Дэлхийн түүхэнд: Дөрөвдүгээр сарын 19

    Дэлхийн түүхэнд: Дөрөвдүгээр сарын 19

    Монголын нутгаас махчин тероподуудын чулуужсан мөрүүд олжээ

    Дэлхийн түүхэнд: Дөрөвдүгээр сарын 18

    Дэлхийн түүхэнд: Дөрөвдүгээр сарын 18

    “UB food festival-2026” олон улсын хоолны өдөрлөг эхэллээ

  • Гадаад мэдээ
    • Бүгд
    • Дайн
    • Технологи
    Украин: АНУ-ыг “найдвартай түнш” гэж үзэхээ больсон, цаашид тэдний оролцоогүйгээр явна

    Итали: Европын холбоонд ОХУ-аас байгалийн хийн худалдан авалтаа сэргээхийг уриалав

    Оросын иргэдийн 72 хувь “Ерөнхийлөгч Владимир Путинд итгэдэг” гэжээ

    Ойрхи Дорнод: Ормузын хоолой дахин хаагдаж, байдал хурцдав

    Трамп хоригийг сэргээж, Путинд гэнэтийн цохилт болсон уу?

    Путиныг шүүмжилж байсан блогер Ремесло сэтгэцийн эмнэлгээс гарчээ

  • Спорт
    • Бүгд
    • E-спорт
    • Жүдо
    • Сагс
    • Сүмо
    • Үндэсний бөх
    • Холимог тулаан
    Аймгийн цолтнуудын халз барилдаанд зодоглож буй бөхчүүд

    ААШТ-2026: Монголын шигшээ баг зоонын аваргаар шалгарлаа

    ОУХМ Б.Марал-Эрдэнэ улирлын нээлтийн уралдаанд түрүүлэв

    “Алтан цом”-ын аварга өнөөдөр тодорно

    “Алтан цом”-ын аварга өнөөдөр тодорно

    ААШТ-2026: МУГТ Л.Энхрийлэн Азийн хошой аварга боллоо

    Х.Баттулга, Я.Содбаатар нарыг Азийн наадам, Олимпын багийн ахлагчаар томилов

  • Хандив
No Result
Бүгдийг үзэх

Нүүр Улс төр

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн сар шинийн мэндчилгээ

Э. Цэцэн Нийтэлсэн Э. Цэцэн
2026-02-18
Унших хугацаа-2 мин
1
0
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн сар шинийн мэндчилгээ
1
ХУВААЛЦСАН
20
Үзсэн

Эрхэм хүндэт ард иргэд ээ,

Элэг нэгт монгол ахан дүүс ээ,

Та бүхэндээ XVII жарны “Сүрээр дарагч” хэмээх Гал морин жилийн сар шинийн баярын мэндийг өргөн дэвшүүлье.

Хөвсгөлийн их тайгаас Өмнийн шаргал говь, Дорнын их талаас Алтайн их уулс хүртэл өргөн уудам эх орондоо аж төрөн суугаа азай буурлууд, алдрай бяцхан үрс, идэр чийрэг залуус, хотол олон Та бүхэн минь өвлийг өнтэй давж, хаврыг өнгөтэй угтаж, сар шинэдээ сайхан шинэлж байна уу?

Монголын цагаан сар бол Хүннү гүрний үеэс хүндэтгэн ёсолж ирсэн, монголчууд бидний оюун санааны дархлаа, тусгаар тогтнолын бэлгэдэл, түүх, соёл, зан заншил, өв уламжлалын охь шим болсон өнө эртний түүхтэй билээ.

Монголчууд бид энэ их баяр ёслолоороо эцэг тэнгэр, эх дэлхийдээ сүслэн залбирч, азай буурал, ахас ихсээ хүндлэн золгож, ураг төрөл, удам судраа мэдэлцэн, ёсыг даган журмыг сахиж, сайныг эрхэмлэн саарыг тэвчиж, сэтгэлээ төвшитгөн, итгэлээ бэхэлж, үгийн сайныг хэлэлцэн, үйлийн сайхныг урладаг бахдам сайхан уламжлалтай.

