Григорийн тооллын жилийн 97 дахь өдөр. Хэрэв өндөр жил таарвал энэ тоо 98 байна. Энэ өдрөөс хойш он дуусахад 268 хоног үлдэв.
Онцлох үйл явдал
- 451 – Хүннү гүрний хаан Аттила Гаулын Метц тосгонд халдан довтлов.
- 529 – Жанжин Корпус Журис Сивилис Зүүн Ромын хаан ширээнд суух хүсэлтээ Зүүн Ромын сенатад илгээжээ.
- 1141 – Английн хаан ширээнд хатан хаан Матильда суув. Ингэснээр тус улсын хамгийн анхны хатан хаан болсон юм.
- 1348 – Чехийн Прага хотод Чарльзын их сургууль байгуулагдав.
- 1521 – Португалийн нэрт аялагч Фердинанд Магеллан Филиппиний Чебу буюу Сүбү арлад хүрчээ.
- 1541 – Португалийн аялагч Францис Завьер Португалийн Дорнод Энэтхэгийг илрүүлэхээр аян замдаа гарав.
- 1724 – Суут хөгжмийн зохиолч Йоханн Себастиан Бахын “Гэгээн Жон Пассион” дуурь Лайпциг хотын Гэгээн Николайн сүмд болжээ.
- 1767 – Бирм-Сиамын дайн хоёр жилийн дараа эцэслэв.
- 1788 – Америкийг бүтээсэн эрхмүүд Баруун хойд хэсгийн газар нутгийг илрүүлэв. Тэд одоогийн Охайо мужийн Мариетта хотыг илрүүлсэн байна.
- 1789 – Османы эзэнт гүрэн болон Исламын Халифаар III Селим тодров.
- 1798 – Миссиссипигийн газар нутгийг авах эсэх асуудлаар Испани, Америкийн хооронд маргаан үүсэв.
- 1805 – Германы суут хөгжмийн зохиолч Людвиг ван Бийтховен Вьеннын их театрт гуравдугаар симфонио тайзнаа тавьжээ.
- 1827 – Английн химич Жон Уолкер зохион бүтээсэн шүдэнзний модоо худалдаалж эхлэв.
- 1829 – Хожмын үеийн гэгээнтнүүдийн хөдөлгөөнийг үндэслэгч Жозеф Смит “Мормоны номлол”-ыг бичиж дуусгажээ.
- 1831 – Бразилийн хаан I Педро эрх ямбаасаа өөрийн хүсэлтээр татгалзаж, IV Педро хаан ширээнд суув.
- 1862 – Америкийн иргэний дайн: Холбоотны армийн Теннеси мужийн анги нэгтгэл Эх газрын армийн Миссиссипигийн анги нэгтгэлийг буулган авчээ.
- 1868 – Канадын үндсэн хууль болон улстөрийн системийг үндэслэсэн Томас Д’Арчи МакГий босогчдын гарт амиа алдав.
- 1906 – Везувий галт уул дэлбэрч Неаполь хотод ихээхэн хохирол учирчээ.
- Африкын Марокко улсад Испани болон Францчууд хяналтаа тогтоов.
- 1908 – Их Британийн Либерал намын даргаар Х.Х.Аскит томилогдсоноор Их Британийн ерөнхий сайд болжээ.
- 1922 – АНУ-ын дотоод хэргийн яам холбооны нөөцөөс хувийн хэвшлийн газрын тосны компаниудад татаас олгохоор болов.
- 1927 – Дэлхийд анх удаа алсын зайнд телевизийн нэвтрүүлэг цацав. Тухайн үед Вашингтон хотод үйл ажиллагаанд оролцож байгаа Худалдааны сайд Херберт Хүүверийн дүрсийг Нью-Йорк хот руу дамжуулжээ.
- 1933 – Хуурай хууль: Хуурай хуульд нэмэлт өөрчлөлт орж 3.2 хувиас дээш спиртийн агууламжтай бүтээгдэхүүнийг хориглохоор болов. Гэвч энэ хууль найман сарын дараа хүчингүй болсон юм.
- 1940 – АНУ-ын Шуудангийн марканд мөнхөрсөн анхны хар арьст хүн Бүүкер Т.Вашингтон болжээ.
- 1943 – Дэлхийн II дайн: Германы цэргүүдийн тушаалаар Украины Тереболива хотод аж төрдөг 1,100 хүний хувцасыг нь тайлж Пребанивка тосгонд орших бөөнөөр хорих лагерт хорив.
- Герман тэргүүтэй сөргөлдөгч талууд Грекыг эзлээд удаагүй байхад тус улсын ерөнхий сайдаар Йоаннис Раллис томилогджээ.
- 1945 – Дэлхийн II дайн: Японы бүтээсэн хамгийн том дайны хөлөг онгоц Америкийн дайралтын улмаас живэв.
- Дэлхийн II дайн: Югославын партизанууд эх орноо харийн дарлалаас чөлөөлжээ.
- 1946 – Сири улс Францын дарлалаас чөлөөлөгдөж тусгаар улс болов.
- 1948 – НҮБ Дэлхийн эрүүл мэндийн байгууллагыг байгуулах шийдвэр гаргажээ.
