Рок хөгжмийн ертөнцийн домог болсон “Linkin Park” хамтлаг энэ нэгдүгээр сараас ирэх зургадугаар сар хүртэл дэлхий даяар аялан тоглолт хийхээр болжээ. Энэхүү эргэн ирэлт нь хөгжмийн ертөнцөд оны хамгийн анхаарал татсан, дуулиантай үйл явдлуудын нэг болох нь тодорхой байна.
Аялан тоглолт нь Герман, Франц, Испани, Португаль, Итали, Бельги, Швейцарь, Австрали, Их Британи, Шинэ Зеланд, Араб, Энэтхэг зэрэг олон оронд болох бөгөөд дэлхийн өнцөг булан бүрт фенүүддээ уран бүтээлийн шинэ “амт” бэлэглэх аж.
Хамтлагийн шинэ гоцлол дуучин Эмили Армстронг нэгдсэнээр “Linkin Park” шинэ өнгө аяс, шинэлэг эрч хүчийг авсан нь аялан тоглолтоор нь тодорхой илрэх аж. Тэд төлөвлөсөн тоглолтууддаа хуучин хит дуунуудаа дуулахын зэрэгцээ “From Zero” цомгийн шинэ уран бүтээлүүдээ ч фенүүдэд толилуулах юм байна.
Энэхүү аялал нь “Linkin Park”-ын фенүүдэд төдийгүй рок хөгжмийн сонирхогчдод мартагдашгүй мөчүүдийг бэлэглэхээ амалсан, олон улсын хэмжээнд анхаарал татсан томоохон арга хэмжээ болж буй юм.
Эх сурвалж: BUSINESS INSIDER













































