Энэхүү өв соёл, үнэт зүйл, зан заншил, түүхэн уламжлалаа үеийн үед эрхэмлэн дээдэлж, үр хойчдоо өвлүүлэн сургаж үлдээх нь монгол үндэстний бахархал, монголчууд бидний эрхэм үүрэг юм.

Эрхэм хүндэт ард иргэд ээ,

Улиран одож буй Модон могой жилд төрийн тулгуур, улсын үндэс болсон айл өрхүүд маань 60 гаруй мянган хүүхдээр ам бүлээ нэмж, бид гурван сая 592 мянгуулаа боллоо.

Малчин, тариаланч түмнийхээ нөр их хүч хөдөлмөр, хичээл зүтгэл, хангай дэлхийн хишиг буянаар эрдэнэт мал сүргийн тоо толгой 60 саяар тоологдож, 745 мянган тонн үр тариа, ургац хураан авлаа.

Манай улсын эдийн засаг зургаан хувиар өсөн, нэг хүнд ногдох Дотоодын нийт бүтээгдэхүүн 7,000 ам.долларыг давж, худалдаа, хөрөнгө оруулалт нэмэгдэн, гадаад валютын нөөц зургаан тэрбум ам.долларт хүрч, зээлжих зэрэглэл түүхэн дээд түвшинд хүрлээ.

Улиран одож буй Могой жилд манай улсын гадаад бодлого, гадаад харилцаа улам өргөжин бэхжиж, түүхэнд тодоор бичигдэн үлдэх төрийн айлчлалууд болж, Монгол Улсын нэр хүнд олон улсын тавцанд өсөн бэхжиж, монголчууд бидний баялаг түүх, бахдам соёл, суу алдрыг дэлхий дахинд сурталчлан таниулсан түүхэн онцгой жил байлаа.

Манай эрдэмтэн мэргэд, хүүхэд, залуус, урлаг, спортын салбарынхан эх орныхоо нэр хүнд, монгол хүний үнэ цэнийг өндөрт өргөж, оюун ухаан, тэсвэр тэвчээр, эр зориг, авьяас чадвараараа дэлхий нийтэд гайхагдан монгол түмнээ баярлуулсан бахдам сайхан жил боллоо.

Миний Монголын ард иргэд ээ,

Элэг нэгт монгол ахан дүүс ээ,

Эзэн Богд Чингис хаан бол Монгол төр, монгол түмний эрхэм дээд шүтээн билээ.

Их хааныхаа суу алдар, үйл хэрэг, билиг сургаалыг эрхэмлэн дээдэлж, даган мөрдөж, түгээн дэлгэрүүлэх нь Их Монгол Улсын гал голомтыг сахин суугаа бидний эрхэм үүрэг мөн.

Тиймээс Монгол Улсын Ерөнхийлөгч Эзэн Богд Чингис хааны эш хөргийг хүндэтгэн залах, Эртний нийслэл Хархорум хотыг сэргээн байгуулах, монгол үндэстний бахархал морин хуурыг эрхэмлэн дээдэлж, түгээн дэлгэрүүлэх, Монголын түүхийн иж бүрэн 30 боть номыг шинээр бүтээх зарлиг гарган хэрэгжүүлж байна.

Их хааныхаа музейг байгуулж, Эзэн Богд Чингис хааны алтан шүтээн, Их цагаан туг, Төрийн хасбуу тамгыг бүтээн хүндэтгэн залсны зэрэгцээ монгол түмний бахархал монгол морио алдаршуулах зорилгоор “Дэлхийн адууны өдөр”-тэй болох санаачилга гаргасныг НҮБ-ын Ерөнхий Ассамблей баталлаа.

Ингэснээр дэлхийн улс орнууд энэ өдрийг манай Үндэсний их баяр наадмын өдөр тэмдэглэдэг сайхан уламжлал тогтож байна.

Ирж буй Гал морин жилд Эзэн Богд Чингис хааны байгуулсан Их Монгол Улсын 820 жилийн ой тохиож байна.

