АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн нэгдүгээр сарын 17-нд Герман, Дани, Их Британи, Нидерланд, Норвеги, Финлянд, Франц, Швед улсын бараа бүтээгдэхүүнд хоёрдугаар сарын 1-нээс эхлэн 10 хувийн гаалийн татвар ногдуулахаа мэдэгдсэн.
Трампын хэлснээр, энэ татварын хэмжээ зургадугаар сарын 1-нээс 25 хувь болж нэмэгдэх бөгөөд өмнө нь ногдуулсан татварыг ч хамарсан шинэ тарифуудын хослол болох ажээ.
Энэ мэдэгдлийн дараа дэлхийн зах зээлд алт, мөнгөний үнэ шинэ дээд түвшинд хүрч, хувьцааны гол индексүүд буурсан байна.
Азийн хөрөнгийн биржүүд дээр алтны үнэ 4690.59 ам.долларт, мөнгөний үнэ 94.12 ам.долларт хүрч өссөн бол хөрөнгийн биржийн индексүүд, ялангуяа Японы Nikkei индекс 1.4 хувиар унажээ.
Эдгээр өөрчлөлтүүд нь дэлхий даяар худалдааны дайн эхлэх болсныг анхааруулж, хөрөнгө оруулагчдын эргэлзээ, болгоомжлолыг төрүүлж байна. Мөн ам.долларын ханшийн өөрчлөлт, газрын тосны үнийн байдал ч худалдааны шинэ нөхцөлд нөлөөлөх нь тодорхой юм.
Эх сурвалж: DW













































































