Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Дөрөвдүгээр сарын 10-нд нутгийн зүүн хагаст салхи шуургатай байна.
2026 оны дөрөвдүгээр сарын 10-ны 08.00-20.00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ
Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Монгол-Алтайн уулархаг нутгаар бороо, нойтон цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй.
Салхи: Нутгийн баруун хагаст баруунаас, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, талын нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Дархадын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Ерөө, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр +3…+8 градус, Увс нуурын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Заг, Байдраг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, говийн бүс нутгийн хойд хэсгээр +12…+17 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +19…+24 градус, бусад нутгаар +7…+12 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Өдөртөө +7…+9 градус дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Өдөртөө +7…+9 градус дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Өдөртөө +4…+6 градус дулаан байна.
Эх сурвалж: ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ГАЗАР












































