Энэ тэгш ойг тохиолдуулан Их хаанд “Чингис” цол өргөмжилж, “Чингис хаан” хэмээх алдар нэрийг анх дуурьсгасан Хар Зүрх уулыг Гал морин жилийн босгон дээр төрийн тахилгатай болгох зарлигийг Монгол Улсын Ерөнхийлөгч гаргалаа.

Мөн чандмань эрдэнэ усыг гамнах, эх ундаргыг нь хамгаалах, цэвэр ариун байлгах зорилгоор эрт галавын үеэс эдүгээ цагийг хүртэл Монгол нутаг дахь хүн ард, амьтан ургамал, амьтай бүхнийг ундаалан тэтгэж ирсэн, Төв Азийн гадаргын цэнгэг усны эх болсон далай ээж Хөвсгөл нуурыг төрийн тахилгатай болгосныг ард түмэндээ сонордуулахад таатай байна.

Ийнхүү Монгол төр түүхэндээ анх удаа Төрийн тахилгат нууртай боллоо.

Эзэн Богд Чингис хааны мэлмий гийсэн Морин жил бол монгол түмэнд үеийн үед ивээл хишиг, сүр хүч, сүлд хийморио хайрлаж ирсэн билээ.

Ирж буй Гал морин жилдээ төр, засаг, түмэн олноороо ололт, амжилтаа бататгаж, эвийг эрхэмлэж, зөвийг тэтгэж, ёсыг сахиж, улс Монголоо хөгжүүлэхийн төлөө улс үндэстнээрээ хамтдаа хичээн зүтгэцгээе.

“Сүрээр дарагч” хэмээх Гал морин жилдээ морин дэл дээр ассан монгол түмний сүлд хийморь галын дөл шигээ өөдөө байж, өтгөс буурлууд маань энх тунх, идэр залуус маань цог жавхаатай, хүүхэд багачууд маань цовоо сэргэлэн, төр төвшин, шашин тунгалаг, дэлхий амгалан байхын өлзийтэй сайхан ерөөлийг өргөн дэвшүүлье.

Тэнгэрт тэтгэгдэж, наранд ивээгдсэн тэнгэр заяат миний Монголын ард түмэн, даян дэлхийд тархан суугаа монгол ахан дүүс минь сар шинэдээ сайхан шинэлээрэй.

Мөнх тэнгэрийн хүчин дор Монгол Улс мандан бадрах болтугай.

Сэдвүүд: У.ХүрэлсүхУлс төр
Э. Цэцэн

Э. Цэцэн

Холбоотой мэдээ

Гадаад харилцааны дэд сайд Г.Амартүвшин Үндэсний ассамблейн гишүүдтэй уулзав
Улс төр

2026-02-26
Н.Учрал: Төр ард түмний амьжиргаанд саад болдог бүдүүлэг хүнд суртлыг хална
Редакцын сонголт

Н.Учрал: Төр ард түмний амьжиргаанд саад болдог бүдүүлэг хүнд суртлыг хална

2026-03-05
УИХ: Хаврын чуулганыг ирэх сарын 15-нд нээж, нийт 27 хууль, тогтоолын төсөл хэлэлцэнэ

2026-02-22
Цааш үзэх
Next Post
ЦАГ АГААР: Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орно

Хариулт үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Би Үйлчилгээний нөхцөл болон Нууцлалын бодлогыг хүлээн зөвшөөрч байна Нууцлалын бодлого

  • Их үзсэн
  • Шинэ мэдээ
  • Сэтгэгдлүүд
АНУ-Ираны дайн: Хоёр долоо хоногийн дараах бодит байдал

2026-03-14
Трамп Дэлхийн III дайны талаар шинэ мэдэгдэл хийж, америкчуудыг гайхашруулав

2026-03-17
Дэлхийн III дайн дэгдвэл хоёрхон улс “амьд” үлдэнэ гэв

2026-03-11
Жеффри Эпштейний үлдээсэн хөрөнгийг хэн хэн зарцуулж байсан бэ?

