Ойрхи Дорнодод үүссэн дайны улмаас дэлхийн эдийн засаг ганхаж байна. Засгийн газар, бизнес, хөрөнгө оруулагчид болон судалгааны төвүүд өсөлтийн таамаглалаа бууруулж, инфляцын төсөөллөө нэмэгдүүлэх шаардлагатай болов.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп гуравдугаар сарын 31-нд “АНУ Иранд өгч буй цохилтуудаа “магадгүй хоёр, гурван долоо хоногийн дотор дуусгана” гэж мэдээлсэн ч дайны төгсгөл эдийн засагт ихээхэн өөрчлөлт авчрахгүй юм.
Гол асуудал нь Ормузын хоолойг дахин нээх явдал. Энэ сувгийг Персийн булангийн орнууд газрын тос, хий, бусад түүхий эдийг дэлхийн зах зээлд нийлүүлэхэд ашигладаг. Өнөөдрийн байдлаар, тус хоолой нээгдэх эсэх нь тодорхойгүй хэвээр байна.
Трампын хэлснээр, АНУ үүнд оролцох бодолгүй байгаа аж. Хоолой хаалттай байх хугацаа урт байх тусам үр дагавар улам хүндэрнэ.
Ормузын хоолой хаагдсанаар дэлхийн зах зээлээс зөвхөн газрын тос, хий төдийгүй азотын бордоо, нефтийн химийн бүтээгдэхүүн, хөнгөн цагаан, хүхэр, гелий зэрэг чухал бүтээгдэхүүнүүд их хэмжээгээр хомсдсон.
Судалгааны байгууллагуудын үзэж байгаагаар, тус хоолойг нээсэн ч зах зээлд тэдгээр бүтээгдэхүүний нөөцийг нөхөхөд хугацаа шаардагдах тул үнэ шууд буурахгүй аж. Жишээлбэл, газрын тосны зах зээлд дайны өмнө шинжээчид илүүдэл үүснэ гэж таамаглаж байсан ч одоо 2026, бүр 2027 онд ч хомсдолтой байж магадгүй байдал үүсчээ.
Оксфордын Энергетикийн Судалгааны Институт (OIES)-ийн гуравдугаар сарын 27-ны тайланд дайны оргил үе дөрөвдүгээр сард тохиож, дараа нь Ормузын хоолойгоор нийлүүлэлт аажмаар сэргэнэ гэж дурдсан байна.
Энэ тохиолдолд 2026 онд Brent маркийн газрын тосны дундаж үнэ баррель нь 92 ам.доллар орчим байсан бол одоо 120 ам.доллар байгаа бөгөөд дайны өмнө 60 ам.доллар орчим байв.
Газрын хийн зах зээлийн нөхцөл байдал ч төстэй дүр зурагтай. Катарын төрийн өмчит QatarEnergy компани дэлхийн хийний экспортын 20 хувийг хангадаг бөгөөд дэд бүтцэд нь гэмтэл гарсан талаар мэдээлсэн. Тэдний тооцоогоор бүтэн сэргээхэд таван жил шаардлагатай. Одоогийн байдлаар Европын түүхий хий (LNG) худалдааны гол зах зээлийн үнийн түвшин мегаватт-цаг тутамд 50 евро буй бөгөөд дайны өмнө 30 евро байжээ.
Дайны эхний сард АНУ болон Израиль Ираны хооронд үүссэн нөхцөл үнийн өсөлтөд нөлөөлж байна. Евро бүс дэх түүхий эдийн үнийн өсөлт 2022 оноос хойш инфляцийг хамгийн эрчимтэй өсгөсөн. Гуравдугаар сард жилийн өсөлт 2.5%-д хүрч, өмнөх сард 1.9% байсан. Германд инфляц 2.8%-д хүрч, 2%-ийн өсөлттэй байжээ.
АНУ-д гуравдугаар сарын инфляц одоогийн байдлаар тодорхойгүй ч шинжээчдийн таамаг муу байгаа аж. Дэлхийн үнэтэй холбоотойгоор дотоодын бензиний үнэ өсч, галлон нь 3-4 ам.доллар болжээ.
Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага (OECD) G20 орнуудын инфляцын таамгийг 2.8-4 хувь, Европын холбоонд 1.9-2.6 хувь, Германд 2.1-2.9 хувьд, АНУ-д 3.1-4.2 хувиар нэмэгдүүлсэн. Гэхдээ эдгээр таамгуудыг дахин харах шаардлага гарах магадлал өндөр аж.
Энергетикийн агентлаг хэрэглээг хязгаарлахыг зөвлөсөн бөгөөд Азийн зарим оронд үүнийг хэрэгжүүлж эхэлжээ. Төв банкууд хүүг нэмэх замаар эрэлтийг хязгаарлаж болох ч хөнгөлөлт, тэтгэмжүүд эргэлтэд сөргөөр нөлөөлж, инфляцыг нэмэгдүүлэх магадлалтай юм байна.
Хэрэглэгчдэд инфляцийн дарамт бензин, түлшний үнээр хамгийн түрүүнд илэрч буй аж. Германд бензиний үнэ дайны эхнээс 15 хувиар нэмэгджээ. Авиа тасалбарын үнэ ч өсч, түлшний зардал нийт тийзний 30 хувийг эзэлж буй.
Дубайн олон улсын нисэх онгоцны буудал болон бусад Дорнодын нисэх буудлуудын ажилд саад учрах, дайны бүсийг тойрох шаардлага ч үнийн өсөлтөд нөлөөлж байгаа аж.
Азийн Номхон Далайн бүс ба Европын хоорондын тийзний үнэ өмнөх оныхоос дунджаар 70 хувиар, буцах замд 79 хувиар тус тус өсөх төлөвтэй байна.
Хийн үнийн өсөлт ирээдүйд хэрэглэгчдэд нөлөөлөх нь. Учир нь, үйлдвэрлэл, эрчим хүчний салбарт өргөн хэрэглэгддэг. НҮБ-ын Хүнс, Хөдөө аж ахуйн байгууллага “Бордооны нийлүүлэлт тасалдвал гурил, будаа, эрдэнэ шиш зэрэг ургацад сөргөөр нөлөөлнө” гэж анхааруулж байна.
Эх сурвалж: DW












































































