ОПЕК+ тавдугаар сард газрын тосны олборлолтын квотоо өдөрт 206,000 баррелиэр нэмэгдүүлэхээр ням гарагт тохиролцлоо. Энэ нь харьцангуй бага өсөлт бөгөөд гол гишүүд нь АНУ-Израйлийн Ирантай холбоотой мөргөлдөөнөөс болж үйлдвэрлэлээ нэмэгдүүлж чадахгүй байгаа тул ихэнхдээ бичиг хэргийн төдий зүйл болно гэж ажиглагчид үзэж байна.
Өөрөөр хэлбэл, дайны улмаас Ормузын хоолой (дэлхийн хамгийн чухал газрын тосны зам) хоёрдугаар сарын төгсгөлөөс хаагдсан нь Саудын Араб, Арабын Нэгдсэн Эмират, Кувейт, Ирак зэрэг ОПЕК+ гишүүдийн экспортод нөлөөлжээ. Эдгээр улс л дайн эхлэхээс өмнө олборлолтоо нэмэгдүүлэх боломжтой байсан аж.
Газрын тосны үнэ дөрвөн жилийн дээд хэмжээ буюу 120 орчим ам.доллар/баррельд хүрсэн нь тээврийн түлшний үнийг огцом өсгөж, хэрэглэгчид, бизнесүүдэд дарамт үүсгэж буй. Тиймээс засгийн газрууд нийлүүлэлтийг хадгалах арга хэмжээ авч эхэлжээ.
ОПЕК+–ын квотын өдөрт 206,000 баррелиар нэмэгдэх нь Ормузын хоолойг хааснаас үүдэлтэй нийлүүлэлтийн 2%-иас бага бөгөөд гол нь усан зам нээгдэхэд үйлдвэрлэлээ нэмэгдүүлэх бэлэн буйг илтгэж байгаа аж. Зарим шинжээчид үүнийг “онолын” нэмэгдэл гэж нэрлэж буй юм байна.
ОПЕК албан тушаалтан, Rystad Energy-ийн геополитикийн шинжилгээний ахлах Жорж Леон “Ормузын хоолой хаалттай үед ОПЕК+–ын нэмэлт баррелиүд зах зээлд үнэндээ нөлөөгүй” хэмээн онцолжээ.
ОПЕК+–ын 8 гишүүн виртуал уулзалтаар тавдугаар сард квотоо нэмэгдүүлэхээр санал нэгдсэн байна. Түүнчлэн бусад гишүүн, жишээ нь Орос улс барууны хориг, Украинтай дайны улмаас дэд бүтцэд учирсан хохирлоос болж олборлолтоо нэмэгдүүлж чадахгүй байгаа аж.
Булангийн гол улсуудын дэд бүтцэд пуужин, дронын довтолгооны улмаас учирсан хохирол их, хэвийн ажиллагаанд ороход сар гаруй хугацаа шаардагдах тул Ормуз дахин нээгдсэн ч үйлдвэрлэлээ шууд нэмэх боломжгүй юм байна.
Ираны мэдээлснээр, Ирак Ормузын хоолойгоор дамжин тээвэрлэх ямар ч хязгаарлалтад ороогүй бөгөөд ням гарагт Иракийн газрын тос ачсан нэг усан онгоц хоолойг давсан байна. Гэхдээ бусад хөлөг усан онгоцууд аюулд орох эрсдэлтэй тул энэ нөхцөл байдал хэр удаан үргэлжлэхийг харах хэрэгтэй байгаа аж.
ОПЕК+ 22 гишүүнтэй. Сүүлийн жилүүдэд зөвхөн 8 улс сар бүрийн үйлдвэрлэлийн талаар шийдвэр гаргаж, 2025 оноос өмнө тохиролцсон олборлолтын хязгаарлалтыг бууруулж, зах зээлд хувьцаа авах бодлого явуулж эхэлжээ.
Эх сурвалж: REUTERS












































































