Шведийн эргийн хамгаалалтын алба Оросын “сүүдрийн флот”-ын танкер “Flora 1”-ийг саатуулжээ. Тус онгоц нь Балтийн тэнгисийн Готланд араас зүүн тийш газрын тос асгасан хэргээр сэжиглэгдэж буй бөгөөд энэ нь бүс нутагт экологийн гэмт хэрэгт холбогдож саатуулагдсан анхны тохиолдол болж байна гэж тус албаны хэвлэлийн төлөөлөгч дөрөвдүгээр сарын 3-ны баасан гаригт мэдээлэв.
Газрын тосны ойролцоогоор 12 км урт наалдамхай толбо дөрөвдүгээр сарын 2-ны өглөө Шведийн эргийн хамгаалалтын нисэх онгоцонд илэрсэн бөгөөд түүнд “Flora 1” танкерийг сэжиглэсэн байна. Шведийн Прокурорын газар урьдчилсан мөрдлөг эхлүүлсэн бөгөөд нефтийн ачаанаас гадна 24 ажилтан байжээ.
Хоригт хамрагдсан танкер
Автомат таних системийн мэдээллээр, энэ сарын 2-ны шөнө Flora 1 Калининградын хилийн ус руу огцом эргэж, дараа нь олон улсын ус руу буцсан байна. Танкер нь Финландын булангийн боомтоос гарсан боловч эцсийн зорьсон газар нь тодорхойгүй байна. Танкерын дохио Шведийн эрэгт, Истаад боомтоос өмнөд хэсэгт 4-р сарын 3-нд 11:42 цагт тасарчээ.
Украины тагнуулын мэдээллээр, Flora 1 өмнө нь олон удаа таних системээ унтрааж, нефтийг онгоцноос онгоц руу шилжүүлэн ачсан үйлдэл хийж байсан аж. Тус онгоц нь Энэтхэгийн Gatik Ship Management компанитай холбоотой бөгөөд энэ нь Оросын нефтийг баруун зах зээлийн хоригийн үед тээвэрлэх “сүүдрийн флот”-ын гол операторуудын нэг юм байна.
Мөн онгоц Galena Ship Management компанитай холбоотой бөгөөд 2023 онд Gatik болон холбоотой байгууллагууд хоригийг тойрсон удирдлагын дахин хуваарилалтын схемд оролцож байсан аж.
Хоригийн мэдээлэл:
“Flora 1”-ийг хэд хэдэн улс, байгууллага дараалан хоригт оруулсан байна. Үүнд: Их Британи (2025 оны 2-р сараас), Канад, Австрали (2025 оны 6-р сараас), Европын Холбоо (2025 оны 7-р сараас). Дараа нь Швейцар, Шинэ Зеланд, Украин ч хязгаарлалт тогтоожээ. Мөн 2026 оны 2-р сарын 21-нд Украин танкерын капитаныг хоригт оруулсан байна.
Эх сурвалж: DW










































































