Энэ өдөр амьд байгалийн амьдрал сэргэж, хөлдсөн болгон гэсч, ичсэн болгон гарч, үндэс болгон соёолж эхэлдэг учраас урин цагийн эхлэл, ханш нээх өдөр гэж нэрлэдэг байна.
Ханш гэдэг нь “Fu hui jie” гэх хятад үг бөгөөд байгаль эх дэлхий дахин амилан сэргэж, нээгдэх гэсэн утгатай аж. Монголчууд ханш нээх өдрийг дэлгэрч дээшлэх, буян хурах сайн өдөр хэмээн бэлгэшээж ирсэн билээ.
Ханш нээх өдрөөр гэртээ сан, утлага уугиулж, шинээр хийхээр зэхэж буй ажлаа эхлүүлэхэд тун тохиромжтой, үр тариа үржиж, мал амьтан төллөдөг учир ажил үйлс бүтэх нигууртай гэж бэлгэшээдэг байна.
Мөн энэ өдөр байгаль дэлхийгээ хайрлан хамгаалж идээ ундааныхаа дээжийг өргөж , газар тариаландаа бэлтгэх, нас барагсдадаа ерөөл маань уншуулж буян хийхэд сайн өдөр.
Сүсэгтэн олон бурхан болоочдоо зориулж буян ном хуруулж, хүн амьтдыг баярлуулбал хийсэн буян нь арвиждаг байна. Харин эл өдөр хөрс шороо хөндөхгүй байх, газар ухаж сэндийчихийг тэвчих хэрэгтэй.











































































