Монгол Улс ОХУ-аас импортолдог нефтийн бүтээгдэхүүнд зориулсан 150 мянган тоннын багтаамжтай агуулахуудыг 2026 онд ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа талаар Гонгорын Дамдинням мэдээлсэн талаар Тасс агентлаг мэдээлснийг бид энэ удаа “БИДНИЙ ТУХАЙ” буландаа онцолж байна.
Тус мэдээлэлд “Г.Дамдинням хэвлэлийн бага хурлын үеэр хэлэхдээ “Сүүлийн 36 жилийн турш зөвхөн цаасан дээр яригдаж ирсэн нефтийн бүтээгдэхүүний агуулах барих төсөл одоогийн Засгийн газрын үед бодит ажил болж байна.
Энэ онд манай яам арилжааны банкууд болон нефть импортлогч компаниудтай хамтран 150 мянган тоннын багтаамжтай агуулах ашиглалтад оруулна. Ингэснээр улсын шатахууны 21 хоногийн нөөцийг бүрдүүлэх боломжтой” гэв.
Өмнө нь холбогдох яамнаас мэдээлэхдээ, БНХАУ гуравдугаар сард нефтийн бүтээгдэхүүний экспортдоо хязгаарлалт тогтоосонтой холбоотойгоор Монгол Улс цаашид нефтийн бүтээгдэхүүнээ бүрэн хэмжээгээр Оросоос авах нөхцөл бүрдэж байгаа бөгөөд тогтмол нийлүүлэлтийн талаар хоёр тал ойрын хугацаанд эцсийн тохиролцоонд хүрэхээр ажиллаж байгаа юм.
Мөн Владимир Путины 2024 онд Монгол Улсад хийсэн айлчлалын үеэр байгуулсан Монгол-Оросын хэлэлцээрийн хүрээнд жил бүр 1.8-1.9 сая тонн нефтийн бүтээгдэхүүн, 60 мянган тонн нисэхийн керосиныг харилцан ашигтай нөхцлөөр нийлүүлэхээр тусгасан” гэжээ.
Эх сурвалж: TASS












































































