Германы Чөлөөт ардчилсан нам (ЧАН)-ын дэд дарга Вольфганг Кубикки “2005-2021 онд засгийн газрын тэргүүнээр ажиллаж байсан Ангела Меркель одоогийн канцлер Фридрих Мерцийг хэзээ ч чадварлаг улс төрч гэж үзэж байгаагүй” гэж мэдэгджээ.
“Би Ангела Меркелийн шүтэн бишрэгч биш. Гэхдээ нэг зүйл дээр тэр магадгүй зөв байсан: Тэр Фридрих Мерцийг хэзээ ч чадварлаг гэж үзээгүй” хэмээн Кубикки Augsburger Allgemeine сонинд өгсөн ярилцлагадаа хэлжээ.
Тэр Мерцийн Христийн ардчилсан холбоо намын стратеги ЧАН-ыг хүчирхэг болгоход чиглээгүй гэж бодож байна. Гэхдээ канцлерын эдийн засгийн чадвар миний өмнө нь бодож байснаас тийм ч өндөр биш бололтой” гэж нэмж хэлсэн байна.
Мерц гуравдугаар сарын эхээр Баден-Вюртемберг мужийн сонгуулийн дараа ЧАН цаашид улсын улс төрийн амьдралд ямар ч үүрэг гүйцэтгэхгүй гэж үзэж байгаагаа илэрхийлсэн. Кубикки тавдугаар сард намын даргад нэр дэвшиж, одоогийн байдлаар үргэлжилж буй хямралаас ЧАН-ыг гаргах зорилготой байгаа аж.
Меркель улс төрийн карьераа Христийн ардчилсан холбоо намд Мерцтэй хамт эхэлсэн бөгөөд дотоод өрсөлдөөнд түүнийг ялж чаджээ.
Харин Мерц 2018 онд Меркель албан тушаалаасаа буухаа зарласны дараа улс төрд идэвхтэй эргэн орсон. Хэвлэл мэдээллийн мэдээлснээр, тэдний харилцаа өнөөдрийг хүртэл төвөгтэй хэвээр байгаа аж.
Эх сурвалж: DW












































































