Politico хэвлэл Европын холбоо томоохон эдийн засгийн цочролд бэлтгэж эхэлсэн талаар ЕХ-ны эх сурвалжуудын мэдээллээс эш татан мэдээлжээ. Тэдний хэлснээр, Брюссельд “COVID-19 цар тахлын үеийг санагдуулам уур амьсгал” эрчимтэй бүрэлдэж байгаа аж.
Эрчим хүчний хомсдол үүсэх магадлал болон үүнээс үүдэлтэй “эдийн засгийн халдвар” нь 2020 оны хямралаас ч илүү ноцтой байж болзошгүйг албаныхан анхааруулжээ.
Үйлдвэрлэлийн бүх салбар энэ эрсдэлд өртөх аюултай бөгөөд нөхцөл байдал хурцдаж бутай хйолбоотойгоор Европын зөвлөлийн дарга Антониу Кошта ЕХ-ны удирдагчдын ээлжит бус дээд хэмжээний уулзалтыг зарлан хуралдуулах боломжийг судалж эхэлсэн байна.
ТАСС агентлагийн мэдэлд байгаа Rystad Energy зөвлөх компанийн тайланд дурдсанаар, газрын тосны олборлолт COVID-19-ийн үеийн хамгийн доод түвшнээс ч буурч, өдөрт 10 сая баррелийн алдагдалд хүрээд байгаа аж. Энэ хэмжээ нь Олон улсын эрчим хүчний агентлагийн тогтвортой нөхөх боломжийг үлэмж давж байгаа үзүүлэлт юм байна.
Эх сурвалж: TASS












































































