Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Дөрөвдүгээр сарын 4-ний өдөр Баянхонгор, Архангай, Өмнөговийн зүүн, Өвөрхангайн төв болон зүүн, Дундговийн нутаг, Дорноговийн баруун өмнөд хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метрийг давж ширүүснэ.
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Дөрөвдүгээр сарын 4-нд төвийн аймгуудын нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч, говь, тал, хээрийн нутгаар хүчтэй салхи, шороон шуурга шуурахыг анхааруулж байна.
2026 оны дөрөвдүгээр сарын 4-ний 08.00-20.00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ
Хур тунадас: Нутгийн зүүн хагаст үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Өдөртөө төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар хур тунадас орохгүй.
Салхи: Өдөртөө нутгийн зүүн хагаст баруун өмнөөс хойш эргэж, секундэд 6-11 метр, төвийн аймгуудын нутгийн өмнөд болон говийн аймгуудын нутгаар секундэд 18-20 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.
Агаарын температур: Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -2…+3 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +16…+21 градус, Алтайн уулархаг нутаг, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр +10…+15 градус, бусад нутгаар +4…+9 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг, цас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, өдөртөө зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Өдөртөө 0…+2 градус дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлэрхэг, цас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, өдөртөө зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Өдөртөө 0 градус орчим байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлэрхэг, цас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Өдөртөө 0…-2 градус хүйтэн байна.
Эх сурвалж: ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ГАЗАР










































