Одоо Д.Амарбаясгалан, Н.Номтойбаяр нарын “тоглолтын цаг”

2026-03-29
Трамп: Би олон улсын улс төрийн тавцанд хамгийн өндөр ёс суртахуунтай хүн

2026-01-14
О.Сэцэнгоо охинд амьдрал бэлэглэе

О.Сэцэнгоо охинд амьдрал бэлэглэе

2026-02-04
Дитер Болены Оросын талаар хэлсэн үгээс болж Литва Улс тоглолтуудыг нь цуцалжээ

2026-03-23
Медведчук: Зеленский тэргүүтнүүд “эзнийхээ гарыг хазах” нь жинхэнэ ухаангүй хэрэг

2026-02-16
Филиппинд Монгол Улсын иргэнийг “тагнуул хийсэн” гэх хэргээр сэжиглэн баривчилжээ

Филиппинд Монгол Улсын иргэнийг “тагнуул хийсэн” гэх хэргээр сэжиглэн баривчилжээ

2026-02-16
Монголын уран бүтээлчид “Мөнгөн илд” цом хүртжээ

Монголын уран бүтээлчид “Мөнгөн илд” цом хүртжээ

2026-04-19
Аймгийн цолтнуудын халз барилдаанд зодоглож буй бөхчүүд

Аймгийн цолтнуудын халз барилдаанд зодоглож буй бөхчүүд

2026-04-19
Украин: АНУ-ыг “найдвартай түнш” гэж үзэхээ больсон, цаашид тэдний оролцоогүйгээр явна

Украин: АНУ-ыг “найдвартай түнш” гэж үзэхээ больсон, цаашид тэдний оролцоогүйгээр явна

2026-04-19
Итали: Европын холбоонд ОХУ-аас байгалийн хийн худалдан авалтаа сэргээхийг уриалав

Итали: Европын холбоонд ОХУ-аас байгалийн хийн худалдан авалтаа сэргээхийг уриалав

2026-04-19
Үндэсний их баяр наадмаар допингийн маргаан үүсгэхгүй байхад онцгой анхаарна

Үндэсний их баяр наадмаар допингийн маргаан үүсгэхгүй байхад онцгой анхаарна

2026-04-19
Оросын иргэдийн 72 хувь “Ерөнхийлөгч Владимир Путинд итгэдэг” гэжээ

Оросын иргэдийн 72 хувь “Ерөнхийлөгч Владимир Путинд итгэдэг” гэжээ

2026-04-19
ААШТ-2026: Монголын шигшээ баг зоонын аваргаар шалгарлаа

ААШТ-2026: Монголын шигшээ баг зоонын аваргаар шалгарлаа

2026-04-19
22 долоо хоногтой дутуу төрсөн нярай амьд үлдэж, гайхамшиг бүтээжээ

22 долоо хоногтой дутуу төрсөн нярай амьд үлдэж, гайхамшиг бүтээжээ

2026-04-19
Тонн түлш асгарч, үлдсэн есөн тонныг нь бусад тээврийн хэрэгсэлд шилжүүлжээ

Тонн түлш асгарч, үлдсэн есөн тонныг нь бусад тээврийн хэрэгсэлд шилжүүлжээ

2026-04-19
ОУХМ Б.Марал-Эрдэнэ улирлын нээлтийн уралдаанд түрүүлэв

ОУХМ Б.Марал-Эрдэнэ улирлын нээлтийн уралдаанд түрүүлэв

2026-04-19
АЙЛЧЛАЛ: Н.Учрал, В.В.Володин нар албан ёсны хэлэлцээ хийв

АЙЛЧЛАЛ: Н.Учрал, В.В.Володин нар албан ёсны хэлэлцээ хийв

1
Трамп: Би олон улсын улс төрийн тавцанд хамгийн өндөр ёс суртахуунтай хүн

Трамп: Би олон улсын улс төрийн тавцанд хамгийн өндөр ёс суртахуунтай хүн

0
АМНАТ 1.2 их наядаар багассан нь төсвийн алдагдалд шууд нөлөөлжээ

Зээлээс зөрчилд: ‘Грийн Энержи’ ба төрийн тендер

Уламжлалт “Дүнжингарав” хаврын морин уралдааныг сэргээн, тавдугаар сарын 1-нд зохион байгуулахаар тогтов

