Америкийн The Wall Street Journal (WSJ) сонинд мэдээлснээр, АНУ Ираныг Ормузын хоолой орчимд бүслэх ажиллагаанд 15-аас дээш тооны цэргийн хөлөг онгоц дайчлаад байгаа талаар АНУ-ын өндөр албан тушаалтаны мэдээллээс иш татан уламжилжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, Ойрхи Дорнодын бүс нутагт нисэх онгоц тээвэрлэгч хөлөг, удирдлагатай пуужин бүхий хэд хэдэн сөнөөгч хөлөг, десантын зориулалттай хөлөг болон бусад төрлийн байлдааны техникүүд байршуулсан байна.
Эдгээр хөлөг онгоц нь нисдэг тэрэг тээвэрлэх боломжтой бөгөөд тэдгээрийг хөлөг дээрх ажиллагааг дэмжихэд ашиглаж болохыг онцолжээ.
Мөн АНУ-ын Зэвсэгт хүчний Төв командлал өмнө нь дөрөвдүгээр сарын 13-наас эхлэн Ираны эсрэг тэнгисийн бүслэлт эхлүүлэхээ мэдэгдсэн.
Америкийн тал Ираны боомтууд руу чиглэсэн болон тус улсын эргээс гарах гэж буй бүх хөлөг онгоцны хөдөлгөөнийг хязгаарлах зорилготой байгаа аж.
Эх сурвалж: TASS













































































