Ардчилсан намын Хяналтын хорооны даргаар УИХ-ын дарга асан, АН-ын дарга асан З.Энхболд сонгогдсон. Уг шийдвэрийн талаар Ерөнхий сайд асан С.Баяр байр сууриа илэрхийлжээ.
Тэрбээр “Ирээдүйгээ бодъе. Мань мэтийн эртний гүрвэл МАН-ыг удирдах залуураас аль хэдийнээ холдсон. Гэтэл царцааны хяналт дээр голио тавив гэдэг шиг хөгжлийг хойш чирж, хувиа борлуулдаг энэ гар АН-ын гестапо болж байгаа юм уу?
Монгол Улсыг ирээдүйд хөтлөх нэг чухал намын хяналт дээр Зика & Co зэргээс арай өөр зүтгэлтэн олдохгүй нь уу, та нарт? Ирээдүйд чиглүүлэх нэг том гэрэл байсан юм, 1990 оны АН гэдэг маань. Тэр цаг холдож, гол тоглогчид нь төрөл арилжиж…” гэжээ.














































































