Швейцарийн UBS банк 2026 оны алтны үнэ богино хугацаанд өмнөх таамгаасаа доошлох хандлагатай байж магадгүй гэж дахин үнэлжээ. Тэд өмнө нь нэг унц алт 5200 ам.доллар байна гэж таамагласан бол одоо 2026 оны дундаж үнийн төсөөллийг нэг унц нь 5000 ам.доллар болгон бууруулжээ.
Гэвч оны эцсийн зорилтот үнэ нэг унц нь 5600 ам.доллар хэвээр үлдсэн нь урт хугацаанд алт үнэт зүйл хэвээр байна гэсэн UBS-ийн үндсэн байр суурийг илтгэж байна.
Банкны шинжээчдийн үзэж байгаагаар, хөрөнгө оруулагчид геополитик, макро эдийн засгийн нөхцлийг тогтмол дахин үнэлж буй нь алтны үнэ богино хугацаанд их хэлбэлзэх нөхцлийг бүрдүүлж байгаа аж.
Гэвч урт хугацаанд инфляц өндөр байж, эдийн засгийн өсөлт саарах эрсдэл, геополитикийн тодорхойгүй байдал зэрэг нь алт руу чиглэсэн хөрөнгө оруулалтын урсгалыг дэмжих хүчин зүйл хэвээр байх нь.
Богино хугацаанд зах зээлд сөрөг дарамт үүсгэж буй хүчин зүйлүүдийн нэг нь АНУ-ын Ерөнхий сайд Доналд Трамп Ираны эсрэг цэргийн ажиллагаагаа ойрын 2-3 долоо хоногт эрчимжүүлэх магадлалтай талаар мэдэгдсэний дараа нефтийн үнэ өсч, инфляцийн хүлээлт нэмэгдэв.
Төв банкуудын бодлогын хүү өндөр түвшинд удаан хадгалагдах төлөв нэмэгдсэн нь ам.долларын ханшийг чангалж, алтны үнэд богино хугацаанд сөргөөр нөлөөлсөн.
Мөн мөнгөний үнэ 3.2 %-иар буурч, платинумын үнэ 0.6 %-иар өссөн нь үнэт металлын зах зээлд ялгаатай хандлага ажиглагдаж буйг харуулж байна. UBS-ийн шинжээчид эдгээр бүх хүчин зүйлсийг харгалзан богино хугацааны үнэ тогтворгүй байж болох ч тэд урт хугацаанд алт үнэт зүйл хэвээр байх гэж үзэж байна.
Эх сурвалж: INVESTING








































