- 1955 – Эрүүл мэндийн байдлаас шалтгаалан Их Британийн ерөнхий сайд Уинстон Черчилль албан тушаалаа өгөхөөр болов.
- 1964 – АНУ-ын Охайо мужийн Кливленд хотод хүний эрхийн төлөө тэмцэж байсан жагсагчид төлөөлөгчдийн танхимын гишүүн Брюс В.Кландерыг бюльдозероор дайрч амийг нь хороожээ.
- 1978 – АНУ-ын ерөнхийлөгч Жимми Картер ньютроны тэсрэх бөмбөгийн хөгжүүлэлтийг зогсоов.
- 1980 – Америк иргэдийг барьцаалсан хэргээр харилцаагаа таслаад байсан Иран-АНУ-ын харилцаа сэргэж эхэлжээ.
- 1986 – Сансрын “Шаттл” хөтөлбөрийн дагуу Стори Масгрейв, Дон Петерсон нар “STS-6” хөлгөөр сансарт нисэв.
- 1989 – ЗХУ-ын усанд шумбагч “Комсомолец” хөлөг онгоц Баренцын тэнгисийн Норвегийн эрэг орчимд осолдож, 42 далайчин амиа алджээ.
- 1990 – “Скандинавын од” зорчигч тээврийн хөлөг онгоцонд гал гарсны улмаас сөнөж, 159 хүн амиа алдав.
- 1994 – Руандагийн яргалал: Руанда улсын Кигали хотод Тутци үндэстний эсрэг яргалал үйлдэж эхэлжээ.
- 1995 – Чечений анхдугаар дайн: Чеченийн Самашки хотод Оросын цэргүүд энгийн иргэдийг хэрцгийгээр хөнөөв.
- 2001 – Ангараг гарагыг судлах зорилготой “Одиссей” хөлөг хөөрчээ.
- 2003 – АНУ-ын цэргүүд Багдадыг эзлэв. Үүнээс яг хоёр жилийн дараа Саддам Хуссейны засаглал нуран унажээ.
- 2009 – Нууц хүчний байгууллагуудад барьцаалах, хүний амь хороох тушаал өгсөн гэдэг үндэслэлээр Перу улсын ерөнхийлөгч асан Альберто Фужиморид 25 жилийн хорих ял оноов.
- Молдав улс даяар парламентын сонгуулийн үр дүнг эсэргүүцсэн жагсаал болов.
- 2017 – Шведын нийслэл Стокгольм хотод өндөр хурдтай явж байсан ачааны машин иргэд рүү халдаж таван хүн амиа алдаж, 15 хүн гэмтжээ.
Мэндэлсэн алдартнууд
1993 – Японы мэргэжлийн сүмоч Ичиножо Ичинноров
1652 – Ромын пап XII Клемент (1740 онд нас барсан)
1882 – Германы 23 дахь канцлер Курт фон Шлайсер (1934 онд нас барсан)
1889 – Нобелийн шагналт Чилийн яруу найрагч Габриела Мистрал (1957 онд нас барсан)
1891 – Тоглоомын алдарт “Лего” брендийг үндэслэгч Оле Кирк Кристиансен (1958 онд нас барсан)
1908 – Олимпын хүрэл медальт Америкийн дүүгүүр шидэгч Петер Заремба (1994 онд нас барсан)
1919 – Олимпын зургаа, Дэлхийн 16 удаагийн алтан медальт Италийн туялзуур сэлэмч Эдоардо Манжиаротти (2012 онд нас барсан)
1927 – Олимпын мөнгөн медальт, Европын хошой аварга Зөвлөлтийн гурвын харайгч Леонид Шербаков
1928 – “Тэмдэглэлийн дэвтэр”, “Сансрын каубой” киноны од Жеймс Гарнер
1939 – Академийн наадам, “Алтан бөмбөрцөг” наадмын тус бүр хоёр удаагийн шагналт нэрт найруулагч Френцис Форд Коппола
Австралийн нэрт сэтгүүлч Девид Фрост (2013 онд нас барсан)
1944 – Германы долоо дахь канцлер Герхад Шройдер
1946 – Олимпын аварга, Европын хошой мөнгөн медальт Францын гүйгч Колетт Бессон (2005 онд нас барсан)
1954 – Хонг Конгын нэрт жүжигчин, холимог тулааны мастер Жеки Чан
1957 – Өмнөд Солонгосын жүжигчин Ким Соо Кап
1963 – Олимпын хүрэл медальт Америкийн олон төрөлтийн тамирчин Дейв Жонсон
1973 – Олимдын аварга, дэлхийн аваргын хүрэл медальт Францын уулын цаначин Кароль Монтилле
1976 – Дэлхийн аварга Германы өндрийн харайгч Мартин Бус
1983 – Францын хөлбөмбөгч Франк Рибери
1986 – Австрийн хөлбөмбөгч Кристиан Фукс
1989 – Олимпын хошой, Дэлхийн найм, Европын таван удаагийн аварга Францын нэрт жүдоч Тедди Ринье
1992 – Олимпы хүрэл медальт Румынь улсын уран гимнастикч Андриа Акатриней
Эх сурвалж: WIKIPEDIA












































































