АНУ-ын NASA болон Эрчим хүчний яам (DOE) ойрын дөрвөн жилд Сарны гадаргуу дээр цөмийн реактор барих, суурилуулах төслийг хамтран хэрэгжүүлэхээр болжээ.
Төслийн онцлог:
Сарны гадаргуу дээр цөмийн задралын энергийг ашиглан цахилгаан үйлдвэрлэх.
Ирээдүйд Саран дээр хэрэгжүүлэх томоохон төслүүдэд аюулгүй, их хэмжээгээр цахилгаан хангах боломжтой.
2030 он гэхэд Сарны гадаргуу болон тойрог замд реактор байрлуулах томоохон төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.
NASA-гийн захирал Жаред Айзекман хэлэхдээ:
“Ерөнхийлөгч Трампын сансар огторгуйн бодлогын хүрээнд АНУ Сар руу сансрын нисгэгчдээ дахин илгээх, байнгын оршин суух дэд бүтцийг байгуулах, Ангараг болон түүнээс цааш хийх нислэгт шаардлагатай хөрөнгө оруулалтыг хийхээр зорьж байна” гэжээ.
Шинжээчид “Энэ нь цаашид сансар огторгуйд технологи, эрчим хүчний шинэчлэл хийх АНУ-ын стратегийн томоохон алхам” хэмээн үнэлж байна.
Эх суралж: UNIAN













































































