Дулааны IV цахилгаан станцын зуухны халах гадаргууд гэмтэл гарч, цахилгаан эрчим хүчний чадлын дутагдалд орсон тул “Диспетчерийн үндэсний төв” ТӨХК-иас тодорхой байршлуудад эрчим хүчний хязгаарлалт хийж байна.
Хязгаарлалт 1 цаг 30 минут орчим үргэлжилж буй бөгөөд энэ хугацаанд хэрэглээгээ зохицуулахыг иргэдээс хүсэв. “УБЦТС” ТӨХК-иас “Тоноглолын гэмтлийг 24 цагийн дотор засварлахаар ажиллаж байна” гэж мэдэгдлээ.


















































































