УИХ-ын чуулганы баасан гаргийн нэгдсэн хуралдаанаар “Зарим Байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэв.
Уг тогтоолын төсөлд Монгол Улсын Их Хурлын гишүүн С.Лүндэг, З.Мэндсайхан, Б.Энхбаяр нарыг Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны,
Ц.Идэрбатыг Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны,
Б.Батцэцэг, Л.Мөнхбаясгалан нарыг Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хорооны, Ц.Сандаг-Очир, Ц.Идэрбат, Ч.Номин, Л.Энх-Амгалан нарыг Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны,
Ж.Алдаржавхлан, З.Мэндсайхан нарыг Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны,
С.Амарсайхан, Э.Батшугар нарыг Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны,
Б.Найдалааг Улсын Их Хурлын Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны, Ж.Алдаржавхлан, П.Ганзориг нарыг Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны бүрэлдэхүүнээс тус тус чөлөөлөхөөр тусгажээ.
Мөн тогтоолын төсөлд Монгол Улсын Их Хурлын гишүүн Ж.Алдаржавхлан, М.Бадамсүрэн, Б.Батбаатар, Э.Батшугар нарыг Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны,
Б.Батцэцэгийг Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны,
Ц.Идэрбатыг Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хорооны,
Б.Жавхлан, Ч.Ундрам, Б.Чойжилсүрэн, Б.Энхбаяр нарыг Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны,
Х.Ганхуяг, Л.Мөнхбаясгалан, Ч.Ундрам нарыг Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны,
С.Лүндэг, Ж.Чинбүрэн нарыг Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны,
П.Ганзориг, Ц.Идэрбат нарыг Улсын Их Хурлын Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны,
З.Мэндсайханыг Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны гишүүнээр батлахаар тусгасан байна.













































































