УИХ-ын чуулганы баасан гаргийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлуудын тов, дарааллыг танилцуулж байна. Монгол Улсын Ерөнхий сайдын үүрэгт ажлаа хүлээж авснаас хойш 24 хонож буй Н.Учрал энэ өдөр анх удаа УИХ-ын асуулгын цагт оролцох юм.
| БААСАН ГАРАГ /2026.04.24/ | ||||
| Д/Д | ХУРАЛДААН | ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ | ЦАГ | ТАНХИМ |
| НЭГ.ХЭЛЭЛЦҮҮЛЭГ | ||||
| 1 | Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороо | · Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар | 14.00 | “Жанжин Д.Сүхбаатар” |
| ХОЁР.ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН | ||||
| 1 | · Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Н.Алтаншагай нарын 21 гишүүн 2025.12.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг, үргэлжилнэ/· Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 12 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан боловсруулсан, анхны хэлэлцүүлэг,асуулт асуух хугацаа 90 минут/· Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Б.Уянга нарын 3 гишүүн 2025.07.02-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг,асуулт асуух хугацаа 60 минут/· БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн С.Цэнгүүн 2025.12.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, асуулт асуух хугацаа 120 минут/ | 10.00 | “Их хуралдай” | |
| · Улсын Их Хурлын асуулгын цаг | 14.00 | |||












































































