2026 оны NBA-ийн All-Star-ын тоглолтын гарааны бүрэлдэхүүн албан ёсоор тодорч, хөгжөөн дэмжигчид, тоглогчид, хэвлэл мэдээллийн саналаар сонгогдсон тоглогчдын нэрс эцэслэгдлээ.
Энэ удаагийн санал хураалтад хөгжөөн дэмжигчид 50 хувь, тоглогчид 25 хувь, хэвлэл мэдээлэл 25 хувь гэсэн харьцаатай оролцжээ. Хамгийн их анхаарал татсан зүйл бол Дэлхийн сагсан бөмбөгийн од “Лос Анжелес Лэйкерс” багийн тоглогч Леброн Жеймс энэ удаад гараанд багтсангүй. 2004 оноос хойш тасралтгүй 21 жил All-Star-ын гараанд нэрлэгдсэн түүний домогт түүх ийнхүү албан ёсоор өндөрлөв.
Леброн Жеймс 2025 онд гэмтлийн улмаас All-Star-ын тоглолтод оролцож чадаагүй ч сонгогдсон хэвээр байсан билээ. Энэ үйл явдал түүний олон шүтэн бишрэгч болон спортын хэвлэлүүдэд томоохон цохилт болоод байгаа юм.
NBA-ийн мэргэжлийн шүүмжлэгчид Леброны нэр гараанд нэрлэгдээгүй байгаа нь шинэ залуу одод болон ирээдүйтэй тоглогчдод илүү их боломж олгож буйн илрэл гэж дүгнэж байна.
75 дахь удаагийн All-Star-ын тоглолт 2026 оны хоёрдугаар сарын 15-нд “LA Clippers” багийн шинэ ордон болох “Intuit Dome”-д болох юм.













































