Ерөнхий сайд Г.Занданшатарын шууд ярилцлагын онцлох ишлэлүүд

22 настай ютүбэр өдөрт хоёр цаг ажиллаж, жилд 700,000 ам.доллар олдог нууцаа дэлгэлээ

Н.Тавинбэх, П.Товуудорж нарыг саатууллаа, одоо Б.Чойжилсүрэнг суудлаас нь буулгах уу?

АНУ Сарны гадаргуу дээр цөмийн реактор суурилуулах төсөл хэрэгжүүлнэ

Рекорд экспорт, агшсан орлого: Монголын нүүрсний салбарын парадокс

  • 2.1k Дагагчтай
  • 25 Дагагчтай

Их уншигдсан | 7 хоногоор

  • Украин Мадьярын Путины талаар хийсэн мэдэгдэлд хариу өгчээ

    Украин Мадьярын Путины талаар хийсэн мэдэгдэлд хариу өгчээ

    3 хуваалцсан
    Хуцаалцах 1 Tweet 1
  • Чөлөөт уналт 5”: Сансрын нисэгчид Сарны түүхэн нислэг, дэлхий рүү буцсан сэтгэл хөдлөм мөчийнхөө тухай ярив

    2 хуваалцсан
    Хуцаалцах 1 Tweet 1
  • Европын холбооноос Мадьярт “тулгасан” шаардлагууд

    1 хуваалцсан
    Хуцаалцах 0 Tweet 0
  • Ираны супертанкер АНУ-ын тэнгисийн бүслэлтийг сэтэлжээ

    1 хуваалцсан
    Хуцаалцах 0 Tweet 0
  • “Зеленский бол бүх цаг үеийн хамгийн хулчгар, бүтэлгүй удирдагчдын нэг”

    1 хуваалцсан
    Хуцаалцах 0 Tweet 0

Шинэ мэдээ

Монголын уран бүтээлчид “Мөнгөн илд” цом хүртжээ

Монголын уран бүтээлчид “Мөнгөн илд” цом хүртжээ

2026-04-19
Аймгийн цолтнуудын халз барилдаанд зодоглож буй бөхчүүд

Аймгийн цолтнуудын халз барилдаанд зодоглож буй бөхчүүд

2026-04-19
Украин: АНУ-ыг “найдвартай түнш” гэж үзэхээ больсон, цаашид тэдний оролцоогүйгээр явна

Украин: АНУ-ыг “найдвартай түнш” гэж үзэхээ больсон, цаашид тэдний оролцоогүйгээр явна

2026-04-19
Итали: Европын холбоонд ОХУ-аас байгалийн хийн худалдан авалтаа сэргээхийг уриалав

Итали: Европын холбоонд ОХУ-аас байгалийн хийн худалдан авалтаа сэргээхийг уриалав

2026-04-19
Khumuun.mn | Монголчуудын Мэдээллийн Хөтөч

Монголчуудын мэдээллийн хөтөч

Биднийг дагаарай

Ангилал

  • E-спорт
  • Uncategorized
  • Байр суурь
  • Гадаад мэдээ
  • Гэмт хэрэг
  • Дайн
  • Жүдо
  • Нийгэм
  • Өнөөдөр
  • Редакцын сонголт
  • Сагс
  • Спорт
  • Сүмо
  • Технологи
  • Улс төр
  • Үндэсний бөх
  • Хандив
  • Холимог тулаан
  • Хууль
  • Цаг агаар
  • Эдийн засаг
  • Эмнэлгийн тусламж
  • Энтертайнмент
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Нууцлалын бодлого
  • Холбоо барих

© 2026 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Эрдэнэт Хүмүүн Медиа ХХК

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In