ОХУ-ын Холбооны Зөвлөлийн дарга Валентина Матвиенко “Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийг шударга шүүхээр шүүх ёстой” хэмээн мэдэгдлээ.
Тэрбээр “Украинд төдийгүй бүс нутагт олон гай зовлон учруулсан хүн бол Зеленский. Түүнийг шударга шүүхийн өмнө авчирч, хийсэн үйлдлийнх нь төлөө хариуцлага хүлээлгэх ёстой” хэмээн “Вести” агентлагт өгсөн ярилцлагадаа онцолжээ.
Мөн “Би хэнд ч муу зүйл хүсдэггүй, харин эрүүл энхийг л хүсдэг, гэхдээ ийм их хор уршиг дагуулсан хүн эцэстээ заавал шийтгэл хүлээх ёстой” гэж хэлсэн байна.
Матвиенко “Зеленский хийсэн бүхнийхээ төлөө хариуцлага хүлээх цаг ирэх бөгөөд түүнийг “хүнд хувь тавилан” хүлээж байна” гэж нэмж дурджээ.
Эх сурвалж: RIA NOVOSTI









































































