БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун Рёнсонгийн машин техникийн нэгдлийн шинэчлэлийн эхний үе шаттай холбоотой ёслолд үг хэлэхдээ, энэхүү үе шат “хариуцлагагүй, чадваргүй удирдлагын ажилтнуудын буруугаас үүдэн хиймэл үймээн дэгдсэн” бөгөөд улмаар эдийн засгийн хүндрэл үүсгэсэн гэж онцолжээ.
Тэрбээр зарим удирдлагууд салбарын техниктэй холбоотой шинэчлэл, зохион байгуулалтад бэлэн бус байсан, урт хугацаанд ялагдалд дассан, хариуцлагагүй, идэвхгүй хүмүүст найдахыг зогсоох” шаардлагатайг уриалсан байна.
Үүний дараа Ким Жон Ун дэд ерөнхий сайд Ян Сын Хог ажлаас нь чөлөөлж, түүнийг “тэргэнд хөтөлсөн амьтан мэт” гэж жишжээ. Гэхдээ тэрбээр энэ нь намын эсрэг үйлдэл биш, харин санамсаргүй алдаа болохыг тэмдэглэжээ.
Ким Жон Ун хэлэхдээ, орчин үеийн БНАСАУ-ын хөгжил, ирээдүйн амжилтыг хангахын тулд шинэ санаачлагчид, тууштай хөдөлмөрчид хэрэгтэй бөгөөд удирдлагууд намын бодлогыг санаж, шинжлэх ухаанд суурилсан төлөвлөгөөгөөр “орчин үеийн, дэвшилтэт эдийн засгийг бүрдүүлэх” үүрэгтэйг онцолсон байна.
Ёслолд оролцогчид Ким Жон Уныг бүрэн дэмжсэн бөгөөд үүний дараа Ерөнхий сайд Пак Тхэ Сон барилгын ажил дууссаныг тэмдэглэн, улаан тууз хайчилжээ. Ким Жон Ун үйлдвэрийн шинэчлэл амжилттай явагдсанаар тус салбар БНАСАУ-ын бие даасан эдийн засгийн үндсийг бэхжүүлсэн гэж үнэлсэн байна.
Тэрбээр мөн эдийн засаг хурдацтай хөгжиж, захын бүс нутгийн хөгжилд түлхэц болж буй өнөөгийн нөхцөлд машин техник хэрэгцээ өндөр байгааг тэмдэглэж, шинжлэх ухаан, технологийн судалгаа болон боловсон хүчний бэлтгэлийг тасралтгүй сайжруулах шаардлагатайг онцолжээ.
Мөн Рёнсонгийн машин техникийн нэгдлийн дараагийн шинэчлэлийн зорилгыг тодорхойлж, бүх салбарын машин техник үйлдвэрлэлийг дэвшилтэт түвшинд хүргэх ажлыг нарийвчлан зааварласан байна.
Эх сурвалж: TASS













































































