Иран улс Арабын таван улсыг “түрэмгийлэлд хамтран оролцсон” хэмээн үзэж буй тул учруулсан хохирлыг нөхөн төлөхийг шаарджээ.
Ираны НҮБ дахь байнгын төлөөлөгч Амир Саид Иравани “Иран Израиль болон АНУ-ын явуулсан дайнд эдгээр улсуудыг хамсаатан болсон гэж үзэн, нөхөн төлбөр нэхсэн” гэж мэдэгдсэн байна.
Тэрбээр “Бахрейн, Иордан, Катар, Арабын Нэгдсэн Эмират Улс болон Саудын Араб нь хууль бус үйлдлээс үүдэн Иранд учруулсан бие махбодын болон сэтгэл санааны хохирлыг бүрэн барагдуулах ёстой” гэжээ.
Иравани цааш нь “Тегеран дээрх улсууд Израиль болон АНУ-ын Ираны эсрэг дайнд хамсаатан болсноор “Ираны өмнө хүлээсэн үүргээ зөрчсөн” гэж тайлбарласан байна.
Гэхдээ арабын эдгээр орнууд яг ямар үйлдлээрээ “хамсаатан” болсон гэж үзэж байгааг Ираны тал тодорхой тайлбарлаагүй аж.
Эх сурвалж: TASS













































































