Ираны санал болгосон дайн дуусгах төлөвлөгөөний дагуу Ормузын хоолойгоор дамжих усан онгоцуудад 2 сая долларын төлбөр ногдуулах санал оруулжээ. Энэ талаар The New York Times (NYT) сонин Ираны нэрээ нууцалсан албан тушаалтнуудын мэдээлэлд үндэслэн мэдээлсэн байна.
Сонины мэдээлснээр, 10 заалт бүхий уг төлөвлөгөөнд АНУ болон Израиль ирээдүйд Иранд халдахгүй байх, Израиль Ливанд “Хезболлах”-ын байрлал руу цохилт өгөхгүй байх, бүх хориг арга хэмжээг цуцлах зэрэг зохицуулалтууд оржээ.
Үүний хариуд Иран Ормузын хоолойгоор дамжих худалдааны замыг хаахаа зогсоож, усан онгоц бүрээс ойролцоогоор 2 сая доллар авахаа илэрхийлсэн байна.
Тегеран мөн энэ мөнгийг Оман улстай хуваалцах бөгөөд өөрийн хэсгийг Израиль болон АНУ-ын цохилтын улмаас эвдэрсэн дэд бүтцийг сэргээхэд зарцуулахаар төлөвлөж байгаа аж.
АНУ болон Израиль 2026 оны хоёрдугаар сарын 28-нд Иранд дайн эхлүүлсэнээр тус улсын томоохон хотууд, тэр дундаа Тегеран цохилтод өртсөн. Исламын хувьсгалын гвард Израиль руу өргөн цар хүрээтэй хариу ажиллагаа явуулсан. Ираны эрх баригчид мөн АНУ, Израиль болон Ираны эсрэг довтолгоонд оролцсон улс орнуудтай холбоотой усан онгоцыг Ормузын хоолойгоор нэвтрүүлэхгүй байхаар шийдсэн билээ.
Ираны Гадаад хэргийн сайд Аббас Арагчи 2026 оны гуравдугаар сарын 25-нд Иран найрсаг улс орнуудын усан онгоцыг Ормузын хоолойгоор нэвтрүүлэхийг зөвшөөрсөн бөгөөд үүнд Орос, Энэтхэг, Ирак, Хятад, Пакистан оржээ.
Эх сурвалж: TASS, MONDIARA












































































