“Playtime” олон улсын хөгжмийн наадам 21 дэх жилийн ойгоо ирэх долдугаар сарын 2-ноос 4-ний өдрүүдэд зохион байгуулахаар болжээ. Тус наадмын энэ жилийн эхний “Pre-event”-ийг энэ ням гарагт буюу дөрөвдүгээр сарын 12-нд Жанжин Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулахаар болсон байна. Уг арга хэмжээнд дараах уран бүтээлчид уран бүтээлээ толилуулах нь. Тодруулбал,
- 13:30 – 14:50 La Bombé (Dj set)
- 15:00 – 15:30 Crazy Sad Asians
- 15:40 – 16:10 Newborn
- 16:20 – 16:50 Starru
- 17:00 – 17:40 The Lemons
- 17:50 – 19:00 EBA (Dj set) зэрэг хамтлаг, уран бүтээлчид хүрэлцэн ирэх ажээ.

Мөн Соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэх, Улаанбаатар хотыг хөгжмийн хот болгох зорилгын хүрээнд зохион байгуулдаг уг наадамд энэ жил 15 орны 30 гаруй хамтлаг, уран бүтээлчид оролцох юм байна.















































































